Эмгэнэл | News.MN
Эмгэнэл

Балжиннямын НАМБАР

(1933-2021)

Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Балжиннямын Намбар 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хүнд өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Б.Намбар 1933 онд Архангай аймгийн Чулуут суманд төрж, сумынхаа бага сургууль, Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын арван жилийн сургуулийг тус тус дүүргээд 1951 онд Улаанбаатар хотноо Анагаах ухааны дээд сургуульд элсэн орж ЗХУ-ын мэргэжилтэн багш нар болон Монголын анагаах ухааны анхны багш нараар анагаахын шинжлэх ухааныг заалган суралцаж, 1957 онд хүний их эмчийн мэргэжил эзэмшин төгсжээ.

Тэрбээр Анагаах ухааны дээд сургуулийг төгссөнийхөө дараа Улсын төв эмнэлэг, “Хужирт”, “Жанчивлан”, “Улаанбаатар” зэрэг рашаан сувиллуудад эмчлэгч эмч, тасгийн эрхлэгч, ерөнхий эмч, МҮЭ-ийн Төв зөвлөл, ”Оргил” рашаан сувилал, “Рашаан судлалын үндэсний төв” зэрэг газруудад хариуцлагатай алба хашихын зэрэгцээ "Монголын рашаан сувилал" нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, Дэлхийн болон олон улсын рашаан ашиглалтын нийгэмлэгийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байв. Олон жилийн турш рашаан судлал, сувиллын салбарт тогтвортой ажилласан тул олон түмэн түүнийг “Рашааны Намбар” хэмээн нэрлэдэг байв.

Б.Намбар эзэмшсэн мэргэжлээрээ тогтвортой ажиллахын зэрэгцээ эрдэм шинжилгээний болон шинжлэх ухаан-танин мэдэхүйн ном бүтээлүүд туурвижээ. Тухайлбал, "Рашаан сувиллын эмчилгээ", “Хүн амд үзүүлэх рашаан сувиллын эмчилгээний хэрэгцээ, норматив" эрдэм шинжилгээний ажлын зөвлөмж, "Монгол орны рашааны цогцолбор судалгаа", "Улаанбаатарын нүүрс хүчлийн хийт рашааны орд", “Монгол орны зарим рашаан”, "Шаргалжуутын усан болор рашаан", "Тэргүүн буюу Жанчивлин рашаан", “Рашаан сувиллын эмчилгээний хоол”, “Рашааны анагаах увидас”, “Эмчилгээний шаврын ид шид”, “Нөхөн сэргээх физик эмчилгээ”, “Эмчилгээний хоолны тус дэм” зэрэг ном, товхимол бичиж хэвлүүлсэн байна.

Тэрээр рашаан усны судалгаа, шинжилгээний ажилд өндөр мэргэжлийн туршлагатай хүмүүс, ялангуяа Оросын эрдэмтэдтэй идэвхтэй хамтран ажиллаж, олон тооны рашаан усны найрлага, бүтцийг нарийвчлан судалж, эмчилгээнд хэрэглэх заалтыг тодорхойлоход биечлэн оролцжээ. Түүнчлэн 2003 онд "Монгол орны рашааны газрын зураг" зохиож монгол, англи хэлээр хэвлүүлсэн нь онол, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн өндөр ач холбогдолтой бүтээл болжээ.

Б.Намбар “Улаанбаатар” рашааныг 1964 онд “Туулын рашаан” шошготойгоор, 1993 оноос “Хатан Туул” шошготойгоор, 2004 оноос “Улаанбаатарын рашаан” шошготойгоор савлаж, нийтийн хэрэгцээнд зориулан гаргах ажилд санаачлан оролцож байв.

Монгол Улсын төр, засаг түүний хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 2000 онд “Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” цол хүртээжээ.

Балжиннямын Намбарын Монгол Улсынхаа ариун дагшин рашаанаар хүн ардаа эмчилж, сувилах талаар гаргасан хөдөлмөр зүтгэл, ажилдаа хандах хариуцлагатай зан чанар, шинэд сониуч соргог хандах мэдрэмж бидний зүрх сэтгэлд хадгалагдан үлдэх болно.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Г.ДАМДИННЯМ, Ё.БААТАРБИЛЭГ, Ж.МӨНХБАТ, Г.ТЭМҮҮЛЭН, С.ЭНХБОЛД, Б.БАТЖАРГАЛ, Д.ЗОЛЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-23 202.21.107.90

Буянтай сайхан хүн байжээ. Ум ма ни бад ми хум.

Avatar

Irgen 2021-04-23 122.201.31.89

Shudraga n dendsen yamarch alban tushaal, ediin shunalgui mongoliin rashaan suvilaliig hegjuulehed oyunaa medlegee zoriulsan hundee. Ger buliinhend n emgenel ilerhiilie. Um sain amgalan boltugai

Avatar

Иргэн 2021-04-23 66.181.181.57

Ум сайн амгалан болтугай!

Avatar

Зочин 2021-04-23 192.82.68.76

ЭНХБАЯРЫН ЗОРИГИЙГ ХҮНДЛЭЖ ЯВДАГ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Avatar

Зочин 2021-04-23 202.55.188.109

Avilgaliin zagalmailsan etseg Nambar vantan guai ur undseeree hurdan daldraad uguurei

Avatar

Бурхан 2021-04-23 66.181.161.47

Чиний сэтгэл гэгээрээсэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж