Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч дарга Р.Чингис нар Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны цэгүүдэд очиж, иргэдийг дархлаажуулах ажилтай танилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын цэгүүдээр ажиллаж байна
Posted by Монгол Улсын Засгийн газар on Saturday, April 24, 2021
-Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Дэлхийн бусад орны Засгийн газрууд ч өнөөдөр бүх иргэдээ вакцинжуулалтад хамруулахаар ажиллаж байна. Иймд манай улс ч мөн ялгаагүй нийт иргэдийг дархлаажуулах ажлыг эрчимжүүлэн, вакцины татан авалтыг түргэсгэх ажлын талаар хуралдаж байна. Хурлын дундуур Эүүл мэндийн сайдтай вакцинжуулалтын зарим цэг дээр ажиллаж хүндрэлтэй асуудал гарч байгаа эсэхийг тодрууллаа. Нийслэлд нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины II дахь тунг хийж байна. Өдөрт 60 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулахаар ажиллаж байна. Хүлээлт байсан учраас цэгүүдэд дараалал багагүй үүсч байгаа асуудлууд гарсан. Цаашид вакцины татан авалтыг тогтмол хийж, олон нийтэд хүндрэл учруулахгүй байхаар зохицуулалтыг Засгийн газрын зүгээс хийж ажиллана.
Вакцинжуулалтын явцын нөхцөл байдал, хуваарь, худалдан авалт, нийлүүлэлт, хувийн аж ахуй нэгжүүдээс ирүүлж буй санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдал зэрэг вакцинжуулалттай холбоотой асуудлуудаар Шадар сайд, Эрүүл мэнд, Гадаад харилцааны сайд нартай хуралдаж татан авалтыг хурдан хийх тал дээр яаралтай зохицуулалтыг хийнэ.
Вакцины үйлдвэрлэлтэй холбоотойгоор татан авалтын график тодорхой хугацаанд саатсан. Бидний зүгээс Эрүүл Мэндийн яамнаас гаргаж, хэрэгжүүлж буй санал санаачлагыг дэмжиж байгаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад БНЭУ-д үйлдвэрлэсэн "АстраЗенека", БНХАУ-ын "Синофарм" үйлдвэрийн "Вероцелл" зэрэг вакцины татан авалт хийгдэж байна. Вакцины хоёрдугаар тунг 28-56 хоногийн зайтай хийлгэх заалттай учраас Улаанбаатарт зургадугаар сарын 1-н гэхэд нэг сая иргэн вакцинжуулалтын хоёрдугаар тунгаа бүрэн хийлгэж дууссан байхаар ажиллана. Вакцинжуулалтыг төлөвлөсөн хуваарийн дагуу явуулахад төсөв санхүүгийн хувьд бүрэн шийдэгдсэн хэдий ч татан авалтын хугацааны графикт өөрчлөлт орсон нь удаашрал үүсгэж байна.
С.УНДАРМАА
Холбоотой мэдээ