Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа

Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 10 хоногоор сунгалаа

Олимпийн аварга Н.Түвшинбаяр дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, гавлын ясны үргэлжилсэн хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан юм. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр хорих ангид цагдан хорихоор шийдвэрлэсэн. 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Н.Түвшинбаярыг яллагдагчаар үргэлжлүүлэн 10 хоногоор цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай саналыг өнөөдөр (2021.04.23) хүлээн авч, хянан хэлэлцээд, үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэжээ. 

Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар хүртэл байдаг бөгөөд дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн шүүх хуралдаанаар энэ нэг сарын 20 хоногийг шийдвэрлэсэн тул өнөөдрийн шүүх хуралдаанаар үлдэгдэл 10 хоногоор үргэлжлүүлэн цагдан хорихоор тус тус шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний” хугацааг тухай бүр сар хүртэл хугацаагаар сунгахаар заасан байдаг. Дашрамд дурдахад, тэрбээр хоригдох хугацаанд Covid-19 авсан болох нь батлагдаж эмчлүүлж буй юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж