Италид муухай зайрмаг хийх нь гэмт хэрэгт тооцогдоно | News.MN

Италид муухай зайрмаг хийх нь гэмт хэрэгт тооцогдоно

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Италид муухай зайрмаг хийх нь гэмт хэрэгт тооцогдоно

Италид муухай зайрмаг хийх нь гэмт хэрэгт тооцогдоно

Италид хэлэлцэх гэж буй шинэ хуулийн төсөлд дурдсанаар муухай зайрмаг хийх нь гэмт хэрэг аж. Зуны халуун өдөр гудамжинд тааралдсан зайрмагны мухлагаас олон өнгийн, сайхан амттай хүйтэн зайрмаг авч идэхэд амьдрал үнэхээр сайхан санагддаг. Гэтэл зайрмагны зарим худалдагч нар өндөр үнээр жижиг зайрмаг зарахын тулд зайрмагныхаа дунд хоосон зай үлдээх зэрэг таагүй арга хэрэглэдгийг Италийн хууль тогтоогч нар тэвчдэггүй бололтой.

Италийн сенатуудын хэлэлцэж буй шинэ хуулийн төслийн дагуу зайрмагны худалдагч, үйлдвэрлэгчдэд хатуу дэг журам тогтоож, түүнийг мөрдөхгүй бол 13 мянган паунд хүртэл мөнгөөр торгох аж. Эл хуулийг Италийн Вива болон Ардчилсан намын нийлсэн сенатын зургаан гишүүн хамтран санаачилсан бөгөөд үүнийгээ “Зайрмаг хийх энгийн дүрмүүдийг зөрчдөг худалдагчдаас ард иргэдийн эрх ашгийг хамгаалах зорилготой” хэмээн тайлбарлажээ.

Хуулийн төслийг социалист үзэлт, сенатч Риккардо Ненсини дэмжиж, “Итали зайрмаг бол пицца, паста шиг манай эх орны нүүр царай, бэлгэ тэмдэг болсон брэндүүдийн нэг. Гэвч бидэнд зайрмагны худалдагчдад зориулсан хууль байхгүй байж болохгүй” хэмээн ярьжээ.

Өдгөө зарим компаниудын зайрмагны найрлагын 80 хувьд агаар шахсан байдаг бол шинэ хуулийн дагуу агаарыг 30 хувь болгож, оронд нь илүү амтлаг олон орц оруулах ёстой болох аж.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-23 75.155.149.227

Busad uls ornuud dabdaa amidrald niiztei yum hiih yum. Manaih buh yum ni amidralas tasarhai hog shig yum hiine.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.70.226

Манайд махгүй хуушуур хийвэл гэмт хэрэгт тооцвол хэцүү л юм бна ккк 70 хувь махтай байх ёстой гэвэл гоё л байна

Avatar

/*-*/ 2021-04-23 49.0.142.40

705-д хүргэх гээд нохойн мах нэмээд өгөх байх л даа

Avatar

/*-*/ 2021-04-23 49.0.142.40

Монголд бол "Байгаа нь энэ, авбал ав байвал бай чамаар дутахгүй шүү лaлараа!" гэж хэлнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж