Украины хил дагуу байрласан орос цэргүүд удахгүй буцна гэв

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Украины хил дагуу байрласан орос цэргүүд удахгүй буцна гэв

Украины хил дагуу байрласан орос цэргүүд удахгүй буцна гэв

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу "Сүүлийн үед Украины хилийн дагуу цугларсан цэргүүд тулааны бэлэн байдал хангах сургуулилалтаа амжилттай дуусгасан тул аажмаар гэртээ харьж эхэлнэ" хэмээн мэдэгджээ.

Тэрбээр олон тооны явган цэрэг, зэвсэг, техник, байлдааны онгоцыг Украины хилийн дагуу байрлуулсан нь тулааны бэлэн байдлыг шуурхай хангах сургуулилалтын нэг хэсэг байсан тул сануулгагүйгээр шууд эхэлсэн хэмээн тайлбарласан байна.

ОХУ-ын цэргийн эл гэнэтийн идэвхжилт Киевт үймээн тарьж, барууны орнууд Путиныг дахин нэг эзлэн түрэмгийлэл хийх гэж байна хэмээн буруутгаж, олон улс Украины талд зогсохоо мэдэгдсэн ч Кремль Украинтай байлдах зорилгогүйгээ удаа дараа тайлбарласан юм.

Шойгу энэ талаар “Ийнхүү цэргүүдээ гэнэт төвлөрүүлж, богино хугацааны дотор идэвхжүүлсэн нь үр дүнгээ бүрэн өгч, Орос орон болзошгүй тулаанд үргэлж бэлэн бөгөөд цэрэг эрс эх орныхоо төлөө хэзээд үнэнчээр зүтгэж чадна гэдгийг харууллаа” хэмээн ярьжээ.

Сургуулилалт үр дүнгээ үзүүлж, амжилттай өндөрлөсөн тул Шойгу цэргүүдэд буцах бэлтгэлээ хангаж эхлэхийг тушаасан байна. Улмаар цэргүүд өнөөдөр (2021.04.23)-өөс эхлэн гэртээ харьж, энэ сарын эцэс гэхэд өмнөд тойргийн 58-р арми, төв тойргийн 41-р арми, Агаарын хүчний 7, 76, 98-р дивизийн бие бүрэлдэхүүн бууж, хил эргээд хэвэндээ орох аж.

Гэхдээ Шойгу “Хэдийгээр цэргүүд ийнхүү хилээс бууж байгаа ч цаашид ямар нэг асуудал тулгарахад Оросын арми хэзээд түргэн, шуурхай, хатуу арга хэмжээ авахад бэлэн байх болно” хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж