
Харин тэрбумтны жагсаалтын гуравдугаар байранд Warren Buffett оржээ. Түүний хөрөнгө жилийн хугацаанд 10–47 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Энэ жилийн хувьд дэлхийн тэрбумтнуудын дундаж хөрөнгө 3.5 тэрбум ам.доллар буюу дунджаар 500 сая ам.доллараар өссөн байна.
Жагсаалтад америкчууд давамгайлсан хэвээр байгаа ч аажмаар байр сууриа алдаж эхэлжээ. Өнгөрсөн жил америкчууд тэрбумтнуудын жагсаалтын 45 хувийг дангаараа эзэлж байсан бол энэ жил 40% болж буурчээ. Жагсаалтанд нийт 97 шинэ тэрбумтнууд нэмэгдсэнээс 16 хувь нь АНУ-ын иргэд бол дийлэнх хувийг азийн тэрбумтнууд бүрдүүлэх болжээ. Шинэ тэрбумтнуудын тоонд 27 хятад иргэн нэмэгдсэний тоонд Li Shufu буюу “Geely” автомашин үйлдвэрлэгч компанийн эзэн орсон аж. Харин Финлянд, Пакистан улсаас анхны тэрбумтнууд төрөн гарчээ.
Хятадууд нийт 89, Орос 62 тэрбумтантай болсон бол Хятад, Энэтхэг, Турк, Өмнөд Солонгос тэрбумтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж чадсан аж.
Өнгөрсөн жилийн тэрбумтнуудын жагсаалтаас 30 тэрбумтан хасагдаж, 13 тэрбумтан нас барсан байна.
Л.ХАЛИУ