Ц.Чинзориг АНУ-ын коллежийн үндэсний аварга болов

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Ц.Чинзориг АНУ-ын коллежийн үндэсний аварга болов

Ц.Чинзориг АНУ-ын коллежийн үндэсний аварга болов

“Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга, ОУХМ Ц.Чинзориг АНУ-ын чөлөөт бөхийн коллежийн үндэсний аварга шалгаруулах тэмцээний NJAA дивизионы 141 lb буюу 64.1 кг-ын жинд түрүүлжээ.

Канзас мужийн Гүүдланд хотын “Northwest technical college”-ийг төлөөлөн барилдсан тэрбээр таван барилдаан хийж аваргалснаас гадна хамгийн үнэ цэнэтэй тамирчны шагналыг давхар хүртэв.

Түүний төрсөн ах, спортын мастер Ц.Чингэс 157 lbs буюу 71.2 кг-ын жинд дөрөвдүгээр байрт оржээ. Тэрбээр нийт найман барилдаан хийж, зургаа ялсан байна.

Сонирхуулахад, ах дүү хоёр бөхчүүд маань Дорноговь аймгийн Айраг сумаас Э.Ариунбаярын удирдлага дор анх чөлөөт бөхөөр хичээллэн, бөхийн зам сонгож байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж