Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол илэрч, тэг зогсолт хийлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол илэрч, тэг зогсолт хийлээ

Говь-Алтай аймагт сэжигтэй тохиолдол илэрч, тэг зогсолт хийлээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд Covid-19 халдварын сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд хатуу хөл хорио тогтоосон тухай тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. Тодруулбал, өнөөдөр /2021.04.24/ өглөө халуурсан шинж тэмдэгтэй иргэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсаны дагуу түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Одоогоор эерэг гарсан нэг тохиолдлын үнэрлэх, амтлах мэдрэмжид өөрчлөлт орсон байна. Оношийг баталгаажуулахаар нарийвчилсан  PCR шинжилгээг ХӨСҮТ-д илгээсэн аж.

Тус аймгийн онцгой комиссоос халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор иргэдийг гэрээсээ гарахгүй, тайван байхыг анхаарууллаа. Мөн Есөнбулаг, Баян-Уул суманд тэг зогсолт хийсэн байна. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор энэ сарын 24-25-ныг хүртэл аймгийн хэмжээнд бүх хөдөлгөөнийг бүрэн зогсоожээ.

-Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа:

-Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 11 мянга гаруй иргэнийг түргэвчилсэн шинжилгээ, 1200 гаруй хүнийг PCR шинжилгээнд хамруулаад байна. Эдгээр иргэд нь аймгийн нийт хүн амын 25 хувийг эзэлж байна. Өнөө өглөө түргэний эмч халуурсан тохиолдол дээр түргэвчилсэн шинжилгээ хийхэд хариу эерэг гарсан. Тиймээс голомтын цар хүрээг тодорхойлох, халдварын тархалтыг хумих зорилготойгоор хатуу хөл хорио тогтоож байна. Хариу эерэг гарсан иргэний ойрын хавьтлын дөрвөн хүнээс шинжилгээ авахад сөрөг гарсан. Гэхдээ 14 хоног тусгаарлана. Бид ХӨСҮТ-рүү шинжилгээг зөөвөрлөж баталгаажуулахаар шуурхай ажиллаж байна. Одоогоор бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтал, явсан маршрутыг гарган ажиллаж байна. Эдгээр мэдээллийг тодорхой гаргасны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж