Гурван настай хүүхдийг автомашинаараа мөргөж, амийг нь хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

Гурван настай хүүхдийг автомашинаараа мөргөж, амийг нь хөнөөжээ

Гурван настай хүүхдийг автомашинаараа мөргөж, амийг нь хөнөөжээ

Дөрөвдүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 351 дуудлага мэдээлэл хүлээн авсан байна. Үүний 195 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл байжээ.

Нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас гурван хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд нэг хүүхдийн амь хохирчээ. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн 12:00 цагийн орчим ХУД-ийн зургадугаар хороо Нүхтийн задгайд "Mercedes Benz" маркын автомашины жолооч нь гурван настай хүүхдийг мөргөж, амийг нь хохироосон хэрэг гарсан байна.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

  • Унадаг дугуйтай автомашинд мөргүүлэх хэлбэрээр- хоёр
  • Мотоциклтой онхолдох хэлбэрээр жолооч-нэг тус тус бүртгэгдсэн байна.

Алба хаагчдаас гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон Нийслэлд 144, Орон нутагт 38 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх,  тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэхдээ зам, орчны байдлыг тогтмол тойрч шалгаж байх, эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүй оролцуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
БурууБуруу
17
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж