НЭМЭЛТ: 15.40 ЦАГ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06.00 цаг хүртэл сунгах Улсын онцгой комиссын шийдвэрийг дэмжлээ.
2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27956 хүн халдвар авч, 69 хүн нас барсан. Нийт 4127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал хөнгөн 2338, хүндэвтэр 1374, хүнд 351, маш хүнд 64 иргэн байна.
Улаанбаатар 24,242
Архангай 258
Баян-Өлгий 5
Баянхонгор 81
Булган 74
Говьсүмбэр 37
Дархан-Уул 437
Дорноговь 59
Дорнод 22
Дундговь 39
Завхан 129
Орхон 336
Өвөрхангай 208
Сүхбаатар 143
Сэлэнгэ 361
Төв 606
Увс 26
Ховд 197
Хөвсгөл 62
Хэнтий 53 тохиолдол бүртгэгджээ. Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5023 иргэн байна. Нийт 649236 хүн вакцины эхний тунд, 64469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.
ЗАСГИЙН ГАЗАР ХӨЛ ХОРИО СУНГАХ ЭСЭХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14.00 цагт эхэллээ. Хуралдаанаар хөл хориог сунгах эсэхийг эцэслэнэ шийдвэрлэнэ. Өнөө өглөө УОК хуралдаж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан саналын дагуу хөл хориог ирэх сарын 7-ныг хүртэл үргэлжлүүлэхийг дэмжсэн. Уг саналаа Засгийн газарт танилцуулна.
Монгол Улсад сүүлийн 24 цагт Covid-19-ийн 1264 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 27956 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас найман хүн нас барлаа.
Хэрэв хөл хориог цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцооллыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан бол хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан юм.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.
Холбоотой мэдээ