Өмнөд Солонгос болон Казахстанаас 239 иргэн иржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос болон Казахстанаас 239 иргэн иржээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр /2021.04.24/ “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд 19:30 цагт газарджээ. Тус онгоцоор 142  иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Новотэл”, “Сүнжин гранд”, “Туушин”,  “ИБИС” зочид буудлууд, “Алтернатив” эмнэлэгт тусгаарласан байна.

Мөн Алма Ата-Улаанбаатар чиглэлийн онгоц 22:40 цаг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, 97 иргэн ирлээ. Иргэдийг “Амар”, Топаз” зочид буудлуудад тусгаарласан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн хурлаас агаарын хилийн боомтыг ирэх тавдугаар сарын 1-ний өдрөөс нээх бэлтгэл хангах үүрэг өгсөн. Үүнтэй холбогдуулан иргэний нисэхийн ерөнхий газар, УОК-оос өгсөн чиглэлийн дагуу тусгаарлах байрны багтаамжид нийцүүлэн 2021 оны тавдугаар сард гүйцэтгэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулсан билээ.

Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсч болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс гадаадаас ирж буй иргэдэд тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг зөвлөж байгаа юм байна.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж