Хүнсний зах, худалдааны төвүүдийн махны үнэд шалгалт хийжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

Хүнсний зах, худалдааны төвүүдийн махны үнэд шалгалт хийжээ

Хүнсний зах, худалдааны төвүүдийн махны үнэд шалгалт хийжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэгт гурван ажлын хэсэг, найман улсын байцаагч, Орхон аймагт хоёр улсын байцаагч нийт  33 зах, дэлгүүр, худалдааны төв, Хан-Уул дүүргийн дөрвөн эмийн санд өглөөний хяналт шалгалт хийж ажиллажээ.

Тодруулбал, "Хүчит Шонхор", "Нарантуул-2", "Бөмбөгөр-1", "Юмт Бөмбөгөр", "Содон Бөмбөгөр", "Алтжин бөмбөгөр" гэх зургаан зах, худалдааны төвүүд хяналт шалгалтад хамрагджээ. “Хүчит Шонхор” зах дээр 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны өглөөний 09:00 цагийн байдлаар жижиглэнгийн худалдааны үхрийн ястай мах 13000-14000, цул мах 14000-16000, гуяны цул 16500, хонины ястай мах 10500-11500, цул мах 11000-12500, адууны ястай 11500-12500, цул мах 11500-12500, ямааны ястай 10500-11000, цул мах 10500-11000, тэмээний цул мах 9000 төгрөгийн үнэтэй байна.

Бөөний худалдаанд үхрийн мах 8000-13000, хонины мах 8000-11500, адууны мах 8000-10000, ямааны мах 7500-8800, тэмээний мах 5000-6000 төгрөгийн үнэтэй байна.

Хяналт шалгалтад хамрагдсан тус газруудад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнийн хувьд хонины ястай мах 9500-12500, цул мах 11000-13500, үхрийн ястай мах 11500-13500, цул мах 13500-16000, адууны ястай мах 12000-12500, цул мах 12500-14000, ямааны ястай мах 9300, цул мах 11000 төгрөгийн үнэтэй байна.

Бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн хувьд Алтан тариан дээдийн дээд гурил 2000-2200, дээд гурил 1400-1700, нэгдүгээр зэргийн гурил 1300-1400, хоёрдугаар зэргийн гурил 1000-1100, цагаан будаа 2200-4000, элсэн чихэр 1500-2500, монгол төмс 800-1100, монгол лууван 1500-1800, монгол сонгино 4200-4500, хятад сонгино 2500, орос сонгино 2800-3000, монгол өндөг 380-500, орос өндөг 480-500 төгрөгийн үнэтэй байгаа юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж