Тойм: Ерөнхийлөгч захирамж, МАН мэдэгдэл гаргав | News.MN

Тойм: Ерөнхийлөгч захирамж, МАН мэдэгдэл гаргав

COVID-19

Тойм: Ерөнхийлөгч захирамж, МАН мэдэгдэл гаргав

Тойм: Ерөнхийлөгч захирамж, МАН мэдэгдэл гаргав

Ньюс агентлаг энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


ЕРӨНХИЙЛӨГЧ МАН-ЫГ ТАРААХ ТУХАЙ ЗАХИРАМЖ ГАРГАСНАА МЭДЭГДЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр захирамж, дөрөвдүгээр сарын 22-ны өдөр нийт ард түмэндээ хандан илгээлт гаргаж, “Монгол ардын намыг тараах” үндэслэл бүрэн бүрдсэнийг нотлон зарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэхээр болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан гаргасан илгээлтдээ “Улс төрийн намыг бүртгэх, бүртгэлээс хасах, тараах шийдвэр гаргах нь Улсын Дээд шүүхэд харьяалуулсан Улсын бүртгэлийн үйл ажиллагаа, төрийн тэргүүн өөрийн үйл ажиллагааны хүрээнд тогтоож, нотлон хүргүүлж байгаа баримт, материалыг Улсын дээд шүүх нэн хариуцлагатайгаар хүлээн авч, шийдвэрлэнэ” гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, Монгол ардын намыг тараах шийдвэрийг гаргах нь Улсын Дээд шүүхэд хуулиар хүлээлгэсэн үүрэг тул Үндсэн хуулиар хамгаалсан, хэн ч хөндлөнгөөс нөлөөлөхгүйгээр хуульчилсан шүүх эрх мэдлийн “шүүн таслах” үйл ажиллагаатай холбож мушгих шаардлагагүй, тийм боломж ч байхгүй гэдгийг онцолсон юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

 МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛӨӨС МЭДЭГДЭЛ ГАРГАВ

МАН-ын Удирдах зөвлөл дөрөвдүгээр сарын 19-нд хуралдсан. Уг хуралдаанаар  Ерөнхийлөгчийн гаргасан МАН-ыг тараах тухай захирамжтай холбогдуулан мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Ерөнхийлөгчийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг 10 гаруй хууль зөрчсөн байна гэж үзжээ.

Мэдэгдлийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон нэр бүхий гишүүд мэдээлэл хийж танилцуулсан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

ЧӨЛӨӨТ БӨХИЙН ТАМИРЧИД АЗИЙН АВАРГААС 10 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Токио-2020 олимпийн наадмын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн Казахстан улсын Алматы хотод дөрөвдүгээр сарын 9-11-ний өдрүүдэд болж, Монгол Улс олимпийн таван эрх авч, нийтдээ долоон эрхтэй болсон билээ. Тэгвэл энэ тэмцээнийг залгуулаад Алматы хотод чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 18-нд болж, өндөрлөлөө.

Азийн аваргын эрэгтэй багийн дүнгээр Иран улс 179 оноотой тэргүүлсэн бол тэдний араас Энэтхэг, Казахстан зэрэг улсууд удаалжээ. Харин Монгол Улсын хувьд 98 оноотой багийн дүнгээр долдугаар байрт жагсав. Монгол Улс Азийн аваргаас нийтдээ 10 медаль хүртэж, багийн дүнгээр зургадугаар байр эзлэв.

"Алматы-2021" чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 61, 74, 84, 92, 125 кг-ын жингийн барилдаанууд болж, Монгол Улсын тамирчид нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн юм. Тодруулбал, 74 кг-ын жинд ОУХМ З.Сумъяабазар хүрэл медаль, 92 кг-ын жинд ОУХМ М.Цогтгэрэл мөнгөн медаль, 125 кг-ын жинд ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медаль тус тус хүртжээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

ШҮЛСНЭЭС COVID-19 ИЛРҮҮЛЭХ 10 МЯНГАН ОНОШЛУУРЫГ ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

Монгол эрдэмтдийн бүтээсэн шүлснээс Covid-19 илрүүлэх 10 мянган оношлуурыг Эрүүл мэндийн яаманд /2021.4.21/ хүлээлгэн өглөө. Ингээд уг оношлуурыг эмнэл зүй, оношилгоонд албан ёсоор ашиглахаар ХӨСҮТ, ЗӨСҮТ, НЭМҮТ–үүдэд хуваарилcан юм.

Тус оношлуурыг Эрүүл мэндийн яамны захиалгаар АШУҮИС-ийн эрдэмтэд нийлүүлж байгаа бөгөөд цаг хугацаа, санхүүг хэмнэж буйгаараа давуу талтай.  Түүнчлэн шүлснээс шинжилгээ авах нь үйлчлүүлэгчдэд ямар нэгэн зовуурьгүй байх юм.

Монгол эрдэмтдийн бүтээсэн уг оношлуур нь гуравдугаар сарын 25-нд улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд шинжилгээний хариу нь 90 минутад гарах юм. Гэхдээ хүн бүр шүлснээс сорьц авах шинжилгээ өгөх боломжгүй тул шинж тэмдэг илэрсэн хүнийг л шинжлэх аж.

УЛААНБААТАРТ 120 ЦЭГЭЭР ДАРХЛААЖУУЛАЛТЫГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Улсын онцгой комиссоос /2021.04.22/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр энэ сарын 23-ны өдрөөс вакцинжуулалтыг эхлүүлж буй талаар мэдээлэл өгсөн юм. 

Улсын онцгой комиссын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээлэхдээ "Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа 60 орчим хувийг вакцинжуулах зорилго тавьсан. Одоогоор нийт хүн амын 31 хувийг вакцины эхний тунд хамруулаад байна. Хоёр дахь тунд гурав орчим хувийг хамруулсан. Дөрөвдүгээр сарын 23-наас эхлэн өдөртөө 49 мянгаас дээш тооны хүмүүсийг хоёр дахь тунд хамруулж эхэлнэ. Мөн 50-аас дээш насныхан буюу эрсдэлт бүлгийнхнийг вакцинд хамруулж эхэлнэ. Вакцины цэгүүдиийг нэмэгдүүлж, өдөртөө 60 мянга орчим хүнийг вакцинд хамруулна" гэдгийг хэлж байв.

Мөн Улаанбаатарт 120 цэгээр 281 баг буюу 1890 ажилтан вакцинжуулалт хийнэ. Нийт 59803 иргэнийг дархлаажуулахад тээвэрлэх автобус гаргасан. Дүүрэг бүр дээр автобусны маршрутыг ойрын зайнд гаргасан. Дархлаажуулалтын явуулын 40 автобус ажиллана. Явуулын цэгээр дархлаажуулсан хүмүүс дараа нь тодорхой хугацаанд ажиглалтын автобусанд байрлахыг албаныхан ярьсан юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

МОНГОЛД МУТАЦИД ОРСОН COVID-19 ХАЛДВАР БҮРТГЭГДЭЖ, ХӨЛ ХОРИОГ СУНГАВ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг дэмжсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УОК-оос өгөв.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр "Бид цаг хугацаа хожихын тулд зарим газрын санал болгосон PCR дээр суурилсан мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдээд байгаагийн шалтгааныг тодруулахын тулд анализ хийх үүднээс 33 сорьцыг шинжилгээнд хамруулсан. Ингэхэд Турк улсаас ирсэн гурван иргэнд Английн мутацид орсон вирус илэрсэн. Дээрх иргэд нь Турк улсаас ирээд арав хонож байна. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнээс мутацид орсон Covid-19 илэрсэн. Бусад хүмүүст нийтлэг Covid-19-ийн тохиолдол илэрсэн. Үүнээс харахад нийт хүн амын дунд мутацид орсон халдвар тархсан гэж хэлэх үндэслэлгүй" гэдгийг хэлж байв.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.   

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-25 66.181.181.92

АН-хан ТА НАРТ СҮНС СҮҮДЭР ГЭЖ БАЙНА УУ, ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ ГЭЖ ГҮЙДЭГ ШИГ ААШЛАХ ЮМ. ТА НАР ХУУЛЬ ЁСНЫ ТӨР ЗАСГИЙГ УСТГАЖ ТӨРИЙН ЭРГЭЛТ ХИЙХЭЭ БАРАГ Л ЗАРЛААД БАЙГАА, ЦУС УРСГАХАД БЭЛЭН ГЭЭ БИЗ ДЭЭ. ЭНЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАН-ЫГ УНАГАХ ГЭЖ ЯАРЧ БАЙГААГ ХАРЖ БАЙНА. ТА НАР ТӨРИЙН ЭСРЭГ ҮЙМЭЭН ГАРГАЖ ЗУГТЧИХААД, ДАРАА НЬ БУСАД РУУ ТҮЛХДЭГ НОВШНУУД БИЗ ДЭЭ

Avatar

Иргэн. 2021-04-25 192.82.90.121

Get trump it!Get trump it!

Avatar

Зочин 2021-04-25 192.82.73.27

АРД ТҮМЭНЭЭС СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АЛХАМ БҮРД НЬ ГҮТГЭН ДОРОМЖИЛЖ ХЭН ДУРТАЙ НЬ ХАРААН ЗҮХЭЖ БАЙХ НЬ ТӨРТ ЁСОНД ТААРАХГҮЙ АВИР ЮМ. ЁС ЁМБОГОР ТӨР ТҮМБЭГЭР ГЭЖ БАЙДАГ БИШ БИЛ ҮҮ!!! МОНГОЛ ХҮН АЛЬ ДЭЭРЛХҮҮЛЖ БАЙГААГ НЬ ӨМӨӨРДӨГ ЗАНТАЙГ БОДОЛЦОЖ ОДОО ЖААХАН ЦАРИГТАЙ БАЙХГҮЙ БОЛ НААД БООРЛОЛТ ЧИНЬ ЭСРЭГ СУРТЧИЛГАА БОЛЖ ЭХЭЛЛЭЭ ДЭ !!! ЯМАР АРГАТАЙ ДА Л МАН- ыг ТАРААХ ЗАХИРАМЖИНДАА ХҮРЭХЭВ

Avatar

Зочин 2021-04-25 66.181.181.158

Монгол улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар МАНыг тараах шийдвэр гаргасан нь маш зөвөө. МАН ард түмний дунд яс хаяж талцуулах нь бүр хэрээс хэтэрлээ. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд МАН нь өмнөх 70 жилийн турш хулгайлж, дээрэмдэж цуглуулсан хөрөнгөөрөө бульдаж, сонгуулийг луйвардаж, ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААЖ АВСААР ирсэн. Бид МАН-н дарангуйлалтай улс биш үндсэн хуультай улс орон.

Avatar

Зочин 2021-04-25 202.55.191.44

МАН зайл2

Avatar

Батый 2021-04-25 66.181.181.158

Монгол улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар МАНыг тараах шийдвэр гаргасан нь маш зөвөө. МАН ард түмний дунд яс хаяж талцуулах нь бүр хэрээс хэтэрлээ. 30 жилийн хугацаанд МАН нь өмнөх 70 жилийн турш хулгайлж, дээрэмдэж цуглуулсан хөрөнгөөрөө бульдаж, сонгуулий Бид МАН-н дарангуйлалтай улс биш үндсэн хуультай улс орон. Энэ намыг Монгол улсад хуулийн дагуу бүртгэж болсон юм чинь хууль зөрчсөн тохиолдолд бас татан буулгах нь хуулинд ч байгаа. Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан.

Avatar

Батый 2021-04-25 66.181.181.158

Ерөнхийлөгчийн зөв. Уг нь энэ шийдвэрийг 30 жилийн өмнө гаргаж, МАХН-ыг тараах байсан юм. Энэ 30 жилийн хугацаанд МАН нь өмнөх 70 жилийн турш хулгайлж, дээрэмдэж цуглуулсан хөрөнгөөрөө бульдаж, сонгуулийг луйвардаж, ТӨРИЙН ЭРХИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААЖ АВСААР ирсэн. Одоо бүр улаан цагаандаа гарч, аюулт өвчнийг санаатайгаар тарааж, булай булхайгаа дарагдуулахыг хичээж байна. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд илтээр заналхийлэх боллоо.

Avatar

Батый 2021-04-25 66.181.181.158

Монгол улсын Ерөнхийлөгч үндэсний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар МАНыг тараах шийдвэр гаргасан нь маш зөвөө. МАН ард түмний дунд яс хаяж талцуулах нь бүр хэрээс хэтэрлээ. Бид МАН-н дарангуйлалтай улс биш үндсэн хуультай улс орон. Энэ намыг Монгол улсад хуулийн дагуу бүртгэж болсон юм чинь хууль зөрчсөн тохиолдолд бас татан буулгах нь хуулинд ч байгаа. Ерөнхийлөгч зөв шийдвэр гаргасан.

Avatar

Өвгөн 2021-04-25 192.82.90.130

Санал өгсөн нийт сонгогчдоос олонхийн санал авч сонгогдсон цорын ганц субект болох Ерөнхийлөнч, нийт сонгогчдыг 76 хуваасны
62-оос нь олонхын санал авсан МАН 2-ын хэн нь илүү болхыг үзэцгээждээ.

Avatar

Зочин 2021-04-25 178.115.131.83

Yg zuv, erunhiilugch vnendeeel gatsaardaj bn. Arai gaigvi yu gesn Hurelsukh judaggvi zan gargasan odoo ard tvmend naidaj gelb bn shvde. MANSN hezee huuli yridag bolchoovdee bvgd uursuduu zoriulaj huuli bstladag bizde

Avatar

Зочин 2021-04-25 103.26.194.131

Санаа зовмоор ерөнхийлөгч байна шүү. Ичиж байна хурдан энэ хулгайчаа огцруулаасай. Тэгээд шорондоо ороосой муу харх.

Avatar

Зочин 2021-04-25 66.181.161.5

Ерөнхийлөгч сүүлийн үед арай дэндэж бгаа шүү, хурдан зайлаад өгөөсэй

Avatar

Иргэн 2021-04-25 202.9.46.58

нэг намын нарийн бичгийн дарга МУ-ын Ерөнхийлөгчид шаардлага өгнө гэхээр төрийн дээр нам байгаагийн нотолгоо гэж ойлгож байна. МУ-ын Ерөнхийлөгчид шаардлага өгч болж байгаа бол маргааш Монголын ард түмэнд шаардлага өгөх үү

Avatar

Зочин 2021-04-25 178.115.131.83

Yes

Avatar

зочин 2021-04-25 192.82.87.217

Гарчигаас үзвэл МАН-ын Удирдах зөвлөлийн мэдэгдлээр хөл хориог сунгасан мэтээр ойлгогдож байна.
Сэтгүүлч бичихээс өмнө бодож, бичсэний дараа бэлтгэсэн зүйлээ нягталж байх нь зүйтэй л дээ.

Avatar

Зочин 2021-04-25 192.82.68.16

NEWS.mn танай сайтыг шүүхэд өгөөд босож ирэхгүй болтол нь мөнгөөр торго
Бүх ажилчидыг нь шоронгийн хадаас болго
Дандаа Монголчуудыг хагалган бутаргах гарчиг тавьж мэдээлэл оруулна
Адгын шаарнууд

Avatar

Зочин 2021-04-25 192.82.73.27

ТИЙМ ЭЭ! БИ МАН- ийн БОЛОВСОН ХҮЧИНИЙ ЧАДАВХ ,ТУРШЛАГА ,ЭВ НЭГДЭЛИЙГ НЬ БУСАД НАМЫНХАНААС АРАЙ ДЭЭР ЮМ БОЛОВ УУ, УДИРДАГЧ ХҮРЭЛСҮХ НЬ ШУДРАГА ДАЙЧИН БАЙХ БОЛОВ УУ ГЭЖ БОДООД СОНГОЛТОО ХИЙСЭН ЮМ. ГЭТЭЛ ЯМАР ОЛОН АВИЛГАЧ, ЛУЙВАРЧИДТАЙ ЮМ,ТЭДНИЙГЭЭ ЯМАР ИХ ХАМГААЛДАГ ЮМ, ИРГЭДИЙН ДИЙЛЭНХИЙН САНАЛААР СОНГОГДСОН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХҮНИЙГ НЬ БИШ ЮМ ГЭХЭД АЛБАН ХЭРГЭМ СОНГОГЧДЫН ИТГЭЛИЙГ ҮЛ ХҮНДЭТГЭН ДАЙРАХ НЬ АРАЙ Л ДЭНДҮҮ БАЙНАА.ОДОО НАД МАН Л БИШ БОЛ АЛЬ НЬ Ч ЯАХАВ ГЭЖ БОДОГДОХ БОЛЛОО

Avatar

BAYAR 2021-04-25 174.203.66.215

zov

Avatar

Зочин 2021-04-25 202.55.188.108

Унэхээр орлого нь тасалдсан хумууст л 300к нэмж егех хэрэгтэй. Тереес ямар ч тэтгэвэр груп халамж авдаггуй насанд хурсэн ажил орлогогуй болсон хумууст л егех хэрэгтэй. Угаасаа авдаг хумуусийн РД, данс нь буртгэлтэй байгаа шуу дээ. Тэр буртгэлтэй хумуусээс бусад насанд хурсэн хумууст егех ёстой. Тэгвэл шударга ч болно, цеехен хунд егех учраас инфляци хеерегдехгуй байж чадна. Нийтэд нь нялзаахаар чинь инфляци хеерегдеед байнаa.

Avatar

Зочин 2021-04-25 202.55.188.108

14 хоног л хорино гэсэн, наад хугацаандаа багтааж арга хэмжээгээ ав, чадахгуй бол зайл! Дахиад 14 хоног сунгасан бол дахиад 300к егех ёстой, хоосон хоригдохгуй шуу. Орлогоороо амьдардаг бид ажлаа хийж байсан бол энэнээс чинь их олдог байсан. ЗГ-ын буруу шийдвэруудээс болж хувиараа хеделмер эрхэлдэг иргэд хохирох ёсгуй!!!

Avatar

Зочин 2021-04-25 202.126.90.157

14 honog teseed emee ovoo naraa naadam uzuulchihii dee Mongolchuudaa

Avatar

иргзн 2021-04-25 202.179.26.180

МАН-ыг Тараа , МАН, Иргэд сонгогчидоосоо Урвагч , Зэвсэглэлээр хөөцөлддөг, Еранхий сайдыг Зоддог , Дарангуйлагч Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгохын тулд Ард түмний Сонголтоор Ерөнхийлөгч болсон АБаттулгыг МАН ХҮН ҮХЦ Авилгачид Оффшорчид гээд энэ олон Нам бүлэглэлүүд Ерөнхийлөгчийг бараг Алахаас наагуур юм болж Дайрч давшилцгааж Ард иргэд Сонгогчид бидний сонголтыг үгүй хийж байна,

Avatar

МАН УСТАЖ ҮГҮЙ БОЛОХ , МОНГОЛЫН ИРЭЭДҮЙД ГЭРЭЛ ХАРАГДАХ ЦАГ ДОР МӨРГӨМҮЙ 2021-04-25 122.201.24.15

БУЗАР ЛУЙВАРЧИД АВИЛГАЧДАА ТА НАРТАЙ МОНГОЛЫН АРД ИРГЭД ТООЦОО БОДОХ ЦАГ ТУН ОЙРХОН БАЙГАА БИЗ, ХУВАЛЗ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ НАР

Avatar

BAYAR 2021-04-25 174.203.66.215

estoi tiim shyy
MAH IIG TAPAA

Avatar

Зочин 2021-04-25 178.115.131.83

Demjij bn gadaadaas mgl ulsiin Irgen bnaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж