Өмнөд Солонгосын Засгийн газар Оросын эрдэмтдийн бүтээсэн “Sputnik V” вакциныг Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтад ашиглах талаар судалж эхэлжээ. Тус улс “Pfizer” болон “Moderna” компаниудын бүтээсэн вакциныг ашиглаж байгаа ч нийлүүлэлт нь тасалдаад буй юм.
Өмнөд Солонгосын Хүнс, эмийн аюулгүй байдлын яам “Sputnik V” вакцины талаар мэдээлэл цуглуулах хүсэлтийг Гадаад хэргийн яамандаа өгсөн тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Тус улсын “EID”, “Etron” болон “Ehwa Technologies” зэрэг компаниуд Оросын вакциныг экспортлох зорилгоор эх орондоо үйлдвэрлэхээр гэрээ хийсэн юм. Харин дээрх мэдээлэл цацагдсаны дараа “Sputnik V” вакцин үйлдвэрлэх Өмнөд Солонгосын компаниудын хувьцааны үнэ ханш огцом өсч, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна.
Дээрх компаниуд үйлдвэрлэсэн “Sputnik V” вакцинаа зөвхөн гадаад орнуудад экспортлох зорилготой байсан бол одоо харин дотоодын зах зээлдээ нийлүүлж магадгүй болоод байна.
Эх сурвалж: KOREA TIMES
Холбоотой мэдээ