БНСУ-д 5 монгол иргэн зодолдож, баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

БНСУ-д 5 монгол иргэн зодолдож, баривчлагджээ

БНСУ-д 5 монгол иргэн зодолдож, баривчлагджээ

БНСУ-д оршин суудаг таван монгол иргэн өнгөрсөн сард гудамжинд бүлэглэн зодоон хийсэн бөгөөд тэдний хэрэг прокурорын байгууллагад шилжсэн талаар тус улсын цагдаагийн газар Пүрэв гаригт /2021.04.22/  мэдээлжээ.

Тодруулбал, Монгол Улсын таван иргэн өнгөрөгч гуравдугаар сарын 7-ны өдрийн 20:40 цагийн орчимд Сөүл хотын Улжиро сага метроны буудлын ойролцоо бүлэглэн зодолдсон байна.

Тухайн үед бүгдээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба нэг нь тус улсад хууль бусаар оршин суудаг байжээ. Хууль бусаар оршин суудаг иргэнийг Сөүлийн Янгчон дүүргийн Цагаачлалын албанд хүлээлгэн өгсөн аж.

Сөүлийн цагдаагийн газраас эдгээр таван иргэнийг эд хөрөнгийн хохирол учруулж, бүлэглэн танхайрсан хэргээр прокурорын байгууллагад шилжүүлжээ. Хэдий талууд харилцан тохиролцсон ч Хүчирхийллийн тухай хуулийн дагуу яллан, хэргийг прокурорт шилжүүлсэн" хэмээн цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.

Эх сурвалж: Edaily.co.kr

А.Болд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
10
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж