Мэргэжилтнүүд тархины чипний аюулгүй байдалд эргэлзэж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

Мэргэжилтнүүд тархины чипний аюулгүй байдалд эргэлзэж байна

Мэргэжилтнүүд тархины чипний аюулгүй байдалд эргэлзэж байна

Технологийн салбарын мэргэжилтнүүд хөгжил дэвшлийн гайхамшигт үр дүн болон гарч ирж буй тархины чипийг компаниуд ашиглан, иргэдийн бодол санаа, дурсамжуудыг хулгайлах аюултай хэмээн сэрэмжлүүлж байна.

Цахим технологийн хөгжил оргилдоо улам ойртсоор буй өнөөгийн эрин үед дэлхийн өнцөг булан бүрт амьдардаг ямар ч үндэстний хүмүүсийн дурсамжууд хэдийнэ зураг, бичлэг хэлбэрээр цахим орчинд хадгалагдаж, компаниуд хэрвээ хүсвэл тэднийг хялбархан өөрсдийн болгох эрсдэлтэй байдалд оржээ. Цаашид компаниуд тархины чипний тусламжтайгаар цахим хуудаст биш, шууд тархинд нэвтэрч, бодол санаа бүрийг хулгайлж авах боломжтой болох нь.

Илон Маскийн "Neuralink" тэргүүтэй дэвшилтэт технологи бүтээгчдийн амлаж байгаагаар тархины чип хэрвээ хэрэглээнд амжилттай нэвтэрвэл хүн төрөлхтөн бодлоороо цахим технологитой холбогдох чадвартай болохоос гадна тархины олон янзын өвчнийг ялах боломжтой болох юм.

Харин "Future Mind" компанийн үүсгэн байгуулагч доктор Сюзан Шнайдер "Том компаниуд тархины чипийг өөрсдөдөө ашигтайгаар хэрэглэх арга хайж эхлэхийн цагт хүн төрөлхтний ирээдүй маш их эрсдэлтэй тулгарна" хэмээн онцлоод, “Тархины чип олон нийтийн хэрэглээ болсон цагт хүмүүсийн мэдээллийг хураан авч, цааш нь зарах сувдаг сэтгэлтэй компаниуд гарч ирэх нь цаг хугацааны асуудал. Бидний бодол санаа хамгийн далд, нууц байх учиртай зүйл” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр тархины чиптэй болсон цагт дурсамжуудаа хадгалах нь хэр өртөгтэй байх талаар таамаглаж, хадгалсан дурсамжууд үнэхээр аюулгүй байж чадах, хувь хүн өөрийнхөө дурсамжийн эзэн нь байх асуудлыг шийдэхэд маш бэрх байх болно хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн Пенсильванийн их сургуулийн анагаахын салбарын профессор Анна Векслер “Neuralink тархины чипний гол зорилгоо тодорхой зарлахгүй байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Бид чипний талаарх мэдээллийг албан ёсны тайлангаас биш, Илон Маскийн жиргээнээс л олж авч байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: UNLAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж