Нэгдсэн Вант улс цар тахлыг ялсан хэмээн дүгнэв

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Нэгдсэн Вант улс цар тахлыг ялсан хэмээн дүгнэв

Нэгдсэн Вант улс цар тахлыг ялсан хэмээн дүгнэв

Олон улсын мэргэжилтнүүд Нэгдсэн Вант улсад вакцинжуулалт амжилттай үргэлжилж, Covid-19-ийг 90 хувиар бууруулсан тул тус улсын хэмжээнд цар тахал дууссан хэмээн дүгнэжээ.

Вакцинжуулалт нийт хүн амд хэрхэн нөлөөлж буйг бодитоор харуулсан анхны том судалгааг Нэгдсэн Вант улсад хийж, үр дүнд нь вакцинжуулалтын ачаар шинж тэмдэгтэй болон шинж тэмдэггүй халдварын тохиолдол үлэмж хэмжээгээр буурч байгааг тогтоожээ.

Оксфорд их сургуулийн халдварт өвчин судлал, эрүүл мэндийн статистикийн профессор, Нэгдсэн Вант улсын Covid-19-ийг хянах төвийн ахлах Сара Уолкерын хэлснээр Британид халдварын нөхцөл байдал пандемик буюу цар тахлын хэмжээнээс буурч, эндемик буюу маш бага халдвартай, бүрэн хянаж болохуйц түвшинд хүрчээ.

Судлаач нар нийт 373402 хүний өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-нд болон энэ оны дөрөвдүгээр сарын 3-нд буюу Pfizer/BioNTech, AstraZeneca вакцинуудаар вакцинжуулалт эхлүүлснээс гурван долоо хоногийн дараа өгсөн шинжилгээг харьцуулж үзжээ.

Эхний тунгаа тариулсан хүмүүсийн дунд шинж тэмдэгтэй халдвар 74 хувь, шинж тэмдэггүй халдвар 57 хувиар буурсан, хоёр дахь тунгаа тариулсан хүмүүсийн дунд шинж тэмдэгтэй халдвар 90 хувь, шинж тэмдэггүй халдвар 70 хувиар тустус буурсныг тогтоосон байна.

Түүнчлэн судлаачдын тооцоолж буйгаар дээрх судалгаанаас хойш халдвар нийт ард иргэдийн дунд долоо хоног тутамд 7 хувиар буурч байгаа аж.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
37
ЗөвЗөв
8
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж