Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 117-р Конгресст өргөн барилаа | News.MN

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 117-р Конгресст өргөн барилаа

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 117-р Конгресст өргөн барилаа

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 117-р Конгресст өргөн барилаа

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах хэвлэлийн мэдээ гаргав.

ХЭВЛЭЛИЙН МЭДЭЭНД:

“Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын 117 дугаар Конгрессын Төлөөлөгчдийн танхимд хэлэлцүүлэхээр өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга бүрэн дэмжиж, Конгресс дахь Монголын бүлгийн дарга Дайна Тайтус, Дон Яанг нарт талархал илэрхийлж байна.

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсад үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг нээж өгөх юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампад захидал бичиж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд татваргүй экспортлох боломжийг олгох тал дээр дэмжлэг хүссэн билээ.

Ийнхүү Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төслийг АНУ-ын 115 дугаар Конгресст 2018 онд, 116 дугаар Конгресст 2019 онд өргөн барьсан.

Гуравдагч хөршийн худалдааны хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2019 оны долдугаар сард АНУ-д хийсэн айлчлалын үеэр бүхий л түвшинд хэлэлцсэн онцлох сэдвүүдийн нэг байв. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хуулийн төслийг санаачлагч болон Конгрессын бусад гишүүдтэй биечлэн уулзаж, хуулийн төслийг дэмжихийг уриалсан юм.

Хуулийн төсөл батлагдсанаар хоёр улсын худалдааны эргэлт, Монгол Улсын уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн салбарт аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэх, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, иргэдийн тогтвортой орлогын баталгаа хангагдах зэрэг ач холбогдолтой. Тухайлбал, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт эхний ээлжинд 30 мянга гаруй ажлын байрыг шууд бий болгоно гэсэн тооцоо, судалгаа гарсан.

Түүнчлэн дээрх хуулийн төсөл нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг бэхжүүлэх, Монгол Улс-АНУ-ын хооронд тогтоосон Стратегийн түншлэлийн харилцааг бататгахад онцгой ач холбогдолтой билээ” гэжээ.

Эх сурвалж: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Одоо 2021-04-23 174.91.166.84

Одоо болно Баттугагаа магтах аа боль 😭

Avatar

/*-*/ 2021-04-23 49.0.142.40

Зүйтэй

Avatar

Настан 2021-04-23 192.82.70.49

2017 онд Еронхийлогч Баттулгаас Трампад захидал бичсэн бна. Тэгэхээр энэ бол манай еронхийлогчийн санал санаачлага.
Дэлхийн том гурнуудийн удирдагчидтай сайн харилцаа тогтоосон.
Баттулга еронхийлогч мундаг шуу.

Avatar

Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Ч.Чулуунбаатар. 2021-04-23 202.21.109.57

маш их баярлалаа… Х.Баттулгын нэр хүндээр…л энэ ажил бүтлээ….. Баяр хүргэе……сайн бүхнийг хүсье…..Хоёр хөрштэй бас л сайн харилцаж байгаа…… гадаад бодлого зөв явуулж байгаа шүү..Ерөнхийлөгч дөө баярлалаа…

Avatar

зочин 2021-04-23 202.9.40.43

хийх ёстой ажил шүү дээ хийхийн тулд ерөнхийлөгч болдог байхаа

Avatar

Ууучлаарай элчин Отгонбаярын сүүлчийн ажлын амжилт 2021-04-23 202.21.100.210

Чиний гавьяа бишээ чамд хавчигдан гадуурхагдаж элчингийн ажлаа онц дүнтэй хийж чадсан АНУ сууж байсан агсан онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Отгонбаярын гавьяа. Чамайг Трамр ерөнхийлөгчтэй уулзуулсан ажлыг амжуулж Трамрын хүүг Монгол айлчлуулж буддагийн соёлоор дамжуулан танилын хүрээг дэлгэрүүлж МОНГОЛ ОРОНДОО сэтгэлээ зориулж чадсан Отгонбаярын гавьяа шүү

Avatar

Зочин 2021-04-23 122.201.22.12

Малтаад байгаарай

Avatar

Зочин 2021-04-23 202.9.40.200

Сая Женкогийн буянаар зэрлэг том баачлаа ха ха ха хавийн юм өөртөө наах гэж

Avatar

зочин 2021-04-23 64.119.18.141

Жэнкод түй ч хамаагүй ажил шүү.

Avatar

Зочин 2021-04-23 103.26.193.227

За урьдах шиг Эрээнд хийгээд Монголд оруулж Монголд үйлдвэрлэв гэж бичиж гаргаад итгэл эвдэж болиулдаг шүү.

Avatar

Amar 2021-04-23 124.158.82.155

Энэ ч ёстой Женко золигт ямар ч хамаагүй зүйл дээ.Элчин сайд Отгонбаяр, ЗГ болон ГХЯ-ны ач тус шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж