Энэтхэгт нэг хоногт Covid-19-ийн 314 мянган тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Энэтхэгт нэг хоногт Covid-19-ийн 314 мянган тохиолдол бүртгэгдэв

Энэтхэгт нэг хоногт Covid-19-ийн 314 мянган тохиолдол бүртгэгдэв

Энэтхэгт 24 цагийн хугацаанд Covid-19-ийн 314,835 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь дэлхий даяар цар тахал эхэлсэн цагаас хойш нэг өдрийн дотор хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэн тохиолдол боллоо. Мөн сүүлийн 24 цагт 2104 хүн нас барсан нь Энэтхэг улсын хувьд цар тахлын хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Үүнээс өмнө нэгдүгээр сарын 2-ны өдөр АНУ-д халдварын 300,310 тохиолдол бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байв.

Энэтхэгийн хувьд сүүлийн өдрүүдэд цар тахлын дэгдэлт маш их эрчимжиж байгаа нь Covid-19-ийн мутацид орсон шинэ хувилбар тархсантай холбоотой гэж үзэж байгаа юм. Түүнчлэн эрх баригчид тархалтыг хязгаарлах хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна гэж мэргэжилтнүүд дүгнэжээ.

Ийнхүү халдварын тархалт хурдацтай байгаагаас үүдэн эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байж, улмаар хүчилтөрөгчийн дутагдалд орж, хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, баруун бүсийн Махараштра муж нь халдварын голомт болсон бол тус мужийн нэгэн эмнэлэгт хүчилтөрөгчийн нөөц дууссаны улмаас эрчимт эмчилгээний тасагт байсан 24 өвчтөн нас баржээ.

Түүнчлэн шарил чандарлах газруудын ачаалал дээд цэгтээ тулж, ачааллаа бууруулахын тулд автомашины зогсоолдоо зуухнууд нэмж байрлуулахаас өөр аргагүй болсон мэдээлэл гарах болсон байна.

Энэтхэг улс 130 сая орчим тун вакциныг хүн амынхаа дархлаажуулалтад хэрэглээд байгаа нь дэлхийд АНУ, Хятадын дараа орох өндөр үзүүлэлт. Гэвч 1.4 тэрбум хүн амтай тус улсад вакцины хомсдол нүүрлэж, гадаадын онууд руу вакцин экспортлохоо зогсоогоод байна.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж