НЭМЭЛТ: 11:25 ЦАГ
Улсын онцгой комисс (УОК) хөл хориог ирэх сарын 7-ныг хүртэл сунгах саналыг дэмжиж, Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулахаар боллоо.
УОК ХӨЛ ХОРИОГ СУНГАХ ЭСЭХ АСУУДЛААР ХУРАЛДАЖ БАЙНА
Хатуу хөл хорио энэ сарын 25-нд дуусах тул цаашид хөл хориог сунгах эсэх асуудлаар яг одоо УОК хуралдаж байна. Хуралдаан 10.00 цагт эхэлсэн бөгөөд ЭМЯ-наас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж байна.
Халдварын тархалт өнгөрсөн өдрүүдэд буурахгүй байгаа учраас дахин 14 хоногоор хөл хориог сунгах шаардлагатай гэсэн саналыг ЭМЯ-наас оруулсан.
Хэрэв хөл хориог цуцалж, цаашид хэвийн байдалд шилжвэл тавдугаар сарын сүүлч гэхэд халдварын тохиолдол өдөрт 1400 орчимд хүрнэ гэсэн тооцоолол гаргасан бол хөл хориог тавдугаар сарын 9-нийг хүртэл сунгавал халдварын тоо өдөрт 500-600 орчим болж буурна гэсэн дүн гарсан байна. Тиймээс уг асуудлыг УОК хэлэлцээд, дараа нь Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулна.
Сүүлийн 24 цагт нийт 1264 тохиолдол шинээр нэмэгдлээ. Ингэснээр нийт тохиолдол 27956 болов.
- Сүүлийн 24 цагт Улаанбаатарт 1103 тохиолдол.
- Батлагдсан тохиолдлын эмчилгээ үйлчилгээнд оролцож байсан эрүүл мэндийн ажилтан-1,
- Архангай-3,
- Булган-1,
- Дархан-Уул-30,
- Дундговь-4,
- Завхан-49,
- Орхон-15,
- Өвөрхангай-13,
- Сэлэнгэ-3,
- Төв-36,
- Ховд-4,
- Хөвсгөл-1,
- Хэнтий-1 нийт 1264 тохиолдол нэмэгдэв.
Холбоотой мэдээ