Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна | News.MN

Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна

Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШҮҮЛБЭЛ МАН ТАРАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-АН өнөөдөр бараг гурав хуваагдсан дүр зурагтай байна. Нэг хэсэг нь "Бодь" дээр, нөгөө хэсэг нь "Шонхор" дээр. Гурав дахь нь гудамжид байгаа юм биш үү. Та яг аль талд нь байна вэ?

-За үнэхээр тэгж хуваагдаад байгаа бол би гудамжид байгаад нь харъяалагдах болчих гээд байна.

-Анзаараад байхад, та намынхаа асуудлыг гаднаас нь харж байгаа хүмүүсийн нэг нь юм шиг. Асуудлыг шийдвэрлэхэд дотор нь ороод явах бодолгүй байгаа юм уу, шалтгаан нь юу вэ?

-Оролцож байгаа. Би хувьдаа Ардчилсан намын суурь үзэл баримтлалыг хамгаалан зогсдог намынхаа нөхдийг үргэлж дэмждэг, хамтарч ажилладаг. Тийм үйл ажиллагаанд нь оролцоод явж байна. Ойрын үед намынхаа дунд шатанд байгаа асуудлуудад илүү анхаарал хандуулж байна. Учир нь сонгуулийн дараа Ардчилсан намын дүрмийн шинэчлэл хийгдэнэ. Дүрмийн шинэчлэлийг өмнөх шиг явцуу хүрээнд хийж болохгүй. Ер нь манай нам нэг дарга дээр биш, бүх гишүүн нь хүлээн зөвшөөрч дагадаг нэг дүрэм дээрээ л нэгдэнэ. Дүрмийн шинэчлэл бол Ардчилсан нам дараагийн арванд институцийнхээ хувьд бэхжих үндэс суурь болно. Тийм ч учраас дүрмийн шинэчлэлд илүү анхаарч ажиллаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 1990 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ УНАЛТАД ОРСОН БАЙНА

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй ярилцлаа.


-Дэлхийн банкнаас жилд хоёр удаа Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн тоймыг гаргадаг. Цар тахлын улмаас гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн энэ үед Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, ойрын төлөв байдал ямар байна вэ. Цаашдын эдийн засгийн төлөвийг Дэлхийн банк хэрхэн харж байгаа бол?

-Covid-19 цар тахал нь Монголын эдийн засагт их өргөн хүрээнд, хүчтэй нөлөөлж улмаар 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ нь 1990-ээд оноос хойших хамгийн том уналтад тооцогдож байна. Тухайлбал, дэлхийн зах зээлд голлох түүхий эдүүдийн эрэлт буурч, Хятад улс руу экспортолдог голлох боомтууд хаагдсан нь уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засагт ноцтой цохилт боллоо. Цар тахлыг хумих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эрүүл мэндийн ноцтой хохирол амсах эрсдэл 2020 онд буурсан хэдий ч энэ нь эргээд дотоод эдийн засагт, тэр дундаа үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөллөө.

Засгийн газраас цар тахлыг даван туулах арга хэмжээгээ үргэлжлүүлж, иргэд, ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь дотоод эрэлтийг тэтгэх бол гадаад орчин сэргэж, вакцинжуулалтыг дагаад иргэд, ААН-үүд шинэ нөхцөлд дасан зохицсоноор 2021 онд эдийн засаг сэргэх төлөвтэй байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Л.БАТТӨР: ХӨЛ ХОРИОНЫ ТӨГСГӨЛД НАС БАРАЛТ ОРГИЛДОО ХҮРНЭ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөртэй ярилцлаа.


-Нөхцөл байдал цаашид улам хүндэрнэ гэсэн мэдээллийг зарим хүн өгч байна. Хөл хорио тогтоочхоод байхад хоногтоо мянга, мянгаараа илэрч халдвар буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ? 

-Хөл хорионы төгсгөлд халдварын хамааралтай нас баралт болоод хүндрэлийн тохиолдол оргилдоо хүрнэ. Яагаад гэвэл тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойш 2-3 долоо хоногийн дараагаар хүндрэлүүд гардаг. Иргэд хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж буйд гайхаад байна.

Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг төвшиндөө барьж байгаа. Өвчинд нууц үеийн хугацаа гэж бий. Тэр үеийн хугацаанд ногдол өндөр гарч байна. Тооцооллоор бол халдварын тохиолдол буурах хандлага руу явах ёстой. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг хөл хорио тогтоогоод халдварын тохиолдлын тоо шууд 400-500 хооронд болно гэж байхгүй шүү дээ.

Мөн хөл хорионы хэрэгжилтэд анхаарах шаардлага үүсч байна. Иргэд маань ухамсартай байж, үр хүүхдээ тоглоомын талбайд гаргахгүй, олноор цугласан газарт очихгүй байх хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ТА ЭМЧЭЭС ЯЛГААГҮЙ ГЭХЭД НЬ БИТҮҮ ХУВЦСАН ДОТРОО УЙЛЖ БАЙЛАА"

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн асрагч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.


Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Хэчнээн жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна вэ?

-Би эрүүл мэндийн байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. “Гурван гал” эмнэлэгт зургаан жил ажиллаж байгаад 2018 оны зургаан сараас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт ажиллаж эхэлсэн. Одоо нийт гурван жил ХӨСҮТ-д асрагчаар ажиллаж байна.

Халдварын тархалт нэмэгдсээр байгаа энэ цаг үед эмч эмнэлгийн ажилтнууд гэртээ харих завгүй ажиллаж байна. Ажлын ачаалал хэр байна вэ?

-Цар тахал гарсантай холбоотойгоор сүүлийн нэг жил гаруй хугацаанд ХӨСҮТ-ийнхэн бүгд л бэлэн байдлын зэрэгт ажиллаж, нойр, хоолгүй зүтгэж байна. Эмчилгээнд 14 хоног ажиллана. Эмчилгээнээс гараад 14 хоног буудалд тусгаарлагдана. Өдөр 13.00 цагт хоол барьж ороод, орой 21.00 цагийн үед гарч ирнэ. Энэ бол эмч, ажилтнууд бидний хувьд бүрэн ажлын хуваарьт шилжсэн хэлбэр юм. Тусгаарлалтаас гараад гэртээ харилаа гэхэд  дээд тал нь хоёр хоног л байна.

Халдварын голомтод ажиллаж байгаа учраас зайлшгүй хамгаалалтын битүү хувцас буюу ариутгал, хамгаалалтын өмсгөл өмсөнө. Өдөр бүрт тогтмол 8-10 цаг хамгаалалтын хувцас өмсөхөөр хамаг хөлс урсаад усан хулгана шиг л болчихно. Одоо нүдний минь дор маскны хүрээ тогтоод бүр удаж байна. Гэхдээ эрүүл л байвал энэ бол асуудал биш. Монгол хүн болохоор ч тэр үү, ер нь тийм барьсан хувцсанд ерөнхийдөө дасдаггүй юм шиг байгаа юм. Гэсэн ч дүрэм, журам, стандартыг мөрдөх ёстой. Би ХӨСҮТ-д өөрийн эрх ашгийг бус олон хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь эмч нар болоод ажилчдын сэтгэлийг хамгийн их зовоож байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Ж.ЭНЭРЭЛ: БИ ДЭЛХИЙД ДАНСТАЙ МЭРГЭЖЛИЙН МОНГОЛ МОДЕЛЬ

Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэлтэй ярилцлаа


-Цар тахлын улмаас Германд гацсан хэдий ч тэнд чамгүй олон ажил амжуулж, карьераа ахиулсан гэж дуулсан. Тэнд ямар ажлуудыг амжуулав?    

-Ерөнхийдөө 2020 онд Берлинд очоод удаагүй байтал цар тахал эхэлж, тэндээ гацсан. Эх орондоо буцаж ирж чадахааргүй болсон учраас цагийг ашиглаж, карьертаа анхаарч эхэлсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн карьераа нэлээд ахиулж, амжилттай явж байгаад ирлээ.

Миний нэр мөрөөддөг байсан Models.com сайтад орсон. Ингэснээр  дэлхийн албан ёсны мэргэжлийн модель болсон гэсэн үг. Өөрийнхөө хүндэлдэг дизайнер, алдартай брэндүүдтэй хамтарч ажилласан. Мэргэжлийн карьерын хувьд нэлээд ахицтай жил байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2021-04-24 49.0.142.40

Ха ха ха ха, тэгж л таарна даа нохой долоо

Avatar

Зочин 2021-04-24 66.181.161.82

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд У. Хүрэлсүх яагаад ч өрсөлдөж чадахгүй учир нь МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД өмөн нь ял шийтгэл авч байсан хүн өрсөлдөх бүрэн эрхгүй гэж заасан байдаг! У. Хүрэлсүх нь өмнө нь 14тэрбуб төгрөг-ний хэргээр 2 жил тэнсэн яллагчаар татагдаж байсан.

Avatar

/*-*/ 2021-04-24 49.0.142.40

Бас дээр нь 2016 лнд УИХ-ын танхимд хүн зодоод түүнээсээ болж гишүүний ажлаасаа огцорч явсан бэлтгал хурандаа

Avatar

Иргэн. 2021-04-24 192.82.90.121

Намайг дуурайхыг дэмжиж байна.

Avatar

Зочин 2021-04-24 66.181.187.250

AN ii malnuud uu

Avatar

Зочин 2021-04-24 59.153.115.122

Социологийн бүх санал асуулгуудаар Хүрэлсүх Ерөнхийлөгчөөр тодорч байна. Хүрэлсүхийг Ерөнхйлөгч болохоос хэн айх уу, олигархууд, дээрэмчид, хулгайчууд, луйварчид, танхайчууд л тэвдэж байгаа нь харагдаж байна. Ерөнхийлөгч нь МАН-ыг тараах гэж тал тал тийш гүйгээд л, намын дотор хоргодсон гэмт этгээдүүд дэмжиж хоор дуулаад л. Харин АН доторхи боловсролтой, шударга, жудагтай хэсэг нь балмад үйлдлийг буруушааж байна. Ийнхүү сүүлийн үеийн үйл явдлууд хэн нь хэн болохыг баттай нотоллоо

Avatar

Гонгор хурандаа 2021-04-24 202.9.46.186

Энэ МАН чинь ард иргэдийн амь насыг хамгаалах ёстой бздээ арай ч дэндлээ улс төр хийж попрохдоо бөөнөөрөө гарч ирээл мэдээлэл хийдэг хариуцлаггүй албан тушаалтмнуудаас болж иргэд чинь үхэж бхад мэдэгдэл хийж энэ замбараагүй иргэдээ онцгой нөхцөлигээд цагдаадаа эрх өгч таслан зогсоогооч дуртай нь жагсаал хийж гүтгэж бдг ялзарсан төр засаг бна

Avatar

Зочин 2021-04-24 122.201.22.23

ҮХЭХДЭЭ ХАМТДАА ҮХЬЕ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ УЛС ОРНЫХХХОО ТӨЛӨӨ ЯМАРЧ ГЭСЭН АЖИЛЛААГҮЙ ЮМ БАЙНА АТГАГ СЭТГЭЛТЭЙ Л ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙЖ ДЭЭ ХҮРЭЛСҮХ НЭР ДЭВШИХ ЭРХ БАЙГАА БАЙХАА ИТГЭЛТЭЙ БАЙНА АН ГЭЖ ӨӨРСДӨӨ ХУВААГДСАН ШАЛТГААНАА ӨӨР ХЭНЭЭС ХАЙХАВ ДЭЭ МУУХАЙ ЛУЙВАРЧИН БЭРДҮҮД

Avatar

Ард иргэд 2021-04-24 66.181.161.82

Монгол улсын ерөнхийлөгчийн сонгуульд У. Хүрэлсүх яагаад ч өрсөлдөж чадахгүй учир нь МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД өмөн нь ял шийтгэл авч байсан хүн өрсөлдөх бүрэн эрхгүй гэж заасан байдаг! У. Хүрэлсүх нь өмнө нь 14тэрбуб төгрөг-ний хэргээр 2 жил тэнсэн яллагчаар татагдаж байсан.

Avatar

Зочин 2021-04-24 202.21.108.15

Хүрэлсүхийг дэвшүүлсэн дэвшүүлээгүй хуулийн дагуу татан буулгах нөхцөл нь бүрдчихсэн фактуудыг Дээд шүүх ямарч арга хэрэглэсэн хамгаалж чадахгүй . Дээд шүүх хуулийг зөв хэрэглэх ёстой. Ард түмэн харж байна, мөн маш их хүлээлт үүссэн.

Avatar

Зочин 2021-04-24 202.126.90.150

Hutsdag Mal ve

Avatar

Зочин 2021-04-24 64.119.24.202

Ene haanahiin mal ve

Avatar

Зочин 2021-04-24 66.181.190.58

АН ын мал ш дээ. Малдаа бүүр малын мал

Avatar

Зочин 2021-04-24 150.129.143.165

ulaan saida gej bi bas nimaadorjos dutahgui abilgalchin enhbayar yaj darsanig chi medjigan biz neg udaa nad heledehee ene erel barilga erel altani uurhai erdenebat erdenejab bi neg bas nambar enhbayar shigen pildagabolgod ehmhertel debseh uu chi harjii amerikas irsen hun hatuu dorgshir haritsah muu ardin namin nobshuudtai.ulaan mini aab abdrant har horind aimagin bank idsen ehrger nas barsinma.

Avatar

Зочин 2021-04-24 202.179.21.194

Х.Баттулга үнэн хэрэгтээ МАН-ыг тараахаас илүү У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид нэр дэвшихээс үхэтлээ айж байгаа юм. Түүний бүх булхайг хамгийн сайн мэдэх хүн У.Хүрэлсүх. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсон, болоогүй, Х.Баттулга У.Хүрэлсүхийн хараанаас гарч чадахгүй. Тэгээд л гуйвж дайвдаг хөлсний бичээчидээрээ У.Хүрэлсүхийг харлуулсан нийтлэл бичүүлдэг. Энгийн ард иргэдийн хувьд Х.Баттулгаас залхаж, түргэн зайлуулахыг хүсдэг.

Avatar

Зочин 2021-04-24 202.21.108.15

Яалаа гэж, ямар харалган хөлсчин бэ? Ард түмний 80-90% нь МАНыг тар, МАН ТАР, зайл, бузар нам, цуст коммунистууд, авлигачид, луйварчид, алуурчид, хүчиндэгчид гэж байгааг харахгүй хаагуур нь хараад бнаа, Хүкийн салтаан доороос харахаар яаж л олигтой юм харагдахав дээ .

Avatar

Зочин 2021-04-24 202.126.89.133

Тэр онгироо тэнэг бага даргаас хэн айдаг юм. Гүйж. ирээд савж ойч. Харин дахиад босч ирэхгүй байж мэднэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж