Баянгол дүүргийн вакцинжуулалтын цэгт өөрчлөлт оржээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

Баянгол дүүргийн вакцинжуулалтын цэгт өөрчлөлт оржээ

Нийслэлийн хэмжээнд вакцинжууллатын ажлыг эрчимжүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор дүүрэг бүрт вакцинжуулалтын цэгийн тоог нэмсэн. Баянгол дүүргийн тухайд өнөөдрөөс вакцинжууллатын цэгүүдийг шинэчлэн гаргажээ.

Тодруулбал, тус дүүрэгт иргэд нийт 14 цэгт дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна. Дүүрэг бүрийн вакцинжуулалтын нэг цэгт өдөрт дунджаар 500 хүн хамрагдах боломжтой, 60-аас дээш насны иргэд сайн дураар вакцин хийлгэж болно гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байгаа билээ.

Мөн нийслэлд байгаа аймаг, орон нутгийн 60-аас дээш насны иргэдийг харьяалал харгалзахгүйгээр вакцины эхний тунг хийлгэх боломжтойг Эрүүл мэндийн үндэсний төвийн Геронтологийн төвөөс мэдээллээ. Дархлаажуулалтын нэг суурин цэгт 10-15 хүн ажиллаж байна. Ахмад настнууд ихэвчлэн асран хамгаалагчтай ирж буй учир дараалал үүсгэхгүй, хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэмийг бариулж байна.

Өчигдрийн 16:00 цагийн байдлаар Covid-19 халдварын эсрэг вакцинжуулалтад нийт 38851 хүн суурин 120 цэг, явуулын 12 цэгт хамрагджээ.

  • Вакцины нэгдүгээр тунг 1518 хүн
  • Вакцины хоёрдугаар тунг 37333 хүн хамрагдсан байна.

Вакцинд хэзээ, хаана хамрагдах талаарх мэдээллийг харьяа хороо, Өрхийн эрүүл мэндийн төвөөс утсаар болон холбогдох мэдээллийн сувгаар хүргэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмээ баримтлан товлосон хугацаанд дархлаажуулалтад хамрагдахыг  Онцгой байдлын ерөнхий газраас уриаллаа.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж