ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон 4 иргэний цогцсыг хайж байна

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон 4 иргэний цогцсыг хайж байна

ОБЕГ: Сэлэнгэ мөрөнд осолдсон 4 иргэний цогцсыг хайж байна

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг, Сэлэнгэ мөрөнд долоон хүн осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарсан. Тус аймгийн харъяат арван хүн Тээл багаас Рашаант сум руу явахаар гол мөрнийг завиар гатлах үед татлага олс нь тасарч, завь онхолдсон байна. Энэ үеэр 3, 16, 38 настай гурван эрэгтэй ар голын эрэг дээр эсэн мэнд гарсан бол долоо нь усанд осолджээ.

Осолдсон газраас 3-20 километр зайтай газраас өчигдөр 50 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй болон таван сартай нярайн цогцсыг тус тус олсон.

Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учраас эрэн хайх ажиллагааг өчигдөр 21:00 цагт түр зогсоож, өнөөдөр 06:00 цагт эхлүүлжээ. 50 настай эрэгтэй, 38 настай эмэгтэй, 32 настай эмэгтэй, 8 настай эмэгтэйн цогцсыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Осол болсон газар усны түвшин их, үерлэсэн, өргөн нь 133 метр, гүн нь 2-3.5 метртэй байгаа аж. Нөгөөтэйгүүр ослын дуудлага өгснөөс хойш нэг өдрийн дараа буюу өчигдөр 06.00 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн нь олон хүний амь эрсдэхэд хүргэсэн гэж үзэх хүмүүс цөөнгүй бий. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж