Гурван настай хүүхдийг автомашинаараа мөргөж, амийг нь хөнөөжээ | News.MN

Гурван настай хүүхдийг автомашинаараа мөргөж, амийг нь хөнөөжээ

Гурван настай хүүхдийг автомашинаараа мөргөж, амийг нь хөнөөжээ

Гурван настай хүүхдийг автомашинаараа мөргөж, амийг нь хөнөөжээ

Дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүний 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амь хохирчээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн зургадугаар хороо Нүхтийн задгайд "Mercedes Benz" маркын автомашины жолооч нь гурван настай хүүхдийг мөргөж, амийг нь хохироосон хэрэг гарсан байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугуйтай автомашинд мөргүүлэх хэлбэрээр- хоёр
  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-нэг тус тус бүртгэгдсэн байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
17
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-24 75.155.149.227

Nyamdorj shig neg huulias gaduur sarguu gahai yavj baisan biz

Avatar

Зочин 2021-04-24 66.181.181.142

Hatuu hil horio togtoogoochee

Avatar

зочин 2021-04-24 124.44.184.129

Хайран сайхан хүүхэд, ум сайн амгалан болтугай. Жолооч нар аа, хөдөлгөөн эхлэхийн өмнө автомашиныхаа эргэн тойрны 4 тал болон доод талыг заавал сайтар харж, маш анхааралтай, алгуурхан, гэтэх байдлаар автомашинаа хөдөлгөж байгаач ээ.

Avatar

Зочин 2021-04-24 64.119.20.134

Энэ сэтгүүлчийн бичиж байгаа царай. Мерседес байна уу үгүй юу ямар хамаа байна!!!! Машины марк энэ осолд ямар ч хамаагүй, жолоо барьж яваа хүний хариуцлагагүй үйлдэл байхад яахаараа заавал Бенз энэ тэр гэж бичих ёстой гэж…. өөрөө Приус унадаг болохоороо атаархаад Бенз унасан хүмүүсийг үзэн ядаад явдаг учраас ингэж бичиж байна гэж ойлголоо. Бусдын нэр төрд халдсан хэргээр гадны том компаниуд Монголчуудыг дор нь будаа болгоно. Үг хэлээ бодоход яадаг байна аа!!!! Үнэх хөлдүү толгой юмаа!!!

Avatar

Зочин 2021-04-24 192.82.91.44

Баячуудын солойтой хуухдууд л ийм маркийн машин унадаг байхдаа, хорионы уед хэн ямар зовшоорлоор машинтай явж бай? Эргэж мэдээлээрэй сэтгуулчээ

Avatar

Зочин 2021-04-24 192.82.69.12

Харин тийм!!! Машин нь ямар хамаа байнаа?!

Avatar

Зочин 2021-04-24 202.21.108.52

Явган хүний гарцтай газар хурдаа хасахыг мэддэгүй сагсуурч давхидаг гажигтай жолооч нар хэзээ ч өөдлөхгүй шүү💔🖕

Avatar

Зочин 2021-04-24 66.181.181.98

Байнга ийм хэрэг гарах юм даа, сард 1-2 удаа тогтмол шүү, хашаан дотроо гэрийнхээ хажууд нялх үрс машины дугуйнд няцлуулж амиа алдсаар л байна, хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тойроод шалгачихаж яагаад болдоггүй байна аа.

Avatar

Зочин 2021-04-24 202.55.188.108

Etseg ehiin buruu

Avatar

Зочин 2021-04-24 66.181.181.142

Yag zuv. 3 nastai huuhdiig haraa hyanaltgui orhin gdg chin etseg ehiin tuiliin buruu. Uneheer teneg adguus yumaa

Avatar

дооги 2021-04-24 139.5.216.135

одоо зөвшөөрөлтэй гээд явж бгаа машинууд н бүгд маш их хурд хэтрүүлж явна лээ. үүнийгээ хянаач ээ цагдаа нараа

Avatar

Зочин 2021-04-24 66.181.186.112

Хуулиараа хүүхдээ хараа хяналтгүй орхисон эцэг эхийн буруу болоод дуусна

Avatar

123456 2021-04-24 49.0.142.40

Тэр Бенз нь МАН-ын авилгалчийн машин байсан юм байна

Avatar

Зочин 2021-04-24 66.181.187.250

Chi harin AN ii hulsnii bicheech troll y****n bn.

Avatar

Зочин 2021-04-24 202.55.191.130

sanaatai murguj hunuusun yumuu, esvel sanamsargui osol bolson yumuu

Avatar

Уншигч 2021-04-24 66.181.189.112

Хүүхдээ харж байгаачээ. Ямар аймаар юм бэ. Нялх амьтныг. Хашаанд нь машин тэрэг бгаа үед эцэг эх нь үргэлж хүүхдээ харж анхаарч бх хэрэгтэй шдээ. Тэр жолооч ч гэсэн ямар сэтгэлгүй юм бэ.

Avatar

Зочин 2021-04-24 202.126.89.244

Тэр бенцийн дугаарыг зарла. Хүүхэд алсан хүн зүгээр өнгөрөх ёсгүй

Avatar

Зочин 2021-04-24 66.181.160.92

Ямар тэнэгг гарчиг тавьдаг сэтгүүлч вэ !!!

Avatar

Зочин 2021-04-24 66.181.161.72

Бага насны хүүхдийг яагаад хараа хяналтгүй орхиж байгаа юм бэ??? Жолооч нар хөдөлгөөн эхлэхийн өмнө машиныхаа ар талыг заавал биечлэн тойрч хардаг байх хэрэгтэй шүү!!! Шууд суугаад л хөдөлдөг нөхдүүд ингэж байгаа юм шдээ!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж