Резидент эмч нарыг дахин дайчилж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Резидент эмч нарыг дахин дайчилж эхэллээ

Резидент эмч нарыг дахин дайчилж эхэллээ

Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд Covid-19/ халдварын хариу арга хэмжээний үйл ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэлжээ. Тус эмч нар халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалт хяналтанд ажиллах байгаа юм байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох өчигдөр /2021.04.23/мэдээлэхдээ "Эмнэлэгт хэвтэж буй болон гэрээр эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний тоо эрс нэмэгдэж байна. Эмч мэргэжилтнүүдийн хүний нөөцийн асуудал мөн яригдаж байгаа. Хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлын тоо огт буурсангүй, 1000 давж байна гэж хүмүүс шүүмжилж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянга хүртэл нэмэгдэх тархвар судлалын тооцоо гаргасан байсан. Хэрвээ тэгсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан. Гэхдээ хүссэн хэмжээнд халдварын тархалтыг бууруулж чадсангүй. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо, нас баралт буурсан бол хөл хориог сулруулах шаардлагатай. Халдварын тархалтыг тодорхой түвшинд бууруулах нь маш чухал байна.

Халдварын улмаас нэн хүнд хэлбэрээр нас барах тохиолдол 2-4 долоо хоногийн дараа гардаг. Өнөөдрийн нас баралтууд 2-4 долоо хоногийн өмнө халдвар авсан хүмүүс байна. Одоогоор нийт нас баралтын ихэнх тохиолдол эмнэлэгт, 20 хувь нь гэрт бүртгэгдсэн. Гэрт нас барж байгаа тохиолдлуудад шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлэгт хандаагүйгээс хүндэрч байна. Нас баралтуудыг авч үзэхэд архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авч, улмаар өвчин хавсарсны улмаас нас барж байна" гэсэн юм.

НЭМГ-аас тодруулахад эрүүл мэндийн салбарынхан халдварт цар тахлын эсрэг хүн хүч дутагдалтай, ачаалал өндөртэй ажиллаж байгаа энэ цаг үед нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй залуу эмч нар шинжилгээ, дархлаажуулалтын ажилд хүч нэмэн ажиллаж байгаа гэлээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж