Зорилтот бүлгийн 32 хувь вакцины эхний тундаа хамрагджээ | News.MN

Зорилтот бүлгийн 32 хувь вакцины эхний тундаа хамрагджээ

COVID-19

Зорилтот бүлгийн 32 хувь вакцины эхний тундаа хамрагджээ

Зорилтот бүлгийн 32 хувь вакцины эхний тундаа хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд Covid-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, вакцины эхний тунд хамрагдсан иргэдийн хоёр дахь тунг хийж эхлээд байна. Тэгвэл өчигдөр /2021.04.24/ нийслэлд нийт 64397 хүн Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагджээ. Ингэснээр вакцины эхний тунд 660.548,  хоёр дахь тунд 178.021 хүн хамрагдаад байна.  Харин өнөөдөр /2021.04.25/ хуваарийн дагуу энэ сарын 14, 15, 16, 17, 25-нд хоёрдугаар тунгаа хийлгэх ёстой иргэд вакцинаа тариулах юм. Мөн 55-аас дээш насныхныг хамруулах аж.

Эрүүл мэндийн яамны зүгээс тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатарын иргэдийг нэгдүгээр тунгаар бүрэн дархлаажуулж дуусах бол зургадугаар сарын 10-н  гэхэд хоёрдугаар тунд бүрэн хамруулна хэмээн мэдээлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсад зорилтот бүлгийн 32 хувь нь нэгдүгээр тун, 8.6 хувь нь хоёрдугаар тундаа бүрэн хамрагдаад байна.

Covid-19-ийн эсрэг вакциндаа бүрэн хамрагдсанаас хойш 14 хоногт дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй. Гэхдээ вакцины хоёр тунгаа бүрэн хийлгэсэн ч вирусээр хөнгөн өвчилж, бусдад халдвар тараах эрсдэлтэй тул халдвар хамгааллын дэглэмээ тогтмол барих шаардлагатай гэдгийг ЭМЯ анхааруулсаар байна.

Ц.ЯНЖИНДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-25 150.129.142.126

umnuh 2 2la buruu oilgsn baina. zoriltot buleg gej hamgiin turuund uheh magadlaltai humuusiig helj bga.

Avatar

Badarch taxar 2021-04-25 192.82.90.88

Zoriltot bvleg gej honogiin hooloo haij yawaj bga yaduu hvmvvsiig heldeg yum

Avatar

өвгөн 2021-04-25 73.202.10.232

Энэ зорилтот бүлэг гэж юугаан яриад байгаа юм бэ ? Хүмүүсийг насаар нь балчир,өсвөр,залуу,идэр ,ахимаг, өвгөд гэж монголоор
ярьж хэлж ойлгодог санагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж