Автомашины QR код олголт, зөвшөөрлийг АТҮТ хариуцна

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

Автомашины QR код олголт, зөвшөөрлийг АТҮТ хариуцна

Автомашины QR код олголт, зөвшөөрлийг АТҮТ хариуцна

Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан байна.

УОК-ын даргын дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 36 дугаартай уг тушаалд дурдсанаар энэхүү бэлтгэлийг хангаж, тээврийн хэрэгслийг бүртгэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Хэрхэн зохион байгуулахыг 25-ны өдөр танилцуулах юм байна. Түүнчлэн автомашины QR код олголт, зөвшөөрлийг АТҮТ хариуцах аж.

Хөл хорио тогтоосон энэ сарын 10-наас 25-ны хооронд нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлж өглөө 06:30-10:00, өдөр 12:00-15:00, орой 17:30-22:00 цагт зөвхөн хязгаарлагдаагүй салбар, хуулийн этгээдийн ажилтнуудыг зорчуулж байсан. Мөн хөл хорионы хугацаанд зөвшөөрөгдсөн салбарын ажилтан, албан хаагчдаас QR код шаардахгүй байсан билээ.

Эдгээр салбарын ажилчид ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлтоор зорчиж байсан бол маргаашнаас буюу 25-наас хязгаарлалт тогтоохгүй албан байгууллагын ажилчид авто машинаар замын хөдөлгөөнд оролцохдоо QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан байна.


С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
БурууБуруу
29
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
4
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж