Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна

Хуучирсан мэдээ: 2021.04.24-нд нийтлэгдсэн

Монголын эдийн засаг 1990 оноос хойших хамгийн том уналтад орсон байна

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


"У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИД ДЭВШҮҮЛБЭЛ МАН ТАРАХ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ"

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-АН өнөөдөр бараг гурав хуваагдсан дүр зурагтай байна. Нэг хэсэг нь "Бодь" дээр, нөгөө хэсэг нь "Шонхор" дээр. Гурав дахь нь гудамжид байгаа юм биш үү. Та яг аль талд нь байна вэ?

-За үнэхээр тэгж хуваагдаад байгаа бол би гудамжид байгаад нь харъяалагдах болчих гээд байна.

-Анзаараад байхад, та намынхаа асуудлыг гаднаас нь харж байгаа хүмүүсийн нэг нь юм шиг. Асуудлыг шийдвэрлэхэд дотор нь ороод явах бодолгүй байгаа юм уу, шалтгаан нь юу вэ?

-Оролцож байгаа. Би хувьдаа Ардчилсан намын суурь үзэл баримтлалыг хамгаалан зогсдог намынхаа нөхдийг үргэлж дэмждэг, хамтарч ажилладаг. Тийм үйл ажиллагаанд нь оролцоод явж байна. Ойрын үед намынхаа дунд шатанд байгаа асуудлуудад илүү анхаарал хандуулж байна. Учир нь сонгуулийн дараа Ардчилсан намын дүрмийн шинэчлэл хийгдэнэ. Дүрмийн шинэчлэлийг өмнөх шиг явцуу хүрээнд хийж болохгүй. Ер нь манай нам нэг дарга дээр биш, бүх гишүүн нь хүлээн зөвшөөрч дагадаг нэг дүрэм дээрээ л нэгдэнэ. Дүрмийн шинэчлэл бол Ардчилсан нам дараагийн арванд институцийнхээ хувьд бэхжих үндэс суурь болно. Тийм ч учраас дүрмийн шинэчлэлд илүү анхаарч ажиллаж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 1990 ОНООС ХОЙШИХ ХАМГИЙН ТОМ УНАЛТАД ОРСОН БАЙНА

Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневтэй ярилцлаа.


-Дэлхийн банкнаас жилд хоёр удаа Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн орнуудын эдийн засгийн тоймыг гаргадаг. Цар тахлын улмаас гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдсэн энэ үед Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл, ойрын төлөв байдал ямар байна вэ. Цаашдын эдийн засгийн төлөвийг Дэлхийн банк хэрхэн харж байгаа бол?

-Covid-19 цар тахал нь Монголын эдийн засагт их өргөн хүрээнд, хүчтэй нөлөөлж улмаар 2020 онд эдийн засаг 5.3 хувиар агшсан. Энэ нь 1990-ээд оноос хойших хамгийн том уналтад тооцогдож байна. Тухайлбал, дэлхийн зах зээлд голлох түүхий эдүүдийн эрэлт буурч, Хятад улс руу экспортолдог голлох боомтууд хаагдсан нь уул уурхайд түшиглэсэн Монголын эдийн засагт ноцтой цохилт боллоо. Цар тахлыг хумих зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн үр дүнд эрүүл мэндийн ноцтой хохирол амсах эрсдэл 2020 онд буурсан хэдий ч энэ нь эргээд дотоод эдийн засагт, тэр дундаа үйлчилгээний салбарт сөргөөр нөлөөллөө.

Засгийн газраас цар тахлыг даван туулах арга хэмжээгээ үргэлжлүүлж, иргэд, ААН-үүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа нь дотоод эрэлтийг тэтгэх бол гадаад орчин сэргэж, вакцинжуулалтыг дагаад иргэд, ААН-үүд шинэ нөхцөлд дасан зохицсоноор 2021 онд эдийн засаг сэргэх төлөвтэй байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Л.БАТТӨР: ХӨЛ ХОРИОНЫ ТӨГСГӨЛД НАС БАРАЛТ ОРГИЛДОО ХҮРНЭ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөртэй ярилцлаа.


-Нөхцөл байдал цаашид улам хүндэрнэ гэсэн мэдээллийг зарим хүн өгч байна. Хөл хорио тогтоочхоод байхад хоногтоо мянга, мянгаараа илэрч халдвар буурахгүй байгаа нь юутай холбоотой вэ? 

-Хөл хорионы төгсгөлд халдварын хамааралтай нас баралт болоод хүндрэлийн тохиолдол оргилдоо хүрнэ. Яагаад гэвэл тохиолдлын тоо нэмэгдсэнээс хойш 2-3 долоо хоногийн дараагаар хүндрэлүүд гардаг. Иргэд хөл хорио тогтоосон байхад халдварын тохиолдол нэмэгдэж буйд гайхаад байна.

Халдварын тохиолдлыг бид тогтвортой 800-1000 хооронд нэг төвшиндөө барьж байгаа. Өвчинд нууц үеийн хугацаа гэж бий. Тэр үеийн хугацаанд ногдол өндөр гарч байна. Тооцооллоор бол халдварын тохиолдол буурах хандлага руу явах ёстой. Гэхдээ хүмүүсийн бодож байгаа шиг хөл хорио тогтоогоод халдварын тохиолдлын тоо шууд 400-500 хооронд болно гэж байхгүй шүү дээ.

Мөн хөл хорионы хэрэгжилтэд анхаарах шаардлага үүсч байна. Иргэд маань ухамсартай байж, үр хүүхдээ тоглоомын талбайд гаргахгүй, олноор цугласан газарт очихгүй байх хэрэгтэй.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


"ТА ЭМЧЭЭС ЯЛГААГҮЙ ГЭХЭД НЬ БИТҮҮ ХУВЦСАН ДОТРОО УЙЛЖ БАЙЛАА"

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн асрагч Б.Дарьсүрэнтэй ярилцлаа.


Та бидэнд өөрийгөө танилцуулахгүй юу. Хэчнээн жил эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байна вэ?

-Би эрүүл мэндийн байгууллагад ес дэх жилдээ ажиллаж байна. “Гурван гал” эмнэлэгт зургаан жил ажиллаж байгаад 2018 оны зургаан сараас ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасагт ажиллаж эхэлсэн. Одоо нийт гурван жил ХӨСҮТ-д асрагчаар ажиллаж байна.

Халдварын тархалт нэмэгдсээр байгаа энэ цаг үед эмч эмнэлгийн ажилтнууд гэртээ харих завгүй ажиллаж байна. Ажлын ачаалал хэр байна вэ?

-Цар тахал гарсантай холбоотойгоор сүүлийн нэг жил гаруй хугацаанд ХӨСҮТ-ийнхэн бүгд л бэлэн байдлын зэрэгт ажиллаж, нойр, хоолгүй зүтгэж байна. Эмчилгээнд 14 хоног ажиллана. Эмчилгээнээс гараад 14 хоног буудалд тусгаарлагдана. Өдөр 13.00 цагт хоол барьж ороод, орой 21.00 цагийн үед гарч ирнэ. Энэ бол эмч, ажилтнууд бидний хувьд бүрэн ажлын хуваарьт шилжсэн хэлбэр юм. Тусгаарлалтаас гараад гэртээ харилаа гэхэд  дээд тал нь хоёр хоног л байна.

Халдварын голомтод ажиллаж байгаа учраас зайлшгүй хамгаалалтын битүү хувцас буюу ариутгал, хамгаалалтын өмсгөл өмсөнө. Өдөр бүрт тогтмол 8-10 цаг хамгаалалтын хувцас өмсөхөөр хамаг хөлс урсаад усан хулгана шиг л болчихно. Одоо нүдний минь дор маскны хүрээ тогтоод бүр удаж байна. Гэхдээ эрүүл л байвал энэ бол асуудал биш. Монгол хүн болохоор ч тэр үү, ер нь тийм барьсан хувцсанд ерөнхийдөө дасдаггүй юм шиг байгаа юм. Гэсэн ч дүрэм, журам, стандартыг мөрдөх ёстой. Би ХӨСҮТ-д өөрийн эрх ашгийг бус олон хүний эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд зүтгэж байна. Халдварын тархалт нэмэгдэж байгаа нь эмч нар болоод ажилчдын сэтгэлийг хамгийн их зовоож байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.


Ж.ЭНЭРЭЛ: БИ ДЭЛХИЙД ДАНСТАЙ МЭРГЭЖЛИЙН МОНГОЛ МОДЕЛЬ

Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч бол Ж.Энэрэлтэй ярилцлаа


-Цар тахлын улмаас Германд гацсан хэдий ч тэнд чамгүй олон ажил амжуулж, карьераа ахиулсан гэж дуулсан. Тэнд ямар ажлуудыг амжуулав?    

-Ерөнхийдөө 2020 онд Берлинд очоод удаагүй байтал цар тахал эхэлж, тэндээ гацсан. Эх орондоо буцаж ирж чадахааргүй болсон учраас цагийг ашиглаж, карьертаа анхаарч эхэлсэн. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өөрийн карьераа нэлээд ахиулж, амжилттай явж байгаад ирлээ.

Миний нэр мөрөөддөг байсан Models.com сайтад орсон. Ингэснээр  дэлхийн албан ёсны мэргэжлийн модель болсон гэсэн үг. Өөрийнхөө хүндэлдэг дизайнер, алдартай брэндүүдтэй хамтарч ажилласан. Мэргэжлийн карьерын хувьд нэлээд ахицтай жил байлаа.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж