ЭМЯ: 1263 шинэ тохиолдол илэрч, 71-86 насны таван хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1263 шинэ тохиолдол илэрч, 71-86 насны таван хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 1263 шинэ тохиолдол илэрч, 71-86 насны таван хүн нас барлаа

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ.


ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, April 23, 2021

-ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 13 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1263 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 29219  болсон байна.  Эмнэлгээс шалтгаалах халдварын гурван тохиолдол нэмж бүртгэгдлээ. Улаанбаатарт шинээр 1144  тохиолдол бүртгэгдэж, нийслэлд нийт 25388 болсон бол орон нутагт 116 тохиолдол батлагдаж, нийт 3249 тохиолдол боллоо. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас таван хүн нас барлаа.

  • 86 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 14-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нэн хүн хэлбэрээр нас барсан.
  • 71 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд оношлогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барлаа.
  • 73 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 16-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан.
  • 72 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 19-нд онош батлагдаж, эмнэлэгт  нас барав.
  • 77 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 74 боллоо. Түүнчлэн 72 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 3-нд Covid-19-ийн халдвараар оношлогдсон ба хорт хавдраар нас барлаа.

Үүнээс гадна 487 хүн эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 14745 боллоо.

Орон нутгуудад шинээр 160 тохиолдол батлагджээ. Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл:

  • Булган аймагт-нэг
  • Дархан-Уул аймагт – 16
  • Эрдэнэт -тав
  • Дундговь аймагт – долоо
  • Завхан аймагт –46
  • Баянхонгор аймагт -гурав
  • Өвөрхангай аймагт –12
  • Сэлэнгэ аймагт –хоёр
  • Чойр -нэг
  • Төв аймагт –долоо
  • Ховд аймагт –нэг
  • Хөвсгөл аймагт –дөрөв
  • Хэнтий аймагт –гурван тохиолдол тус бүр батлагдаад байна.

Халдварын улмаас 4311 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2517
  • Хүндэвтэр 1375
  • Хүнд 345
  • Маш хүнд 74 хүн байна.

Гэрийн болоод эмнэлгийн хяналтад 12,157 иргэн байна. Үүнээс эмнэлэгт 4,311 иргэн байгаа бол гэрт 7,846 иргэн эмчлэгдэж байна.

Covid-19 өвчлөлийн үед шинжилгээний хариутай холбоотой хардалт гарч байна. Лабораториудад шинжилгээний хариуг буруу гаргана гэсэн ойлголт байхгүй. Сөрөг хариуг эерэг болгож, эерэг хариуг сөрөг болгодог хүн чанаргүй хүмүүс манай салбарт байхгүй, эмч, эмнэлгийн ажилчдадаа итгэж байна. Харин ч цар тахлын үед бүхий л боломжоо дайчлан ачиллаж байгаа хүмүүстээ талархаж байна. Халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримталж байгаа иргэдэд мөн баярлалаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж