ОХУ-тай найрсаг бус харилцсан гадаадын улс орнуудын эсрэг хариу арга хэмжээ авах хуулинд Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2021.04.23/ гарын үсэг зуржээ.
Энэхүү хуулинд зааснаар ОХУ болон тус улсын иргэд, хуулийн этгээдүүдтэй найрсаг бус харилцсан гадаадын төр засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газруудын эсрэг хориг арга хэмжээ авахаар тусгасан байна.
Авах арга хэмжээний хувьд төрөл бүрийн хоригоос эхлээд нутаг дэвсгэрээсээ хөөх, үйл ажиллагааг нь хориглох хүртэл арга хэмжээ авахаар заажээ. Түүнчлэн Москватай найрсаг бус харилцаатай ОХУ дахь гадаадын элч төлөөлөгч, дипломат байгууллагуудад ажиллах хүн хүчний тоонд хязгаар тогтоох аж.
Сүүлийн үед Барууны орнуудын зүгээс ОХУ-ын эсрэг ээлж дараалан хориг тавьж байгаа билээ. Хамгийн сүүлд 2014 онд болсон зэвсгийн агуулах дэлбэлсэн асуудлаар Чех улстай дипломат маргаан үүсч, Прага дахь ОХУ-ын Элчин сайдын яамны албан хаагчдын тоог долоогоор хязгаарлах арга хэмжээ авсан юм.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ