АНУ-д хэзээ ч сүргийн дархлаа тогтохгүй байж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

АНУ-д хэзээ ч сүргийн дархлаа тогтохгүй байж болзошгүй

АНУ-д хэзээ ч сүргийн дархлаа тогтохгүй байж болзошгүй

АНУ-ын хүн амын дунд вакцины эсрэг үзэлтэй хүмүүсийн тоо хэтэрхий их байгаагаас үүдэн тус улсад хэзээ ч сүргийн дархлаа бүрэн тогтохгүй байж болзошгүй хэмээн ажиглагчид дүгнэжээ.

Энэ долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден эрх мэдлээ хүлээж авснаасаа хойш 200 сая тун вакцин нөөцлөх зорилгоо биелүүлсэнээ зарласан билээ. Ийнхүү зарим орнууд вакцины дутагдалд орж байхад АНУ-ын 16-гаас дээш настай бүх иргэн вакцин тариулах боломжтой болсон боловч өөр чухал асуудал үүсч эхэлжээ.

Эрүүл мэндийн бодлогын асуудлыг анхаарч судалдаг KFF компанийн тооцоолсноор, АНУ-ын вакцин тариулах хүсэлтэй хүмүүс ирэх хоёроос дөрвөн долоо хоногийн дотор вакцинаа тариулж дуусах бол цаана нь вакциныг хүчтэй эсэргүүцдэг иргэд үлдэх аж.

Тус компанийн хийсэн судалгаанаас харахад АНУ-ын нийт насанд хүрсэн хүн амын ердөө 61 хувь нь буюу 157 сая хүн вакцин тариулах хүсэлтэйгээс 134 сая нь хэдийнэ вакцинжуулалтад хамрагджээ. Ингээд бодвол одоо вакцин хийлгэх ердөө 23 сая хүн АНУ-д үлдсэн байна.

Одоогийн байдлаар АНУ өдөрт дунджаар 1.7 сая хүн вакцинжуулж байгаа гэж үзвэл дээрх 23 сая хүнийг 15 хоногийн дотор вакцинжуулж дуусах боломжтой юм. Харин түүний дараа вакцин эсэргүүцдэг хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхгүй л бол вакцин хийлгэх хүн олдохгүй болох аж.

Сүргийн дархлаа тогтооход тухайн улсын хүн амын 70 ба түүнээс дээш хувь бүрэн дархлаатай болсон байх хэрэгтэй. Гэвч өдгөө АНУ-д нийт насанд хүрэгчдийн 39 хувь нь вакцины эсрэг үзэл бодолтой байгаагаас харахад тус улсад сүргийн дархлаа тогтож, амьдрал хуучин хэвэндээ орох боломжгүй болж байгаа юм.

Иймд хүмүүсийн үзэл бодлыг өөрчлөхийн тулд вакцин тариулсан хүмүүст ажил олгогч нь цалинтай чөлөө өгөх гэх мэт олон арга хэмжээ авч байгаа ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж