Резидент эмч нарыг дахин дайчилж эхэллээ | News.MN

Резидент эмч нарыг дахин дайчилж эхэллээ

COVID-19

Резидент эмч нарыг дахин дайчилж эхэллээ

Резидент эмч нарыг дахин дайчилж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд Covid-19/ халдварын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэлжээ. Тус эмч нар халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалт хяналтанд ажиллах байгаа юм байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өчигдөр /2021.04.23/мэдээлэхдээ "Эмнэлэгт хэвтэж буй болон гэрээр эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний тоо эрс нэмэгдэж байна. Эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал мөн яригдаж байгаа. Хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлын тоо огт буурсангүй, 1000 давж байна гэж хүмүүс шүүмжилж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянга хүртэл нэмэгдэх тархвар судлалын тооцоо гаргасан байсан. Хэрвээ тэгсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан. Гэхдээ хүссэн хэмжээнд халдварын тархалтыг бууруулж чадсангүй. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо, нас баралт буурсан бол хөл хориог сулруулах шаардлагатай. Халдварын тархалтыг тодорхой түвшинд бууруулах нь маш чухал байна.

Халдварын улмаас нэн хүнд хэлбэрээр нас барах тохиолдол 2-4 долоо хоногийн дараа гардаг. Өнөөдрийн нас баралтууд 2-4 долоо хоногийн өмнө халдвар авсан хүмүүс байна. Одоогоор нийт нас баралтын ихэнх тохиолдол эмнэлэгт, 20 хувь нь гэрт бүртгэгдсэн. Гэрт нас барж байгаа тохиолдлуудад шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлэгт хандаагүйгээс хүндэрч байна. Нас баралтуудыг авч үзэхэд архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авч, улмаар өвчин хавсарсны улмаас нас барж байна" гэсэн юм.

НЭМГ-аас тодруулахад эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэн ажиллаж байгаа гэлээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-24 202.9.46.133

Халдварын улмаас эмчлүүлж байгаад нас барсан хүний тоо 82 боллоо.

Avatar

Уншигч 2021-04-24 66.181.176.93

Өвчлөл дунд хутгалдан хүний амь нас, эрүүл мэндийг аврах, дархлаажуулалтын тэргүүн эгнээнд зүтгэж байгаа эмч сувилагч, асрагч, эмнэлгийн бүх ажилтнууддаа талархаад баршгүй.

Avatar

Лавлаа 2021-04-24 103.212.119.149

Эмч, эрүүл мэндийн ажилтнууддаа баяр хүргэе Та бүхний зүтгэл чармаалт, хөдөлмөрийг биширч байна

Avatar

Зочин 2021-04-24 202.9.40.187

Бүх эмч эмнэлгийн ажилчиддаа баярлаж сууна. Бид хийх л ёстой гээд чимээгүй нам гүмхэн ажиллаж байгаа та нараараа бахархаад баршгүй. Ноднин өдийд гадаадын эмч нарын лл. .Хядраад унтаж байгаа маск зүүгээд шархалсан царай фактор ээр дүүрэн байсан. Монголчууд өрөвдөөд

Avatar

Зочин 2021-04-24 202.9.40.187

Харин манай эмч нар тэдэнтэй адил ядарч зүдэрч байвч үглэж гоншгоносонгүй ажилдаа зүтгэсээр. ..

Avatar

Зочин 2021-04-24 66.181.176.211

Demjij ba emch naraa xairlax xeregtei

Avatar

Зочин 2021-04-24 139.5.218.249

Резидент эмч нарт урамшуулал, хоол ундыг нь сайн өгөөрэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж