Нийслэлд хагас сая хүн вакцины эхний тундаа хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Нийслэлд хагас сая хүн вакцины эхний тундаа хамрагджээ

Нийслэлд хагас сая хүн вакцины эхний тундаа хамрагджээ

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаярын мэдээлснээр сүүлийн 24 цагийн байдлаар вакцинжуулалтад 58,316 хүн хамрагджээ. Улаанбаатарт 502,978 хүн нэгдүгээр тунд хамрагдаад байгаа бол хоёрдугаар тунд нийт 114,359 хүн хамрагдсан байна. Харин орон нутагт 148,082 иргэн нэгдүгээр тунд хамрагдсан бол хоёрдугаар тунг 3,768 иргэн хийлгэжээ.

Насны ангиллаар авч үзвэл:

  • 18-19 нас -12,919
  • 20-29 нас -174,048
  • 20-29 нас -207,512
  • 40-49 нас- 163,077
  • 50-59 нас- 139,739
  • 60-69 нас -71,707
  • 70-79 нас- 21,140
  • 80-84 нас- 3,634
  • 85+ насны 1,584 иргэн одоогийн байдлаар вакцинжуулалтад хамрагдаад байна.

ЭМЯ-ны зүгээс иргэдийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлж байгаа тус яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан мэдэгджээ.  Тухайлбал, БНХАУ-аас нийт 600 мянган тун “Вероцелл” вакциныг хүлээн авсан. Мөн "АстраЗенека" вакцины 50,400 тунг хүлээж авсан юм. Эдгээрийг ихэвчлэн хоёрдугаар тунд ашиглах аж. Одоогоор нийт хүн амын 31.4 хувь нь вакцинжуулалтад хамрагдаад байна.

Нийслэлд нийт 120 цэг, явуулын 40 цэг ажиллаж вакцины II дахь тунг хийж байна. Өдөрт 60 мянга орчим хүнийг дархлаажуулалтад хамруулна.

Тавдугаар сарын 10-н гэхэд Улаанбаатар хотын иргэдийг нэгдүгээр тунгаар бүрэн дархлаажуулж дуусах бол зургадугаар сарын 10-н  гэхэд хоёрдугаар тунд хамруулах юм. Мөн 55-аас дээш насны иргэдийг вакцины нэгдүгээр тунд хамруулна. Иргэд халдварын тархалт нэмэгдэж байгаа энэ цаг үед дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй.

ДЭМБ-аас вакцины бүрэн тунг хийлгэсний дараа 7-14 хоногт дархлаа бүрэн тогтоно гэдэг зүйлийг хэлж байгаа. Тиймээс иргэд вакцины тун дуусч магадгүй гэдэг үүднээс болгоомжилж, дараалал ихээр үүсгэж байна. Олон нийтэд бүх хүнд вакцинжуулалтад хамрагдах талаар мэдээллийг утсаар өгч байгаа аж. Хэрэв дуудлага, мессэж очоогүй бол сандрах хэрэггүй хүлээх нь зүйтэй.

Албаныхны мэдээлснээр "Спутник" вакциныг ЭМЯ, Засгийн газрын хүрээнд оруулж ирээгүй, гэрээ хэлэлцээ хийж байгаа аж. Харин хувийн хэвшил оруулж ирсэн байгаа юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж