"Туркээс ирсэн гурван иргэнээс Английн мутацид орсон вирус илэрсэн" | News.MN

"Туркээс ирсэн гурван иргэнээс Английн мутацид орсон вирус илэрсэн"

"Туркээс ирсэн гурван иргэнээс Английн мутацид орсон вирус илэрсэн"

"Туркээс ирсэн гурван иргэнээс Английн мутацид орсон вирус илэрсэн"

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах  Улсын онцгой комисс (УОК)-ын шийдвэрийг дэмжсэн. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг УОК-оос өгч байна.

Шадар сайд С.АМАРСАЙХАН: 

-Халдварын тархалт буурахгүй байгаа учраас хөл хориог үргэлжлүүлэхээр болсон. Covid-19-ийн шинэ төрөл буюу мутацид орсон вирус Монголд орж ирсэн. Турк улсаас манай улсад зөөвөрлөгдсөн орж ирсэн нь лабораторийн шинжилгээгээр бүртгэгдсэн. Үүнийг Английн мутацид орсон хувилбар гэж таамаглаж байна. Халдвартай хүний биеийн байдал хурдан муудаж байгаа, нас баралт нэмэгдсэн нь үүнтэй холбоотой.

ЯМАРВАА НЭГЭН ВИРУС УДААН ХУГАЦААНД ҮРГЭЛЖЛЭХЭЭР ХУВИРАЛД ОРДОГ

Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:

-Сүүлийн сар гаруйн хугацаанд халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндэрч, эрчимт эмчилгээнд шилжих нь ихэссэн. Үүнийг дагаад нас баралт огцом өссөн. Эдгээр шалтгаанууд хөл хориог сунгах үндэслэл болсон. Өмнө нь 65-аас дээш насны архаг хууч өвчтэй хүмүүсийн биеийн байдал хүндэрч байсан бол сүүлийн үед идэр насны хүмүүсийн биеийн байдал хүндэрч байна. Богино хугацаанд эрчимт эмчилгээний тасаг руу шилжих болсон. Хөл хорио тогтоож байж халдварын тархалтыг хумьснаар вакцинжуулалт үр дүнгээ өгнө.

Өнгөрсөн хугацаанд эрдэмтдийн баг болон ХӨСҮТ-өөс судалгааны баг гарч ажилласан. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд халдварын эрчим буурсан гэж үзэж байна. Хамгийн гол нь өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдол 1000-аас дээш гарч байгаа нь ойрын хавьтлаас илрэх халдварын тоо нэмэгдэж байгаатай холбоотой. Хөл хорио тогтоогоогүй байсан бол халдварын тоо 3000-аас дээш гарах байсан. Өнгөрсөн хугацаанд нас баралт өссөн. Ихэнх тохиолдлууд нь суурь өвчтэй, даралт ихсэх, таргалалт чихрийн шижин зэрэг хавсарсан өвчтэй хүмүүс байсан. Нас барсан тохиолдлуудаас гурав нь вакцин хийлгэсэн байсан. Гэхдээ вакцин хийлгээд 14 хоног дотор нас барсан. Ямарваа нэгэн вирус удаан хугацаанд үргэлжлэхээр хувиралд ордог.

"МУТАЦИД ОРСОН ХАЛДВАРЫН ХУВЬД МАНАЙ ГУРВАН ЭМЧ ЯПОН УЛСАД 20 ОРЧИМ СОРЬЦ ДЭЭР СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА"

ХӨСҮТ-ийн захирал Л.БАТТӨР:

-Хөл хорио тогтоосны үр дүнд ирэх есдүгээр сар хүртэлх хугацаанд өвчилж болох 100 мянган хүнийг халдвараас сэргийлж чадсан. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 900-700 хүртэл буурна гэж таамаглаж байсан ч харамсалтай нь тэр тоондоо хүрч чадсангүй. Тухайлбал, хөл хорионы үед иргэдийн хөдөлгөөний эрчмийг судалж үзэхэд өмнөх хоёрдугаар сард тогтоосон хөл хориотой харьцуулахад хөдөлгөөн их байсан.

Хөл хорио тогтоохоос өмнөх тав хоног тутамд тохиолдлын тоо хоёр дахин нэмэгдэж байсан. 200 байснаа тав хоногийн дотор 400, дахиад тав хоноход 800 болж байсан. Хэрэв хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт  3000-4000 халдвар бүртгэгдэх байсан. Мутацид орсон халдварын хувьд манай гурван эмч Япон улсад 20 орчим сорьц дээр судалгааг хийж байна.

Бид цаг хугацаа хожихын тулд зарим газрын санал болгосон PCR дээр суурилсан мутацид орсон хэлбэрийн вирусийг илрүүлэх шинжилгээг хийж үзсэн. Халдварын тоо буурахгүй, нас баралт нэмэгдээд байгаагийн шалтгааныг тодруулахын тулд анализ хийх үүднээс 33 сорьцыг шинжилгээнд хамруулсан. Ингэхэд Турк улсаас ирсэн гурван иргэнд Английн мутацид орсон вирус илэрсэн. Дээрх иргэд нь Турк улсаас ирээд арав хонож байна. Одоо ХӨСҮТ-д эмчлэгдэж байна.

Мөн хүн амын дунд хийсэн судалгаанаас хоёр хүнээс мутацид орсон Covid-19 илэрсэн. Бусад хүмүүст нийтлэг Covid-19-ийн тохиолдол илэрсэн. Үүнээс харахад нийт хүн амын дунд мутацид орсон халдвар тархсан гэж хэлэх үндэслэлгүй. Мутацид орсон вирус гэлтгүй эмчилгээ болон халдвар хамгааллын дэглэм адилхан хийгдэнэ. Тиймээс мутацид орсон вирусийг илрүүлэх шинжилгээний аргыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Мутацид орсон хэлбэрийн вируст вакцин үр нөлөөгүй гэх судалгаа олон улсад хийгдээгүй. Нас баралтыг бууруулахын тулд шинж тэмдэгт суурилж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

"МУТАЦИД ОРСОН ВИРУС ХҮН АМЫН ДУНД ТАРХСАН ЭСЭХИЙГ ТОДОРХОЙЛОХЫН ТУЛД ТАНДАЛТ СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА"

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Нийтийн дундаас хоёр хүнээс мутацид орсон вирус илэрсэн гэлээ. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-ХӨСҮТ дээр батлагдсан сорьц дундаас шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр нэг гэр бүлийн хоёр хүнээс мутацид орсон вирус илэрсэн .Эхний ээлжид 12 хүний сорьцод шинжилгээ хийсэн. Дараа нь ХӨСҮТ-д хэвтэж байгаа 22 хүнээс тандалт хэлбэрээр шинжилгээ авч үзэхэд Турк улсаас ирсэн гурван хүнээс илэрсэн. Мутацид орсон вирус хүн амын дунд тархсан эсэхийг тодорхойлохын тулд тандалт судалгаа хийж байна.

-Хөл хориог сунгасантай холбогдуулан иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэх үү?

-Хатуу хөл хориог үргэлжлүүлэх болсноор иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх талаар яригдаагүй. Гурван хувийн хүүтэй зээлийн хүсэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд Засгийн газар, Сангийн яамнаас анхаарал тавин ажиллаж байна.

-“Карантин 14” нэвтрүүлгийг Засгийн газраас 1.5 тэрбум төгрөг төсөвлөж хийлгэсэн гэх мэдээлэл байна. Үүн дээр тайлбар өгнө үү? 

-Засгийн газар, УОК буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс нэг ч төгрөг гаргаагүй. Ийм төсөв ч байхгүй.

-ОХУ-ын "Спутник" вакцин хэзээ орж ирэх вэ?

-Гэрээ хийгдсэн. Вакцин татан авалтын хуваарь өнөөдрийн байдлаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. ОХУ-аас хуваариа ирүүлсний дараа татан авалт хийгдэнэ.

-14 хоногийн хугацаанд хөл хорио тогтоохоор газар тариалангийн салбар хэцүүдэх юм биш үү. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ?

-Тасралтгүй үйл ажиллагаа явуулах салбарууд дунд газар тариалан багтсан. Тухайн орон нутагтаа халдвар хамгааллын дэглэмээ сахиад, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой. Эдийн засагт онцгой ач холбогдолтой салбаруудын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд бүх талаас нь дэмжиж байна.

-ААН-үүдийн НДШ-ийг түр хугацаанд хөнгөлөх боломж бий юу?

-Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад чиглэл өгсөн.

-Өнөөдрийн байдлаар хичнээн хүүхэд халдвар авсан бэ. Хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илэрч байна вэ?

-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар халдварын зөөвөрлөгдсөн болон дотоодод батлагдсан нийт 27956 тохиолдол бүртгэгдсэнээс 5408 хүүхэд халдвараар өвчилж, 1725 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байна. Хүүхдүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бага илэрч байна. Хүнд болон хүндэвтэр байдалтай хүүхдүүдэд вирусийн эсрэг эмчилгээ хийж байна. Одоогоор ЭХЭМҮТ буюу бидний нэрлэж заншсанаар Эх нялхсын төвд хүндэрсэн хүүхдүүдийг авч, эмчилгээг үргэлжлүүлж байна. Түүнчлэн Сонсголонд байрлах Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд 180 ор дэлгэж, бэлтгэл байдлаа хангасан. Эхнээсээ хүүхдүүдээ аваад, эмчилгээ, тусламж үзүүлж эхэлсэн.

-Иргэдийн хөдөлгөөнийг хэрхэн хязгаарлах вэ?

-Үйл ажиллагааг нь хязгаарлахгүй. ААН, иргэдийн үйл ажиллагаанд дахин зохицуулалт хийхээр шийдвэрлэсэн. Илүү хатуу зохицуулалттай болгосон.

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Улсын онцгой комиссоос мэдээлэл хийж байна

Posted by News.mn on Friday, April 23, 2021

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

69 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-23 136.24.9.31

ОюунЭрдэнэ, Амарсайхан мэтийн туршлагагүй нөхдүүд Совид- 19 ийг тавиад туучихлаа шүү. Харицлага тооцох хэрэгтэй. Чаддаг хүмүүсээ зайлуулаад гарч ирсэн нөхдүүд чадвар муутай нь харагдсаар байхад ингээд л мэдээлэл хийгээд л суугаад байх уу?

Avatar

Зочин 2021-04-23 192.82.68.16

NEWS.mn танай сайтыг шүүхэд өгөөд босож ирэхгүй болтол нь мөнгөөр торго
Бүх ажилчидыг нь шоронгийн хадаас болго
Дандаа Монголчуудыг хагалган бутаргах гарчиг тавьж мэдээлэл оруулна
Адгын шаарнууд

Avatar

Зочин 2021-04-23 64.119.22.170

Хүний эрх зөрчиж байна. Гадаадаас иргэдээ татаж авах ажлыг эрчимжүүл гээд л АН-ын нөхөд УИХ-ын индэр дээрээс учиргүй сайн хүмүүст хувирч Засгийн газарт шаардлага хүргүүлээд байсан нь саяхан биз дээ.Гадаадаас хүмүүс авахад халдвартай хүмүүс түүний дотор мутацад орсон вирусын халдвартай хүмүүс байхыг тэд мэдэж л байсан.Одоо яагаад бурууг бусад рүү түлхэх болов.Дэлхийд ийм мутацын халдвар өссөөр байна. Манайх байнга хаалттай орон байхгүй биз. Иймд вакцинжуулалтад л идэхтэй хамрах хэрэгтэй.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.90.193

Туркээс авчирсан 3 хулгайчаа *л *л

Avatar

Зочин 2021-04-23 192.82.90.193

АМАРСАЙХАН ФСДА ЗАЙЛААЧЭЭ. МУТАЦИЙН ВИРУС ОРООД ИРСЭН БОЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭЧ ***р АА

Avatar

Зочин 2021-04-23 122.201.22.103

Өмнөх ЗГ тахалыг алдихаад хариуцлага үүрээгүй зугатах заль хэрэглээд түүндээ итгэсэн Хүүк одоо ерөнхийлөгчид өрсөлдөх МАХН, ХҮН,, АН-ийхнийг сөргөлдүүлэн бужигнуулж ёстой үндэсний аюулгүй байдалд нөлөөлж Баттулга харин зөв арга хэмжээ авч байгаад Монголчууд талархах нь зүйд нийцнэ, 70-хүнээ алдсан ар гэрийхэн ХҮҮК-ээс хариуцлага нэхэх ёстой,Өнөөгийн УОК- ийг бүхийл талаар дэмжиж амь нас эрүүл. мэндээ хамгаалахад ард түмэн маань улам нэгдээчээ !!!!

Avatar

zochin 2021-04-23 66.181.161.122

Naadah chini gaihuulah ed bishdee

Avatar

Зочин 2021-04-23 192.82.89.145

Дадал суманд нисэх онгоцны буудалд мөнгө зарах цаг мөн үү.. Ерөнхий сайд аа?

Avatar

Зочин 2021-04-23 192.82.84.59

хүрэлсүг н**ш өнгөрсөн жил дотоодод халдвар тараагаагүй байхдаа хорио тогтоож иргэдийн амьжиргааг хүндрүүлчлээ шүүдээ, одоо жинхэнэ хорио тогтоох шаардлагатай болход давхааргүй болчлоо. тэгээд хорио тогтоосон нэртэй нам дагасан хулгайчид вирус тараагаад байхаар энэ хорио ямар утга байнаа.

Avatar

Зочин 2021-04-23 64.119.22.170

Засгийн газраа, ард олны ихэнх нь дэмжиж байгаа. Халдвартай тэмцэх болон бусад шийдвэрүүдийг сайшааж байгаа.Харин Засгийн газрын ямарч шийдвэрийг харлуулагч,жадлан эсэргүүцэгчид бол сөрөг хүчин,түүний бууны нохой цөөн хэдэн хэт туйлширсан коммент бичигч нөхөд байдаг юм.

Avatar

Зочин 2021-04-23 66.181.161.58

Төр засаг ковидиййн эсрэг бүхий л арга хэмжээг авч байна, одоо бид өөрсдөө хичээх хэрэгтэй байна шүү. Тайван байцгаая, Халдвар хамгааллын дэглэмээ дор бүрнээ мөрдье, цөөхөн монголчууд бие биенээ дайрч доромжлохгүй эв эеэ хичээцгээе

Avatar

чах 2021-04-23 71.229.165.236

төр засаг үнэндээ ямарч арга хэмжээ авахгүй бна хөл хорио бол зөв арга хэмжээ бишээ

Avatar

Zochin 2021-04-23 103.229.123.139

Gadaadaas irj bgaa humuus nisehees umnu shinjilgee uguud l ongotsond suuj bgaa ireed 3 honood shinjilgee awhad corona garsan bna haanaas haldwar awaad bna ongotsnoos uu buudlaas uu

Avatar

Зочин 2021-04-23 66.181.187.21

Манай онгоц, нисэх буудал!!!

Avatar

Зочин 2021-04-23 174.91.166.84

Ямар ч ч юм дээр дандаа бие биенээс дээр гарах гэж хоёр хуваагдаал ямарч шийдэлд хурэхгуй юм даа энэ санал бичиж байгаа хумуус .Уулан ард тумэн дотороо эв нэгдэлтэй бие биеэн зев асуудал тавиж сурыал биднээс зев арга гарч ирнэ

Avatar

Монгол хүн 2021-04-23 203.91.115.50

5 сая вакцин аль эрт захиалаад мөнгийг нь төлчихсөн бол одоо вакцинжуулалт дууссан дархлаа тогтсон байхгүй юу? Хүрэлбаатар сангийн сайдын ажил байсан !!!!

Avatar

Зочин 2021-04-23 73.202.10.232

Элдэв муухай соммент бичих яах вэ. УОК , Амарсайханы баг байдгаараа хичээж байна. Одоо доор бүрдээ хичээж тэсч үлдэцгээх цаг. Харин энэ ерөнхийлэгчийн сонгуулиа ядаж нэг жилээр хойшлуулбал яасан юм бэ??? Энэ их корона-тай үед сонгууль гэж нэмж
бужигнаж будилбал яахаа алдсан юм болно. Хүмүүсээ үүнийг бодож үзээч !!!!

Avatar

Зочин 2021-04-23 192.82.71.105

үнэн ш а а ц а н, ш а а ц а н шийдвэрүүд гаргах юм аа мал бол тогоо тослочих юмсан

Avatar

Зочин 2021-04-23 103.26.193.246

НОК УОК оо шинэчлэе дээ. Эдгээр бирд шулам чөтгөр болсон хүни арьс нөмөрсөн цөөвөр чононууд сүйдэлж дууслаа.

Avatar

vain 2021-04-23 202.9.41.26

hotel saunaa neegeechee hetsyydlee

Avatar

Болд 2021-04-23 192.82.89.88

Хотелд орж яах гээд байгаан

Avatar

Бат 2021-04-23 49.0.142.40

Яашка авч орж цохих гэж байгаа юм

Avatar

Равдан 2021-04-23 66.181.180.202

МАН-г устгая

Avatar

Бат 2021-04-23 49.0.142.40

Зүйтэй, 4 мөчөө өргөөд дэмжие

Avatar

Lodoi 2021-04-23 202.9.46.173

3 huniig avchirch 3saya huniig ersdelt oryylsan shiidver bn da.3 huni amidral ni chyhal yy 3saya hun,yls eh orni hyvi zaya chyhal yy

Avatar

Ош 2021-04-23 192.82.89.88

Ноднин ингэж ярьдаг байлаа

Avatar

Zochin 2021-04-23 192.82.69.46

za tamin, oros vaccine geed zarim ni moorood, uher tsarailaad vacine hiilgehgui guigeed baisan, ter oros sputnik vaccine chin moddoo irehguim bna shuu, achuulah huvaari ni ch garaagui gene, nogoo hairtai orosuud chin gediigeed bgaa gesen shuu.

Avatar

Зочин 2021-04-23 124.158.82.153

"Ардчилагч" нарын шутээн негее урдаа бариад байдаг АНУ нь хаа байна. Ядарсан цагт "пфайзер, модерна"-гаа ядаж хямдруулаад зарж болохгуй бна уу. Вектор терлийн "Спутник-В, Сеноформ" ч яахав, ямарч баталгаагуй, ирээдуйгуй.

Avatar

/*-*/ 2021-04-23 49.0.142.40

та нар ардчиллыг үзэн яддаг, Орос Xятад хоёрыг дэмждэг болохоор чинь Америкч юу боллоо гэж тусламж үзүүлэх билээ? Үхтлээ муу хэлүүлчээд дээр нь бас вакцин хандивлаад сууж байх хэрэг үү малаа

Avatar

Зочин 2021-04-23 64.119.22.170

Дүр эсгэсэн ардчилагчид бол хэрүүл,үзэн ядал үүсгэгч,хөршүүдийн харилцааг мөн 3 дэгч оронтой хийх харилцааг ч сэвтүүлэхийг оролдогч,ард иргэддээ зовлон учруулахыг хүсэгч жинхэнэ дайснууд болох нь улам л ил болсоор байна.

Avatar

Зочин 2021-04-23 139.5.216.34

Чи коммунистуудыг дэмждэгээрээ Орос Хятадаас вакцинаа аваач. Доромжлон доромжлон АНУ-аас бас юм горьдоостой

Avatar

Зочин 2021-04-23 124.158.82.153

Юу ч мэдэхгуй байж их мэддэг хэдэн малнууд. Менге, албан тушаалын телее явж байгаа энэ четгеруудээс хэзээ ч унэн уг, уйл хедлел гарахгуй.

Avatar

Зочин 2021-04-23 64.119.22.170

Хөл хориог сунгаж, халдварын эрч бууруулах, тархалтыг багасгах, вакцинжуулалтыг идэхжүүлэх,иргэдээ энэ аюулаас хамгаалах бусад арга хэмжээний талаар УОК, ЗГ дээр маш тодорхой ярилцаж, зов чухал шийдвэр гаргажээ. Үүнийг Дүр эсгэсэн ардчилагч, зарим үл бүтэх этгээд эсэргүүцэж , хүний үнэргүй яргачны дүрээр харааж зүхэж, гүтгэлгийн аян үргэлжлүүлж байгаа нь, улс эх орондоо ямар ч аюул учруулахаас буцахгүй шийдсэн этгээдүүд гэдгээ харуулж байна

Avatar

Зочин 2021-04-23 202.55.188.109

САМАРСАЙХАН МОНГОЛЫГ МУУХАЙ САМАРЧ БАЙНАА. АВГАЙ НЬ ХАЛДВАР ТАРААГААЛ, НУУДГАЙ НЬ МУТАЦИД ОРСОН КОВИД АВЧ ИРЖ БЭЛЭГЛЭЭЛ. ХУУГЭЭ АРД ТУМНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛЖ СУРГААЛ… МОНГОЛЫГ ГАМШИГ БОЛГОЧООД АЛБАН ТУШААЛТАЙГАА ЗУУРАЛДААД СУУЛГУЙ ЗАЙЛААЧЭЭ

Avatar

Зочин 2021-04-23 103.26.193.246

Зайлуулах талаар жагсаж бөмбөр нүдэж сүрийг үзүүлэхгүй бол ховхорохгүй шуналт бирд. Авгайг нь ч бас ТВ-н ертөнцөөс ховхол. Хүүхэд короногоор чад болно

Avatar

Зочин 2021-04-23 66.181.161.104

За хүүхэд нь ч юу чив дээ

Avatar

зочин 2021-04-23 124.158.85.56

хүрэлсүх новшд их итгэж байж билээ гэтэл ард түмнийхээ нуруунд түгжилдчээд зугтдаг байнашд н**ш

Avatar

Иргэн 2021-04-23 66.181.181.27

Шинжилгээний дүгнэлтээ үзүүлж , мэргэжлийн хүнээр нь яриулж бай. Та нарыг худлаа ярьж , ховч эмгэн шиг чалчиж явдагт ард түмэн дургүйцэж байгаа шүү

Avatar

mate 2021-04-23 64.119.17.10

Mongol ulsad yamar virus tarhaad baigaag todorhoilj chadaagui baij uu. Sayahan virusee sudluulahaar korea, japan ruu yavuulj baigaa gej yarij baisan daa. Tegtel odoo ain. Uneheer s***h yumaa arai chdee

Avatar

Зочин 2021-04-23 139.5.217.154

Монгол улс ингээд л дэлхийн улс орнуудын жагсаалтаас хасагдах шат руугаа орчих шиг боллоо доо хөөрхий.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.84.59

хулгайчууд зайлаа, самарсайхан нь авгайгаараа вирус тараалгана, хүрэлсүг нь 100 жилийн ойн төлөөлөгч гэж аймаг сум баг хороогоор дүүрэн вирус санаатай тараалгалаа, МАН-ы хулгайчууд нь ковидын бизнес болсон тусгаарлах байр, эмнэлэгийн шахаагаараа вирус тараасаар л. үнэндээ энэ ковид МАН-д маш их ашигтай байгаа тэгээл албаар тархаах хандлагатай байна.

Avatar

Энэ Сүхбаатарын Батболдын захиалга 2021-04-23 185.220.100.252

Энэ ковидийг Сүхбаатарын Батболд санаатайгаар Англиас оруулж ирсэн. Монголчууд минь ямар гэнэн байнаа. Бүтэн жил халдаах гээд янз янзаар үзлээ. Рио Тинтогийн шүүх хурал, Батболдын оффшорын хэргээс олон түмний анхаарлыг холдуулах гэсэн санаа. Хүрэлсүх 730 саяар огцорсон. 7.4 тэрбумын хувьцаа хахуульд авсан. Оюунэрдэнэ 17 тэрбумыг авсан. Нямдорж 2 тэрбумаар сайдын суудал авсан. Бүгд үнэн шүү дээ. Баттулга ву ч аваагүйдээ одоо шаралхаад байгаа юм. Буувал 270 сая долларын хэрэг нь задарна.

Avatar

Зочин 2021-04-23 103.57.94.104

Soliotoi mal aa! Janhuu man su huuk bugd adilhan! Janhuu bol 1.2 terbum $ hulgailsan!!!

Avatar

НӨҮ МАН л мутаци болсон. 2021-04-23 202.21.108.15

МАН л мутаци болчоод үхэхгүй сэхэхгүй сүнс болчоод Монголын дээгүүр эргэлдэж үхэл болгоноос хүч аваад байна.

Avatar

зочин 2021-04-23 202.179.26.65

Дэлхийд тархаж буй шинэ хувилбараас монгол яаж дутхав

Avatar

/*-*/ 2021-04-23 49.0.142.40

Моод Монголоор дуусна гэдэг чинь энэ

Avatar

Олон түмнийг зовоосон хүмүүс өөдөодөггүй үе удмаараа зовдог юм. 2021-04-23 192.82.74.132

Зориуд тараасан 1 минутын өмнө 193.70.45.144

Хятад вакцинаар дамжуулж мутаци-д орсон ковидийг оруулж ирсэн. Амарсайхан, Нямдорж, Сумьяабазар, Оюунэрдэнэ нар эх орноосоо урвасан. Хүрэлсүх үүнийг мэдэж байсан. Сү.Батболд, Рио тинто-н асуудлыг нам дарах гэж тараасан. Худлаа гэвэл Хүрэлсүхийн оффшоруудыг шалга. Эзэмшиж байгаа хувьцааг нь үзээрэй. 11оронтой тоогоор өссөн шүү!

Avatar

ugaasaa todorhoi baisan um aa 2021-04-23 91.186.76.134

Ter ch todorhoi baisan l daa. yamar neg muu zuilees gyals suulee havchaad delhiin hamgiin ineedtei shaltgaar ogtsorson huurna daa baisan

Avatar

/*-*/ 2021-04-23 49.0.142.40

Тэгэхэд манай үхэр ооркууд одоогоороо Хүүкээ өмөөрч өмөлзөөд энхрийлэн хайрлаж толгой дээрээ залсан чигээрээ л байдаг, өрөвдмөөр ч үхэрнүүд юм дөө чааваас, хүмүүсиЙн тархи толгой хоосон байхын лай ланчиг гэдэг л энэ байх

Avatar

Зориуд тараасан 2021-04-23 193.70.45.144

Хятад вакцинаар дамжуулж мутаци-д орсон ковидийг оруулж ирсэн. Амарсайхан, Нямдорж, Сумьяабазар, Оюунэрдэнэ нар эх орноосоо урвасан. Хүрэлсүх үүнийг мэдэж байсан. Сү.Батболд, Рио тинто-н асуудлыг нам дарах гэж тараасан. Худлаа гэвэл Хүрэлсүхийн оффшоруудыг шалга. Эзэмшиж байгаа хувьцааг нь үзээрэй. 11оронтой тоогоор өссөн шүү!

Avatar

Zochin 2021-04-23 67.69.76.98

Variant B.1.1.7 40-80 % iluu haldvartai hurdan tarhalttai, 10-70 % iluu horuu chanartai, uuruur helbel emnelegt emchluuleh bolon uheld hurgeh ayultai gesen sudalgaa bn.

Avatar

Corona 2021-04-23 139.5.219.52

Ene mutatsad orson ni tegeed ene hiisen vaktsintai hund haldahgui yum bhdaa .esvel bas uur vaktsin gargah yumuu boluu balaa yumaa.

Avatar

ЯГ ҮНЭН ЮМУУ ДАА 2021-04-23 192.82.74.132

ХӨСҮТ-ын дарга Баттөр Станбулаас орж ирсэн 4 хүнээс гарсан одоо 10 хоног ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэснээ гадуур хүмүүсээс 2 гарсан ч гэх шиг. Худлаа санагдаад явчихлаа. Халдвар хяналтаас гарснаа хайцаалах гээд байгаа ч юм шиг, нөгөө талаасаа ингэж айлгаад хорьсоор байгаад сонгуулиа хийх нь л дээ.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.69.250

одоо Монгол Улсад орж ирж байгаа вакцин хэзээ үйлдвэрлэсэн бэ? Хэрэв вирус мутац-д орохоос өмнө үйлдвэрлэгдсэн вакцин бол одоогийн мутац-д орсон вируст үйлчлэхүү, дархлаа тогтоох уу гэдгийг анхаарах хэрэгтэй байна.

Avatar

Өнөөдрийн зочин 2021-04-23 202.126.89.139

Засгийн газар, УОК өөрсдөө ажлаа зөв төлөвлөн зохион байгуулж чадаагүй, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын үгийг үл ойшоон халдварыг тараах нөхцөл бүрдүүлчихээд одоо мутацид орсон вирус гэж Монголд батлагдаагүй байгаа зүйл рүү буруугаа чихэж байна л даа.

Avatar

Отгоо 2021-04-23 38.107.226.184

Эргүү г***й Сараа авгай. Баттулга зпзида, Амарсайхан эд бол үнэн хөгийн лалрууд

Avatar

Corona 2021-04-23 66.181.161.12

Bitiii s*****

Avatar

Иргэн А 2021-04-23 103.229.122.180

Тусгаарлалтын хоногийг 7 хоног болгосон буруу биш үү. Гадаадаас ирж байгаа хүмүүсийг 14 хоног тусгаарлаад гэрт нь 7 хоног гэвэл илүү сэргийлэх боломж байсан болов уу

Avatar

Зочин 2021-04-23 202.9.47.0

Та нар мутацид орсон штамм гэдгээ яаж мэдээд байгаа юм? Вирусээ хараад штаммыг тодорхойлох электрон микроскоп байгаа юм уу? Нэг л итгэл үнэмшил муутай яриад байна. Зүгээр сунгах хэрэгтэй гэдгээ л хэлчих. Худлаа үнэн мутаци яриад байх юм.

Avatar

Зочин 2021-04-23 202.21.108.15

Ханиад ковидоо ялгаагүй ХӨСҮТ мутацаа ялгалаа юу.

Avatar

Зочин 2021-04-23 59.153.114.161

Yamar daramttai yum be

Avatar

Зочин 2021-04-23 66.181.180.131

гаднаас халдвартай хүмүүс оруулж ирлээ ш дээ. мутацид орсон н хүүхдэд амархан халддаг гэсэн шүү. оруулж ирэхгүй байж болсонгүй юу!

Avatar

Зочин 2021-04-23 66.181.187.114

аа тэгэлгүй яахав, чи л юм бичих нь дутаад байсан юм

Avatar

Зочин 2021-04-23 66.181.180.131

мэдрэд чинь зүгээр үү? сэтгэцийн өвчтөн минь. Чамайг хэн гэдгийг мэднэ шүү. Айлын нөхрүүдийг уруу татаж, заваарч явдаг цагаандаа гарсан муухай юм! архичин хөхөөчин

Avatar

Зочин 2021-04-23 103.26.193.117

MART BAYR BAR KARINA KORONOGOR ALJ BNA DA

Avatar

иргэн 2021-04-23 202.179.26.180

энэ бол МАН ЗГ УОК-ын Буруутай үйл ажиллагаанаас болж орж ирсэн Вирус МАН ЗГ УОК дэндүү хайнга ажилласан, Ялангуяа ЕС Оюунэрдэнийн Хэнэггүй тоомжиргүй байдлаас одоо Иргэд Хохирол амсаж байна , МАН тар,

Avatar

чебурашка 2021-04-23 202.126.89.206

яасан оройтож мэддэг юм? новшийн хар тэнэгүүд ээ? ажилаа яаж хийгээд байгаа юм бэ? эсвэл зориуд ингээд байгаа юм уу? зайлцгаа бүгдээрээ огцор

Avatar

зочин 2021-04-23 66.181.178.186

Түрк улсаас орж ирсэнийг тогтоосон юм бол, он сар өдрийн зарлаачаа. дутуу мэдээ өгөөд байхын.

Avatar

haha 2021-04-23 66.181.161.75

bitii goshnigshig yum yariad baidaa UOkiihoon

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж