ОБЕГ: Цаг агаарын үзэгдлээс болж хохирол учирсан гэх дуудлага ирээгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Цаг агаарын үзэгдлээс болж хохирол учирсан гэх дуудлага ирээгүй

ОБЕГ: Цаг агаарын үзэгдлээс болж хохирол учирсан гэх дуудлага ирээгүй

Цаг агаарын аюулт үзэгдлээс болж, авто замын хайс, хашлага унасан, барилга дээрээс мэдээллийн самбар унасан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Үүсээд буй цаг агаарын нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад  "Ихэнх нутгаар цас орж, зарим нутгаар шороон шуурга шуурч байна. Нийслэлд мөн хүчтэй шуурга шуурч байгаа ч аюулт үзэгдлийн хэмжээнд биш байна. Одоогийн байдлаар манай байгууллагад гамшигт үзэгдлээс үүдэн хохирол учирсан талаар дуудлага мэдээлэл ирээгүй. Олон нийтийн сүлжээн дээрх зургийн талаар тодруулж, мэдээлнэ" гэлээ.

Харин цаг уур, орчин шинжилгээний байгууллагаас өгч байгаа мэдээллээр өнөөдөр /2021.04.24/  Дундговь аймгийн нийт нутгаар салхи баруун өмнөөс секундэд 18-20 метр, зарим үед 24 метр давж ширүүсч, шороон шуурга шуурч байна. Бусад нутгаар болон нийслэлд аюулт үзэгдлийн ямар нэгэн дохио одоогоор илрээгүй. Баянхонгор, Архангай, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай аймгуудад цас орж байна гэсэн юм.

С.УНДАРМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж