Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон байна. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолджээ.
Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас өчигдөр 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг тус тус олсон.
Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас эрэн хайх ажиллагааг өчигдөр 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт эхлүүлжээ. 50 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, 8 настай эмэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байгаа аж. Нөгөөтэйгүүр ослын дуудлага өгснөөс хойш нэг өдрийн дараа буюу өчигдөр 06.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн нь олон хүний амь эрсдэхэд хүргэсэн гэж үзэх хүмүүс цөөнгүй бий.
дордохын 7 2021-04-23 49.0.142.200
Сэлэнгэ мөрөнд 7 хүүр
Зочин 2021-04-23 202.21.113.146
яах гэж хүүхэдээ дагуулаад л олуулаа тэнээд байдаг юм бэ дээ хүмүүсээ, өөрсдийн хариуцлага үүрэг гэж байх ёстой шүү дээ
Зочин 2021-04-23 59.153.87.202
Тэнэсэн гэдгийг нь яаж мэдэж байгаа юм. Амьдрахын тулд ноолуур самнаж, самнасан ноолуурыг нь авах гэж л гарсан.
хусууллаа л даа 2021-04-23 49.0.142.200
хатуу хөл хориогоор завь бэлдэж ноолуур самнана??? ирж явсан биш гарсан?
Зочин 2021-04-23 202.9.40.24
Хэлж сануулсаар байтал жаахан хүүхдүүд аваад гол руу орж байдаг тэнэг нь дэндсэн хүмүүс байна. Усанд живнэ гэдгийг ухаарч ойлгохгүй байдаг юм байхдаа. Бусад дуракууд сургамж авч дахин битгий энэ алдааг давтаасай билээ
Зочин 2021-04-23 203.98.76.100
Мэдээ оруулахдаа жаахан амьдралд нийцсэн зүйл бичмээр байна. Усанд осолдох нь ердөө хэдхэн секундэд болоод өнгөрдөг. Аврах ажиллагаа нь тодорхой дүрэм журмын дагуу аврагчдын аюулгүй байдал хангагдсан нөхцөлд явагдах ёстой.