Монгол Улсын Засгийн газраас Хятадын Синофарм үйлдвэрээс нийт 900,000 тун "Вероцелл" вакциныг худалдан авч буй. Энэ дагуу дөрөвдүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд нийт 600 мянган тун вакциныг татан авсан. Тэгвэл үлдсэн 300,000 тун вакциныг өнөөдөр татан авч байна. Вакцин авчирч буй онгоц Буян-Ухаа нисэх буудалд газарджээ. Энэхүү вакцины ихэнх тунг хоёрдугаар дахь удаагийн тунд ашиглахаар төлөвлөснөө ЭМЯ-наас мэдээлсэн.
Улаанбаатарт 502,978 хүн нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунд нийт 114,359 хүн хамрагдсан байна. Харин орон нутагт 148,082 иргэн нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунг 3,768 иргэн хийлгэжээ. Нийслэлд одоогоор нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины II дахь тунг хийж байна. Өдөрт 60 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна.
Засгийн газраас төлөвлөснөөр тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунгаар бүрэн дархлаажуулж дуусах бол зургадугаар сарын 10-н гэхэд хоёрдугаар тунд хамруулах юм.
Б.ТУЯА
Холбоотой мэдээ