"NASA"-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрлээ | News.MN

"NASA"-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрлээ

"NASA"-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрлээ

"NASA"-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрлээ

АНУ-ын сансар судлалын агентлаг "NASA"-гийн сансрын нисэгчдийн “Crew 2” баг “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр дэлхийгээс хөөрч, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад амжилттай хүрчээ. “Crew 2” баг сансрын уудамд зургаан сарын турш ажиллана.

“Crew Dragon” хөлөг нь одоогийн байдлаар сансар руу хүн тээвэрлэж буй анхны бөгөөд цорын ганц хувийн эзэмшлийн хөлөг юм. “SpaceX” компани нийтдээ зургаан удаа "NASA"-гийн сансрын нисэгчдийг тойрог замд хүргэх гэрээ байгуулсан бөгөөд өчигдрийн нислэг хоёр дахь нь байв. Эхний “Crew-1” баг  өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард сансарт гарсан ба энэ нь арав орчим жилийн дараа америкчууд анх удаа өөрийн хөлгөөр, эх орноосоо сансарт ниссэн тохиолдол байжээ.Үүнээс өмнө ОХУ-ын “Союз” хөлгөөр тойрог замд хүрдэг байсан юм.

“Crew-1” багийн хоёр сансрын нисэгч болох Боб Бэнкэн, Даг Харли нар одоо Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа. Тэдэн дээр “Crew-2” багийн гишүүд болох "NASA"-гийн Шэйн Кимброу, Меган Макартур, Японы Акихико Хошиде, Европын Холбооны Томас Пескю нар нэмэгдэж байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бат 2021-04-24 64.119.25.219

ЗӨ ЗӨ АМЕРКУУД САНСАРТ НИСЭХ НЬ МИНИЙ ЭРЭЭН ОРООД ИРЭХЭЭС АМАРХАН БОЛЖЭЭ ГЭЖ

Avatar

худал мэдээ байна. 2021-04-24 192.82.81.17

Crew Dragon” хөлгийг 11 дүгээр сарын 14-нд хөөргөх байсан боловч цаг агаарын таагүй байдлаас улмаас 15-нд болгож хойшлуулжээ.
Уг хөлгөөр анхны жолоодлогот нислэгийг энэ жил сансрын нисгэгч Дуглас Херли, Роберт Бенкен нар хийсэн байна. Хөлгийг тавдугаар сарын 30-нд тойрог замд оруулж, тавдугаар сарын 31-нд ОУСС-тай автоматаар залгасан байна. Сүүлийн есөн жилд анх удаа Америкийн сансрын хөлгөөр АНУ-ын нутаг дэвсгэрээс жолоодлогот нислэг үйлдсэн анхны нислэг энэ болсон юм.

Avatar

123456 2021-04-24 49.0.142.40

Чи муу Оросын хоноцын шээст хамаагүй ээ!

Avatar

худал мэдээ байна. 2021-04-24 192.82.81.17

2020 оны 11 сарын 15д хөөргөсөн юм байна.

Avatar

худлаа мэдээ байна. 2021-04-24 192.82.81.17

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын “SpaceX” компанийн сансрын жолоодлогот хөлөг болох "Crew Dragon”-ыг ням гарагт Олон улсын сансрын станц руу /ОУСС/ хөөргөлөө.

Уг хөлгийг АНУ-ын зүүн эргийн цагаар 19 цаг 27 минутад Канавералын хошууны сансрын буудлаас хөөргөсөн байна. “Resilience” гэж нэрлэсэн, “Crew Dragon” хөлгийн багийн бүрэлдэхүүнд Америкийн сансрын нисэгчид болох Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, мөн Японы сансар судлалын JAXA агентлагийн сансрын нисэгч Соити Ногути нар багтжээ.

О

Avatar

Зочин 2021-04-24 202.21.107.95

замдаа дэлбэрчихгүй яаж очив доо ..сүр хийгээд дэлбэрдэгсэн..

Avatar

/*-*/ 2021-04-24 49.0.142.40

Сайн байна, баяр хүргэе

Avatar

ҮНЭН 2021-04-24 103.26.194.206

ОРОСУУДЫГ ХОГ ДЭЭР ХАЯВ

Avatar

Зочин 2021-04-24 202.9.40.31

Хэдэн жилийн өмнө нэг хар бараан царайтай нөхөр "Оросын эдийн засаг хог дээр хаягдлаа" гээд л баяр ёслолын байдалд тунхаглаад байсан хаана байна тэгээд…

Avatar

Зочин 2021-04-24 192.82.74.147

Боб бенкен, даг Харли нар аль эрт ирсэн. Тэгээд ч тэд crew1 биш. Demo багийн гишүүд. Худал мэдээлэл бна

Avatar

ҮНЭН 2021-04-24 103.26.194.206

Ш А А Л ТУУР Г И Ч И Й

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж