112 цэгт өнөөдөр 58830 иргэнийг дархлаажуулна | News.MN

112 цэгт өнөөдөр 58830 иргэнийг дархлаажуулна

COVID-19

112 цэгт өнөөдөр 58830 иргэнийг дархлаажуулна

Нийслэлд вакцинжуулалтыг эрчимжүүлж, өдөрт дунджаар 60 мянган хүн хамруулна гэж Улсын онцгой комиссоос мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр 112 цэгт 255 багийн 1789 эмч, ажилчид 58830 иргэнийг дархлаажуулна.

Тухайлбал, энэ сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 75 хувь, дөрөвдүгээр 12-14-нд хийлгэх байсан иргэдийн 10 хувь буюу нийт 40 мянган иргэнийг өнөөдөр вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөсөн байна. Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын цэгийн талаар нарийн мэдээлэл өгөх юм байна.

Вакцинжуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдийг 09.00-20.00 цагийн хооронд зөөвөрлөх юм. Өчигдөр орой буюу дөрөвдүгээр сарын 23-ны 20:00 цагийн байдлаар Covid-19-ын эсрэг вакцинд 58 мянга 319 хүн хамрагджээ.

Улсын хэмжээнд 651 мянган хүнийг I тунд хамруулаад байна. Энэ нь вакцинд хамрагдах 18-аас дээш насны иргэдийн 30 хувь аж. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-24 192.82.90.165

Вакцинжуулах цэгийн тоог нэммээр байна. Өглөө очсон. Бөөн очертой, хийлгэж чадсангүй

Avatar

Нийт 6 2021-04-24 202.9.46.133

Сүүлийн 24 цагт ковидын шалтгаант оноштойгоор 6 хүн нас барлаа. Ингэснээр манай улсад халдварын улмаас амиа алдсан хүний тоо 75 болов. 86 настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан, 71 настай эрэгтэй 04.15-нд онош батлагдсан, 73 нас настай эрэгтэй 04.16-нд онош батлагдсан, 72 настай эрэгтэй 04.19-нд онош батлагдсан, 77 настай эрэгтэй 04.21-нд онош батлагдсан. Мөн хавсарсан өвчлөлийн улмаас 72 настай эмэгтэй нас баржээ.

Avatar

Зочин 2021-04-24 202.9.46.133

ХӨСҮТ ийн ойролцоо очоод ажиглаад хараарай.5-10 минут дутамд өвчтөн зөөсөн түргэн.цагдаагын машинууд орж гараастай! Үнэхээр энэ өвчин аймшигтай ихээр газар авч тархсан нь мэдэгдэж байна лээ.УОК,эмч цагдаа нийт голомтод ажиллаж байгаа хүмүүсээ хүндэтгээд гэр гэртээ сууж хориогоо сахмхтун!энэ бол тахал!!!

Avatar

Зочин 2021-04-24 202.55.188.39

Одоо наа жүжээ болио миний буурад хөгшинүүдээ гэнэт 1000.аараа илрээд гэнэд нэг үхэхэрээ өлөр болгон ар араасаа үхээл байдаг гайхалтай юмаа чааваас мөнгөний хохйноос үхэл алдсан хөгшинүүдээ одоо болицгоо

Avatar

Зочин 2021-04-24 202.55.191.130

medegdej baigaa n 1000 bolohoos medegdehgui 10, 20 myangaaraa nemegdej baigaa

Avatar

хотын уугуул иргэн 2021-04-24 122.201.31.201

Вакцинжуулалтандаа идэвхтэй хамрагдамаар байна. Барууны зарим орнуудад байдал бага багаар сайжирч байгаа нь зөвхөн вакцинжуулалттай л холбоотой гэж эрдмэтэд нь дүгнэсэн байна. Жишээ нь, Англид сүүлийн 10 сард байдал маш хүнд байсан бол одоо оргил үе нь бага багаар буурч "бүх нийтийг хамарсан цар тахлын" түвшинг "хэсэг газарт голомтлон тархсан байдал" руу шилжүүлсэн гэж албан ёсоор зарлажээ. Энэ нь бүх нийтийн вакцинжуулалтын үр дүн гэж үзсэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж