Вакцины хоёрдугаар тунд хамруулах цэгүүд | News.MN

Вакцины хоёрдугаар тунд хамруулах цэгүүд

Вакцины хоёрдугаар тунд хамруулах цэгүүд

Вакцины хоёрдугаар тунд хамруулах цэгүүд

Вакцинжуулалтыг эрчимжүүлж  өнөөдөр (2021.04.23)-өөс эхлэн өдөрт дунджаар 60 мянган хүн хамруулна гэж өчигдөр Улсын Онцгой комиссоос мэдээлсэн.  Энэ сарын 9, 10, 11, 12-нд "Синофарм" компанийн "ВероСелл" вакцины хоёрдугаар тунгаа тариулах хуваарьтай байсан иргэд өнөөдрөөс дархлаажуулалтад хамрагдана.

Дархлаажуулалтад хамрагдах иргэд рүү хорооноос нь холбогдож, гэрийнх нь ойролцоох дархлаажуулалтын цэгийн талаар нарийн мэдээлэл өгөх юм байна. Вакцинжуулалтын цэгээс хол, нийслэлийн алслагдсан хороодын оршин суугчдыг вакцинд хамруулах богино рейсийн 76 автобус иргэдийг зөөвөрлөх аж.

Өнөөдрийн байдлаар  вакцины эхний тунд 649236, хоёрдугаар тунд 64469 хүн хамрагджээ. Нийт вакцинд хамрагдсан зорилтот бүлгийн иргэдийг насны бүлгээр нь авч үзвэл,

  • 50-54 насны иргэдийн 36.4 хувь нь буюу 60791,
  • 55-59 насны иргэдийн 36.1 хувь буюу 51278,
  • 60-64 насны иргэдийн 35.8 хувь буюу 37750,
  • 65-79 насны иргэдийн 34.8 хувь буюу 20221 хүн тус тус байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-23 66.181.161.59

Вакцин тариулах гээд бөөгнөрөөд, дугаарлаад байгаа улс Монголоос өөр байхгүй байна лээ дээ .
Лав л Москвад ямарч оочер дугаар байхгүй байна лээ!

Avatar

Зочин 2021-04-23 202.131.248.198

Энэ зүгээр л зохион байгуулалтдаа байгаад байна. Нэг хаалга руу шавуулахаа л болих хэрэгтэй Гадаа дулаан байна. Майхан саваа 10 10 р нь том талбай дээр бариад зайтайхан зогсооход л болохоор л байна даа.

Avatar

Зочин 2021-04-23 139.5.216.136

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ хуулинд маш том ноцтой алдаа байна. Энэ хуулиас болж дотоодод халдвар алдсан байна.
"12.2.8.татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх;" заалт амьдралд хэрэгжүүлэх боломжгүй. Үүнийг засахгүйгээр халдварыг хяналтанд оруулж чадахгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж