Хөл хориог эсэргүүцсэн зургаан залууг баривчилсан уу?

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Хөл хориог эсэргүүцсэн зургаан залууг баривчилсан уу?

Хөл хориог эсэргүүцсэн зургаан залууг баривчилсан уу?

Хөл хориог сунгах шийдвэр гарсантай холбоотойгоор хэсэг залуус төв талбайд тайван жагсаал зохион байгуулж, зургааг нь цагдаагийн байгууллагаас баривчилсан тухай мэдээлэл гараад буй юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2021.04.23) болж, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжсэн.

Цар тахлын нөхцөлд эдийн засгийн хувьд ч олон хүндрэлтэй асуудал тулгамдаж буй учраас хэсэг залуус хөл хориог сунгахыг эсэргүүцэн, үзэл бодлоо илэрхийлэхээр Сүхбаатарын талбайд цугларчээ.

"ХҮН ОЛНООР ЦУГЛААГҮЙ БАЙХАД АЛБАДАН БАРИВЧИЛЖ БАЙГААД БУХИМДАЖ БАЙНА"

Тэдний нэг Э.Төгөлдөрөөс энэ талаар тодруулахад “Covid-19 цар тахлын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нэг тохиолдлын ард олон хавьтагч байгаагаар тооцоход энэ нь маш өргөн цар хүрээтэй тархалт явагдаж байгаа нь тодорхой.

Ард иргэд маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барин, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, нөхцөл байдалд дасан зохицон ажиллаж, амьдрах хэрэгтэй байна. Харин Засгийн газар болон Улсын Онцгой комиссоос нийт хүн амаа вакцинжуулалтад яаралтай хамруулахыг уриалж байна.

Бид санаатайгаар жагсаал цуглаан зохион байгуулаагүй. Иргэн хүний хувьд төр засгаас гаргаж буй шийдвэрийн талаар үзэл бодлоо илэрхийлж байна. Хүн олноор цуглаагүй байхад албадан баривчилж байгаад бухимдаж байна. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх оролдлого бүрийг хаавал хүний эрхийн асуудал ч яригдана.

Одоогийн байдлаар цагдаа хүчний байгууллагынхан иргэд олноор цуглаж, үймээн самуун дэгдэхээс болгоомжилсон уу, ямартаа ч талбай орчимд хамгаалалт гараад байна" гэв.

"ХҮМҮҮСИЙГ АЛБАДАН БАРИВЧИЛСАН ГЭДЭГ ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ"

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс энэ талаар тодруулахад "Талбай дээр болж буй үйл явдлын талаар мэдээлэл аваад очиход цугларсан болон тайван жагсаал зохион байгуулсан хүмүүс байгаагүй. Хүмүүсийг албадан баривчилсан гэдэг нь худал мэдээлэл. Удахгүй талбай дээрээс шууд мэдээлэл хүргэх болно" гэв.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХарамсалтайХарамсалтай
26
БурууБуруу
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж