АНУ-д хэзээ ч сүргийн дархлаа тогтохгүй байж болзошгүй | News.MN

АНУ-д хэзээ ч сүргийн дархлаа тогтохгүй байж болзошгүй

АНУ-д хэзээ ч сүргийн дархлаа тогтохгүй байж болзошгүй

АНУ-д хэзээ ч сүргийн дархлаа тогтохгүй байж болзошгүй

АНУ-ын хүн амын дунд вакцины эсрэг үзэлтэй хүмүүсийн тоо хэтэрхий их байгаагаас үүдэн тус улсад хэзээ ч сүргийн дархлаа бүрэн тогтохгүй байж болзошгүй хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрх мэдлээ хүлээж авснаасаа хойш 200 сая тун вакцин нөөцлөх зорилгоо биелүүлсэнээ зарласан билээ. Ийнхүү зарим орнууд вакцины дутагдалд орж байхад АНУ-ын 16-гаас дээш настай бүх иргэн вакцин тариулах боломжтой болсон боловч өөр чухал асуудал үүсч эхэлжээ.

Эрүүл мэндийн бодлогын асуудлыг анхаарч судалдаг KFF компанийн тооцоолсноор, АНУ-ын вакцин тариулах хүсэлтэй хүмүүс ирэх хоёроос дөрвөн долоо хоногийн дотор вакцинаа тариулж дуусах бол цаана нь вакциныг хүчтэй эсэргүүцдэг иргэд үлдэх аж.

Тус компанийн хийсэн судалгаанаас харахад АНУ-ын нийт насанд хүрсэн хүн амын ердөө 61 хувь нь буюу 157 сая хүн вакцин тариулах хүсэлтэйгээс 134 сая нь хэдийнэ вакцинжуулалтад хамрагджээ. Ингээд бодвол одоо вакцин хийлгэх ердөө 23 сая хүн АНУ-д үлдсэн байна.

Одоогийн байдлаар АНУ өдөрт дунджаар 1.7 сая хүн вакцинжуулж байгаа гэж үзвэл дээрх 23 сая хүнийг 15 хоногийн дотор вакцинжуулж дуусах боломжтой юм. Харин түүний дараа вакцин эсэргүүцдэг хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхгүй л бол вакцин хийлгэх хүн олдохгүй болох аж.

Сүргийн дархлаа тогтооход тухайн улсын хүн амын 70 ба түүнээс дээш хувь бүрэн дархлаатай болсон байх хэрэгтэй. Гэвч өдгөө АНУ-д нийт насанд хүрэгчдийн 39 хувь нь вакцины эсрэг үзэл бодолтой байгаагаас харахад тус улсад сүргийн дархлаа тогтож, амьдрал хуучин хэвэндээ орох боломжгүй болж байгаа юм.

Иймд хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхийн тулд вакцин тариулсан хүмүүст ажил олгогч нь цалинтай чөлөө өгөх гэх мэт олон арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-23 173.79.146.136

Үхэрнүүд минь ээ дэхийн super гүрнийг ядаж муулахаа болиоч ээ гх гх

Avatar

Зочин 2021-04-23 202.126.90.6

Ed chine het shashinlag humuus odoo boltol delhiig hatgai gej bodsoor shuultiin udur udahgui irne gej itgedeg ter sanaagaa ur huuhduuddee uvluulj shinjleh uhaaniig bnga uguisgedeg butehgui nuhduud eniig ni manai manuud duuraigaad mal tsarailaad bgashde

Avatar

Зочин 2021-04-23 202.21.108.42

Машины цонхон дээр бичсэн үгийг нь л харчих л даа. Хаха.

Avatar

Зочин 2021-04-23 174.91.166.84

Муу хэлээд байгаа Америкчууд Vaccine бутээгээд улс оронд тус болж байна монголчууд та нар ямар ч мэдлэг байхгуй хоосон толгой дээр дооргуй хэруул муухай байж еер улс муулж тэнгээ битгий гайхуул сонгуулаа арван , тав менгенд хуурагдаж худалч хумуусийн сонгодог дараан тэдэндээ доромжулуулдаг биздээ бас одоо хуртэл хотынхоо захаар модон жорлонд хурээлэгдсэн ,ийм байж битгий ий еер орон доромжил Уучилаарай сэтгэдэл бичсэн (муугаа мэдэгэхгуй ) хумууст хэлсэн юм

Avatar

ҮНЭН 2021-04-23 103.26.194.206

корона тусаад л хашрана шүү дээ

Avatar

P 2021-04-23 67.161.146.209

Hudlaa zuil bicheed vaccine hiilgeh gej humuust tsag oldohgui bna.., Doroo duusaad

Avatar

ХЭХЭ 2021-04-23 103.26.194.206

хаха

Avatar

Зочин 2021-04-23 202.126.88.129

Өөр өөр төрлийн амьтдад юу гэж тогтохов

Avatar

Зочин 2021-04-23 139.5.216.136

Шашинд угаас муу юм байхгүй. Яагаад энэ вирусийн халдвар дэгдэв? Хорон муу үйлээр бизнес хийдэг хүмүүс олширсон учраас тэр юм. Зохих хэмжээнд хорон муу санаатай, бизнесүүд жам ёсныхоо цээрлэлд орох ёстой гэж үздэг. Шашингүй Монголчууд хар бохир, бузар бизнест хутгалдаж байгааг тоохгүй байх аргагүй. Хар тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, шоу бизнесээр халхалсан хүний санаанд оромгүй олон бизнес бүгд энэ вирусийн халдварт устах учиртай юм.

Avatar

Зочин 2021-04-23 64.119.21.28

христын шашинтай улс чинь ертөнцын эзэндээ найдаад байгаа байлгүй дээ кк

Avatar

Зочин 2021-04-23 103.229.120.172

Ёстой нэг ямар ч логикгүй юм бна даа

Avatar

Зочин 2021-04-23 64.119.22.170

Төр засагтаа гомдсоны шинж, зөрчил тэмцэл ихтэйн шинж, ядуу буурай хүмүүс олон байгаагийн шинж,баян хоосны ялгаа хэтэрсний шинж, шудрага ёс алдагдсаны шинж, дүр эсгэсэн ардчиллын мөн чанарыг таньсаны шинж, цөөн хэдэн хүн хэт баяжиж байгааг эсэргүүцэж буйн шинж, нийгэм нь хагарч бутрахад ойртсоны л шинж болов уу даа.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.74.58

Манайх ч ялгаагүй эдний араас явж байна

Avatar

Зочин 2021-04-23 67.81.184.102

Олон Америкчууд шинжлэх ухаанд итгэдэггүй харанхуй…шашинд өөрийнхөө даатгаж бгаад үхэх болохоор эмнэлгийн тусламж үйлчилгээ авах гэж хожимдож ирээд үхдэг

Avatar

Ovgon 2021-04-23 192.82.69.46

fashist orosiin huvid vaccinjuulalt buur suraggui bgaa shde. Orosiin erdemted emch nar ni sputnikee bitgii hiilge geed bgaa, putlerees ehleed orosiin tomchuud pfizer zahialj hiilgej bna gesen.

Avatar

Зочин 2021-04-23 202.9.40.31

Чи ч овгон нэрэндээ таарсан амьтан юм даа.Америктаа очоод харуудад ад шоо үзэгдээд,гудамжинд өмнө нь сөхөрч сууж амьдраач.

Avatar

Зочин 2021-04-23 139.5.217.154

Энэ балай улсад яаж сүргийн дархлаа тогтоох юм бэ

Avatar

Зочин 2021-04-23 103.10.22.57

Manaid vaktsiniig n hiilgey geed baihad uls n avchihdaggui!!!

Avatar

хйхйх 2021-04-23 27.110.25.99

Америкийн нэгдсэн улсын дийлэнхи иргэд мулгуу гэж үнэн юм байна аа. Урдаа барьдаг АНУ гэдэг нэрийг өргөдөг дотоодын их дээд сургуулиудынх нь судалгаануудаас аваад вакцин үр дүнтэй байгааг хэлээд байхад мулгуутаад "БУРХАН ХРИСТ" яриад байгаагаас харахад яавч тийм эрүүл сэтгэхүйтэй нийгэм биш бололтой.

Avatar

Зочин 2021-04-23 66.181.187.250

Ugaasaa mulguu2. Gol ni mulguu humuusee ashiglaj hugjij baigaa oron shude

Avatar

Зочин 2021-04-23 139.5.216.66

Mulguu bishee hichneen 100 nileer iluu setgej bgaa! Odo ugasa marsiig sudlaad humuus tishe yavah gej bga ene olon hun bugd yavuulkuun tuld yamar negen yum hiij bgaach yum biluu hench medku! Meddeg yum shig yumiig shuumjlehee bolij uz! Harj bga buhen chin unen bish sonsoj bgaa chin ch gsn

Avatar

Зочин 2021-04-23 202.126.89.19

Мулгуу мулгуу. Угаасаа мулгуу байлгах бодлоготой. Боловсролын тогтолцоо нь тийм. Цэнхэр захтнууд гэгддэг ажиллах хүч бэлдэхэд л чиглэдэг.

Avatar

Зочин 2021-04-23 103.26.195.23

МУЛГУУ АМЕРИК ЯАГААД БАЯН БАЙДАГ БАЯН АМЕРИКД ЗАРАГДАЖ МӨНГӨ ОЛОХ ГЭЭД ВИЗИЙГ НЬ ГОРИДООД БАЙГАА ХҮМҮҮС ИХ УХААНТАЙ БОЛЖ БАЙНА УУ МАЛУУДАА

Avatar

Зочин 2021-04-23 66.181.161.70

Мулгуу АНУ-д зарагдах гээд орос монгол ухаантнууд визинд Алалцдаг нь үнэн

Avatar

Зочин 2021-04-23 82.178.236.3

Mulguu gedgiig ni medeedj ochij solioruulah geed sergelentej baigaa biz de bodvol. Mongoldoo hen ch bish hernee garaad l gaihagdana shu de haha

Avatar

Монгол хүн. 2021-04-23 103.10.21.51

Америкчуудын зарим хэсэг хэт шашинлаг учир тэдгээр хүмүүсийн нэлээд хэсэг Вакциныг эсэргүүцдэг. Ялангуяа Америкийн шашинллаг негрүүд ба хуйвалдааны онолд итгэгч негр мөн цөөнгүй Евро Америкчууд вакцин хийлгэхгүй гэж байгаа. Хэрэв Америкчууд мулгуу юм яагаад бид бүгд дэлхий даяараа Америкийн Интерэт, facebook хэрэглэж Америк дуу хөгжим, кино, контент, шоуг нь шимтэн үзэж Америк шиг тансаг амьдрахыг хүсээд байна бэ?

Avatar

Зочин 2021-04-23 207.183.244.30

Udii zereg hugjiliig buteesen Amerikchuud mulguu baihad modon jorlondoo zalrsaar baigaa bih buur usan balai maitas uym bn daa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж