ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа | News.MN

ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа

COVID-19

ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа

ЭМЯ: 1264 хүнээс Covid-19 илэрч, найман хүн нас барлаа

ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаар өнөөдөр (2021.04.23)-ийн мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Монгол Улсад сүүлийн 24 цагт 10109 хүнд шинжилгээ хийхэд Covid-19-ийн 1264 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдварын нийт тохиолдол 27956 болсон байна. Мөн өнгөрсөн хоногт Covid-19-ийн улмаас найман хүн нас барлаа.

Үүнээс дотоодын халдвар 1263 бүртгэгдсэн бөгөөд эмнэлгээс шалтгаалах халдварын нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ. Улаанбаатарт шинээр 1103 тохиолдол бүртгэгдэж, 24244 болсон бол орон нутагт 160 тохиолдол батлагдаж, нийт 3133 тохиолдол боллоо.

Тодруулбал, cүүлийн 24 цагийн байдлаар, 64 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 2-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Мөн 57 настай эрэгтэй энэ сарын 22-нд оношлогдож, цар тахлын нэн хүнд хэлбэрээр нас барлаа. 94 настай эрэгтэй энэ сарын 12-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан бол 81 настай эрэгтэй энэ сарын 21-нд онош батлагдаж, эмнэлэгт нас барав. Мөн 60 настай эрэгтэй, 56 настай эмэгтэй, 62 настай эрэгтэй, 62 настай эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ. Ийнхүү Covid-19-ийн шалтгаант нас баралт нийт 69 боллоо.

Үүнээс гадна 486 хүн эдгэрсэн байна. Нийт эдгэрсэн хүний тоо 14258 боллоо.

Орон нутгуудад шинээр 160 тохиолдол батлагджээ. Халдварын тохиолдлыг аймаг тус бүрээр авч үзвэл:

  • Архангай аймагт –3
  • Баян-Өлгий аймагт –1
  • Булган аймагт-1
  • Дархан-Уул аймагт – 30
  • Дундговь аймагт – 4
  • Завхан аймагт –49
  • Орхон аймагт –15
  • Өвөрхангай аймагт –13
  • Сэлэнгэ аймагт –3
  • Төв аймагт –36
  • Ховд аймагт –4
  • Хөвсгөл аймагт –1
  • Хэнтий аймагт –1 тохиолдол тус бүр батлагдаад байна.

Нийт эмчлүүлж байгаа 4127 хүнээс

  • 2338 хүний бие хөнгөн
  • 1374 хүний бие хүндэвтэр
  • 351 хүний бие хүнд
  • 64 хүний биеийн байдал маш хүнд байна.

“УЛСЫН ХЭМЖЭЭНД 13 ЭМНЭЛЭГ ДЭРГЭДЭЭ ХҮЧИЛТӨРӨГЧИЙН ҮЙЛДВЭРТЭЙ”

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.БУЯНТОГТОХ:                   

-Эмнэлэгт хэвтэж буй болон гэрээр эмчилгээ хийлгэж байгаа өвчтөний тоо эрс нэмэгдэж байна. Хөл хорионы хугацаанд батлагдсан тохиолдлын тоо огт буурсангүй, 1000 давж байна гэж хүмүүс шүүмжилж байна. Хэрвээ хөл хорио тогтоогоогүй байсан бол өдөрт 31 мянга хүртэл нэмэгдэх тархвар судлалын тооцоо гаргасан байсан. Хэрвээ тэгсэн бол эрүүл мэндийн систем уналтад орох байсан. Гэхдээ хүссэн хэмжээнд халдварын тархалтыг бууруулж чадсангүй. Эмнэлэгт хэвтэж буй хүмүүсийн тоо хөл хорионы төгсгөлд буурсан байх, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо, нас баралт буурсан бол хөл хориог сулруулах шаардлагатай. Халдварын тархалтыг тодорхой түвшинд бууруулах нь маш чухал байна.

Халдварын улмаас нэн хүнд хэлбэрээр нас барах тохиолдол 2-4 долоо хоногийн дараа гардаг. Өнөөдрийн нас баралтууд 2-4 долоо хоногийн өмнө халдвар авсан хүмүүс байна. Одоогоор нийт нас баралтын ихэнх тохиолдол эмнэлэгт, 20 хувь нь гэрт бүртгэгдсэн. Гэрт нас барж байгаа тохиолдлуудад шинж тэмдэг илэрсэн хэдий ч эмнэлэгт хандаагүйгээс хүндэрч байна. Нас баралтуудыг авч үзэхэд архаг хууч өвчтэй хүмүүс халдвар авч, улмаар өвчин хавсарсны улмаас нас барж байна.

Дан цар тахлын хүндрэлээс болж нас барсан тохиолдол бага байна. Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж, дүүрэг дээр эмнэл зүйн баг ажиллаж байна. Улаанбаатарт гурван хүчилтөрөгчийн үйлдвэр ажиллаж байна. Эдгээр үйлдвэрийн өдөрт гаргаж буй хүчилтөрөгчийн хэмжээ өнөөдрийн өвчтөнүүдэд хангалттай хүрэлцэж байна. Улсын хэмжээнд 13 эмнэлэг дэргэдээ хүчилтөрөгчийн үйлдвэртэй. Зөвхөн нэг эмнэлэг тухайлбал, Цэргийн төв эмнэлэгт өмнөх сартай харьцуулахад хүчилтөрөгчийн хэрэгцээ 3-3.5 дахин нэмэгдсэн байна. Хүний тоо өсөх хэрээр хүчилтөрөгчийн хэрэгцээ нэмэгдэж байна.

Уушги орлуулах аппарат улсын хэмжээнд гурав байна. Нэгийг нь удахгүй ашиглаж эхэлнэ. Энэ аппарат олон байлаа гээд асуудал шийдэгдэхгүй. Хүндэрсэн хүмүүс эмнэлэгт хандмааргүй байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Thursday, April 22, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2021-04-23 192.82.69.46

covid-iig gazar avahaas ni omno erthen hatuu hol horio tavih baisan yum, orson boroonii hoinoos tsuv nomrono gedeg l nolj bna da.

Avatar

Zochin 2021-04-23 64.119.24.99

Энэ крантин 14 шоу нэвтрүүлгийг улсаас мөнгө гаргасан уу тэгвэл хэд вэ үүнийг ил болгооч

Avatar

/*-*/ 2021-04-23 49.0.142.40

Эм нэрт хулгайчийн засаг нэн даруй огцор, ажлаа мэддэг чаддаг шийдэмгий найдвартай хүмүүстээ зайгаа тавьж өг

Avatar

Зочин 2021-04-23 192.82.78.252

ene hul horio yumuu. amralt yumuu. gaduur duuren zugaalsan salhilsan humuus

Avatar

Иргэний үг 2021-04-23 202.21.104.2

Хүндэрсэн хүмүүс эмнэлэгт хандмааргүй байна гэнэ үү. Энэ яг юу гсэн үг вэ? Гэртээ үхэж бай гэсэн үү?

Avatar

Дайснууд 2021-04-23 195.154.179.3

Хүрэлсүх буруутай! Хүрэлсүх санаатайгаар Монгол улсад ковид тараасан. Санаатайгаар х***а вакцинаар ард түмэнд халдвар тараасан. Өөрийн муу санаагаа хуужа Амарсайхан, Оюунболдоор хийлгэсэн. Вакцин гэж орилсон уриалсан хүмүүс бол монголын дайснууд. Энэ вакцигы хор нь 3-7жилийн дараа гарна. Энэ үед Хүрэлсүхийг бүгд мартана.

Avatar

зочин 2021-04-23 192.82.69.46

ene chin harin niadalgaand yavuulchihmaar uher uu dee

Avatar

test 2021-04-23 139.5.219.201

test

Avatar

12121212 2021-04-23 139.5.219.201

12212112

Avatar

Зочин 2021-04-23 202.131.225.197

Ковидоос өөр асуудал гэж байдаггүй, ковидоос өөр шалтгаанаар хүмүүс нас бардаггүй юм шиг сүр бадруулахаас л байчих.

Avatar

УОК, ЗГ МАШ МУУ БАЙНА 2021-04-23 192.82.74.132

УОК, ЗГ ЧАНАРЫН БАТАЛГААГҮЙ ВАКЦИНААР ИРГЭДЭЭ ШАХАЖ ДАРХЛААЖУУЛЖ БАЙНА.

МОНГОЛ ХҮНИЙ ГЕНИЙН ФОНД ГЭЖ АЙХТАР ЮМ БИЙ ШҮҮ.

МОНГОЛЧУУДЫН ГЕНИЙГ ХАМГААЛАХ, АЛИВАА ТУРШИЛТ БОЛГОХ ЁСГҮЙ ШҮҮ !!!!

ХУЛГАЙЧУУДАА ТА НАР СОНГУУЛИАС ӨӨР ЮМ БОДОЖ БАЙНА УУ ??

Avatar

зочин 2021-04-23 192.82.69.46

yuch medehgui uher baij medehhui yumniihaa talaar bitgii hutsaj tenegee gaihuulj bai

Avatar

Зочин 2021-04-23 77.172.23.29

Nogoo jiriin haniad geed, olon niitiig horio tseeriin deglem barihgui baihiig urialaad baisan humuus haachsan be? Medeej ted nar daalgabaraa sain biyeluulsen. Odoo haldbar odoo hen ch yu ch gej helj baisan ulam l gaarna.

Avatar

Иргэн 2021-04-23 124.158.83.215

Уйлж унжаад л ковид бол ханиад, хэрэггүй юманд хөл хорилоо гээд лайв хийж олон нийтийг турхирч байсан новшнуудыг олж хариуцлага тооцох хэрэгтэй. Занаа авгайнгаас эхлээд цөөхөн хирнээ их хортой үйлдэл хийсэн хүмүүсийг энэ өвчин дайраасай билээ. Нөгөө "манай эрдэмтдийн баг", манай эрдэмтдийн баг" хаачсан бэ? Ичээд алга болсон уу? Тэр ч ичихээргүй ширэн нүүр байна лээ

Avatar

Зочин 2021-04-23 202.131.225.91

Үнэн с да. Хэдэн од инфлуэнсэр гаруудын үгэнд ордог баймааргүй байна. Өөрийн бодолтой байж болдоггүй зүгээр инфлуэнсэрдүүлээд байхын. Таалагдах үг хэлэхээс биш бодитой юм ярихгүй, чадах ч үгүй. Зүгээр дуучин, жүжигчин өөр юу байдын тийм хүмүүсшдэ

Avatar

Зочин 2021-04-23 202.21.107.90

Хориогоо чангал.

Avatar

Зочин 2021-04-23 202.131.248.250

вакциныг ээлжийн зохицуулалт хийж, 24 цагаар хийвэл яасан юм бэ?ХУРД хэрэгтэй байна

Avatar

Б.Отгонбаатар 2021-04-23 66.181.161.109

Нам хорих хэрэгтэйГадуур тэмий тэнэсэн золбин юмнуудаас болж олон хүн үхэж байна Маш хатуу хөл хорь

Avatar

Зочин 2021-04-23 202.21.100.210

351 хүний бие хүнд
64 хүний биеийн байдал маш хүнд байна. энэ тоонд маш их санаа зовж байна. Ард түмэн минь энэ хүмүүсийн төлөө сайн сайхан хүслээ илгээнэ үү?

Avatar

Зочин 2021-04-23 139.5.216.136

Бурхан минь наад хүмүүсийн чинь 7 хүний 1 нь нас бараад байна. Маргааш 10 хүн нас барж 60 нэмэгдэж 475 хүнд хүнтэй болно. Монголыг бурхан өршөөг.

Avatar

Зочин 2021-04-23 202.55.188.109

Сунгах бол улдэгдэл 700к-аа авна шуу. Хоосон хоригдохгуй шуу!!!

Avatar

Зочин 2021-04-23 192.82.64.251

х** малаа салаавч ковидоор үхвэл таарна

Avatar

Irgen 2021-04-23 122.201.31.89

Vaktsinaa hugatsaand n hiihed zasag buh huchee daichilna uu. Songuuli, olimpoo tur hoishluuldaa darga naraa, .

Avatar

Зочин 2021-04-23 103.26.194.230

Өрхийн эмч нарт илрүүлэг хийх өвчтөнөө эмчлэх үүрэг өгсөн байна.Эд нар чинь тусгаарлагдахгүй өрхүүдээр яваад байхын байх даа.Жинхэнэ халдвар тараагч болохын биш үү.

Avatar

зочин 2021-04-23 192.82.85.59

Хөл хорионы энэ үед гадуур бүү гараач гэж мэргэжлийн хүн их гуйх юм өдөр бүр мэдээгээр… харахаар хүүхэд залуус их ихээрээ уулзаж бөөгнөрч байгаа харагдах юм. та бүхэн өөрсдөө магадгүй өвдсөн ч зовиур багатай өнгөрөх байх харин та нарын аав ээжийн төлөө энэ насаа зарцуулсан, мөн одоо ч та нарын төлөө санаагаа чилээсээр байгаа эмээ өвөө чинь амархан өвдөөд болоогүй байхдаа хорвоог орхиод байна. бүгдийг хэлээгүй шүү. гадуур гудамжаар дэмий тэнээд байгаанууд уншсан бол өөрсдийгөө мэдэж байгаа байх

Avatar

Зочин 2021-04-23 192.82.64.208

hatuu hul horio togtooh heregtei, hotod bol ene huduunii maluud chin belchij baina. uuguul hotiin irged n uursdiiguu ch busdiig ch bodood gertee amaa hamhiad tevcheed suuj baihad ene mulguu huduunuus irsen orkuud l***r tsarailchaad mal shig belcheed yavj baina. hotod heden jil amidarchaad uurdiiguu hotiih geed h*****d yavj baigaa novshnuudiig bugdiig n butsaagaad oron nutagruu n zailuulaad dahij hotod amidrah erhiig n hasah heregtei. huduunii maluud hotiig buzartuulj baina. hot buur huduu bolloo

Avatar

ZOCHIN 2021-04-23 124.158.95.139

Ene bol iim tsuuhun hun amtai MGL chuudiin huvid bol emgenel shuu ene zasag barij bgaa hog shaarnuudaa ta naraas ene hariutslagiig nehej bna ta nart hangalttai uridchilan sergiileh vacine juulah hugatsaa bsn ta nar yu ch hiigeegui deer n ediin zasag biznesee booj unagalaa ta nar udirdah chadbar es zui yu ch haragdahgui unerteh ch ugui bn USA-s irsen vacine-g bugd uursdduu bolon oir dotniihondoo hiilgesen gesn ta uter turgen zailtsgaa bidend shine tsus shine uridlaga heregtei

Avatar

Зочин 2021-04-23 192.82.64.208

UIH gishuud hyataduudaas mungu avchaad l ard tumnee uhuulj baigaa, neg hunii amiig hedeer tootsoj avsan bol ih sonirholtoi baina. UIH-d neg ch hotiin soyoltoi, bolovsroltoi humuujiltei hun baihgui bugd huduunii novshiin buzar shaarnuud orood irtsen. Odoo ted narin hamaatan sadan naiz nuhduud n bayajaad hotod orj ireed nuguu mal ork zangaaraa baisaar baigaad zaluuchuudad teneg yum zaagaad ugtsun. Ene huduunii maluudiig hotoos zailuulah heregtei! hot hot bish bolloo lalruudaa!!!

Avatar

Хуулинд алдаа байна. 2021-04-23 139.5.216.136

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулинд маш том ноцтой алдаа байна. Энэ хуулиас болж дотоодод халдвар алдсан байна.
"12.2.8.татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх;" заалт амьдралд хэрэгжүүлэх боломжгүй. Үүнийг засахгүйгээр халдварыг хяналтанд оруулж чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж