Вакцинжуулалт: Алслагдсан дүүргүүд рүү 76 автобус үйлчилж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

COVID-19

Вакцинжуулалт: Алслагдсан дүүргүүд рүү 76 автобус үйлчилж байна

Вакцинжуулалт: Алслагдсан дүүргүүд рүү 76 автобус үйлчилж байна

Нийслэлд дархлаажуулалтын ажлыг өчигдрөөс /2021.04.24/ эрчимжүүлсэн. Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү харьяа дүүрэг, хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын аль цэгт, хэдний өдрийн хэдэн цагт очиж хамрагдах талаар нарийн мэдээлэл өгнө. Мөн дархлаажуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдэд үйлчилж байгаа юм байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд дархлаажуулалтын II тунд хамрагдах хугацаа өнгөрсөн иргэдийг бүрэн хамруулж дуусахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, дөрөвдүгээр сарын 9-нөөс хойш дархлаажуулалтын II тунд хамрагдах байсан иргэдийг дөрвөн өдөрт багтаан хамруулж дуусах аж.

Тодруулбал,

  • Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 25 хувь буюу нийт 35 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 23-нд,
  • Дөрөвдүгээр сарын 9-11-нд II тун хийлгэх байсан иргэдийн 75 хувь, дөрөвдүгээр 12-14-нд хийлгэх байсан иргэдийн 10 хувь буюу нийт 40 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 24-нд,
  • Дөрөвдүгээр 12-14-нд II тун хийлгэх байсан иргэдийн 90 хувь, дөрөвдүгээр сарын 15-17-нд хийлгэх байсан нийт 45 мянган иргэнийг дөрөвдүгээр сарын 25-нд,
  • Дөрөвдүгээр сарын 18-22-нд II тун хийлгэх байсан 47183 иргэнийг дөрөвдүгээр сарын 26-ны өдөр тус тус дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөөд байна.

Мөн энэ дөрвөн хоногийн хугацаанд 55-аас дээш насны дархлаажуулалтад хамрагдах иргэд “Синофарм” компанийн “Вероцелл” вакцины эхний тунгаа хийлгэх боломжтой юм байна. Нийслэлийн онцгой комиссын зүгээс иргэд та бүхнээс дархлаажуулалтын цэгүүдэд дур мэдэн очиж, дараалал үүсгэхгүй байхыг хүсчээ.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж