Улаанбаатарт үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 14-16 градус дулаан байна.
Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, Говь-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дарьгангын тал нутгаар өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 11-16 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөө шөнө болон маргааш өдөртөө Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орохыг онцгойлон анхааруулж байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
Холбоотой мэдээ