Дархан-Уул аймагт 26 кластер өвчлөлийн эх үүсвэр тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Дархан-Уул аймагт 26 кластер өвчлөлийн эх үүсвэр тодорхойгүй байна

Дархан-Уул аймагт 26 кластер өвчлөлийн эх үүсвэр тодорхойгүй байна

Дархан-Уул аймгийн онцгой комисс өчигдөр /2021.04.23/ цахимаар хуралдаж, хатуу хөл хорионы хугацаанд эх үүсвэр тодорхой бус байгаа 26 кластер өвчлөлийг тогтоох ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд авто тээврийн зорчих хөдөлгөөнд нэмж зөвшөөрөл олгохгүй болохыг мэдээллээ.

Тус аймагт өчигдрийн байдлаар сүүлийн 24 цагт нийт 441 сорьцод шинжилгээ хийхэд 23 эерэг тохиолдол илэрч гуравдугаар сарын 21-нээс хойш нийт батлагдсан тохиолдол 403 болсон юм. Сүүлийн тохиолдлын долоо нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал, найм нь Орхон сумаас, долоо нь тандалт судалгаанаас, нэг нь эрүүл мэндийн ажилтнаас илэрсэн байна. Эмчлэн тусгаарлагдаж байгаа хүмүүсийн нэг нь хүнд, найм нь хүндэвтэр байгаа аж. Харин бусад хүмүүсийн биеийн байдал тогтвортой байна. Дархан-Уул аймгийн хэмжээнд Шарын гол суманд 34 батлагдсан тохиолдол бүртгэгдсэнээс 32 нь эдгэрсэн. Хоёр  хүн нь эмчлүүлж байгаа. Ингэснээр нийт 41 кластер өвчлөлөөс 15-ынх нь эх үүсвэр тодорхой болж, 26 эх үүсвэр тодорхойгүй хэвээр байгаа аж.

Сумдад 1 өрх 1 иргэн шинжилгээг өчигдөр зохион байгуулахад:

– Орхонд-372 шинжилгээнээс гурван сул эерэг гарсан.

– Хонгорт-260 хүнээс шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарчээ.

Аймгийн хэмжээнд сүүлийн 48 цагт түргэвчилсэн оношлуураар нийгмийн идэвхтэй хэсгийн нийт 5178 хүнийг тандалт шинжилгээнд хамруулахад 13 сул эерэг хариу гарч 12 нь батлагдсан байна. Батлагдсан тохиолдлуудыг тусгаарлан эмчлэх, ойрын хавьтлуудыг олж илрүүлэх хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байгаа. Мөн аймгийн нэгдсэн эмнэлгийн зарим тасгийг хувийн эмнэлэгрүү түр шилжүүлсэн болохыг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж