"NASA"-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

"NASA"-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрлээ

"NASA"-ийн нисэгчид “SpaceX”-ийн пуужингаар тойрог замд хүрлээ

АНУ-ын сансар судлалын агентлаг "NASA"-гийн сансрын нисэгчдийн “Crew 2” баг “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгөөр дэлхийгээс хөөрч, тойрог зам дахь Олон улсын сансрын станцад амжилттай хүрчээ. “Crew 2” баг сансрын уудамд зургаан сарын турш ажиллана.

“Crew Dragon” хөлөг нь одоогийн байдлаар сансар руу хүн тээвэрлэж буй анхны бөгөөд цорын ганц хувийн эзэмшлийн хөлөг юм. “SpaceX” компани нийтдээ зургаан удаа "NASA"-гийн сансрын нисэгчдийг тойрог замд хүргэх гэрээ байгуулсан бөгөөд өчигдрийн нислэг хоёр дахь нь байв. Эхний “Crew-1” баг  өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сард сансарт гарсан ба энэ нь арав орчим жилийн дараа америкчууд анх удаа өөрийн хөлгөөр, эх орноосоо сансарт ниссэн тохиолдол байжээ.Үүнээс өмнө ОХУ-ын “Союз” хөлгөөр тойрог замд хүрдэг байсан юм.

“Crew-1” багийн хоёр сансрын нисэгч болох Боб Бэнкэн, Даг Харли нар одоо Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа. Тэдэн дээр “Crew-2” багийн гишүүд болох "NASA"-гийн Шэйн Кимброу, Меган Макартур, Японы Акихико Хошиде, Европын Холбооны Томас Пескю нар нэмэгдэж байна.

Эх сурвалж: REUTERS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж