Т.Энхбат ОХУ-д дуурийн дуучдын тэмцээний 3-р шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

Т.Энхбат ОХУ-д дуурийн дуучдын тэмцээний 3-р шатанд шалгарлаа

Т.Энхбат ОХУ-д дуурийн дуучдын тэмцээний 3-р шатанд шалгарлаа

Оросын холбооны улсын Москва хотноо явагдаж байгаа дуурийн дуучдын “Хосе Каррерас Гран-При” олон улсын тэмцээний гуравдугаар шатанд шалгарсан дуучдын нэгээр Т.Энхбат тодорсон байна. Тус тэмцээний гуравдугаар шат энэ сарын 26-нд болох аж.

Тэмцээн сопрано, меццо-сопрано, тенор, баритон, базз гэсэн үндсэн төрлөөр явагдаж байгаа бөгөөд төрөл бүрийн аваргууд 500 мянган рублийн шагналтай юм байна. Харин Гран При шагналын эзэн 700 мянган рублийн шагнал хүртэнэ. Финалын шатанд багтсан дуучид:

Сопрано:

  • Лилит Давтян (Армени),
  • Инна Деменкова (ОХУ),
  • Эльмира Караханова (ОХУ),

Меццо-сопрано:

  • Дара Савинова (Эстони),
  • Эльза Ру Шаму (Франц), Дарья Хозиева (ОХУ),
  • Баритон: Навасард Акопян (Армени),
  • Энрике Алькантара (Аргентин), Алексей Зеленков (ОХУ),

Пермийн театрын гоцлол дуучин Т.Энхбат (Монгол) нар тус тус шалгарчээ. Т.Энхбат Пермийн театр ажиллахаас өмнө Марийнскийн театрт ажиллаж байсан бөгөөд 2017 онд Санкт Петербургийн Н.А.Римский-Корсаковын нэрэмжит консерваторийг төгссөн байна. Уртын дуучин, Ардын жүжигчин Д.Түвшинжаргалын хүү, дуучин Т.Баясгалангийн дүү тэрбээр олон улсын дуурийн дуулаачдыг томоохон тэмцээнүүдэд өмнө нь мөн оролцож байсан туршлагатай.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж