Монголын тамирчид Токиогийн олимпод 394 саяар гангарна | News.MN

Монголын тамирчид Токиогийн олимпод 394 саяар гангарна

Токио 2020

Монголын тамирчид Токиогийн олимпод 394 саяар гангарна

Монголын тамирчид Токиогийн олимпод 394 саяар гангарна

Хэдхэн хоногийн өмнө олон нийтийн сүлжээнд "Токио-2020" олимпийн наадамд Монголын баг, тамирчдын өмсөх хувцасны загвар гэсэн ташаа зураг, мэдээ түгсэн. Удалгүй энэхүү асуудал дээр тус бэлтгэлийн хослолыг урласан "Somo Sport Brand" тайлбар өгч, "Монголын 3х3 сагсан бөмбөгийн тамирчдаа зааланд бэлтгэл хийхдээ өмсөөрэй гээд энэхүү хослолыг үнэгүй хийж өгсөн юм. Тэрнээс биш олимпийн наадамд өмсөх хувцсыг нь Монголын үндэсний олимпийн хорооноос хийлгэдэг" гэв. Ирэх зуны Токиогийн олимпийн наадамд Монголын баг, тамирчдын өмсөх хослол, бэлтгэлийн хувцсыг хэн урлах вэ?

Токио-2020

Өнгөрсөн 2019 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол брэнд” үүсгэх, үндэсний үйлдвэрээ дэмжих зорилгыг хэрэгжүүлэхээр 59 дүгээр тогтоол баталсан. Улмаар Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан үндэсний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг тодорхойлохоор загварын уралдаан зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан.

Энэхүү спортын болон ёслолын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка” ХХК-ийн ирүүлсэн загвар шалгарсан юм. Тус компани нь олимпийн нээлт, хаалтын ёслолын болон спортын хувцас үйлдвэрлэх эрх авсан. Мөн тамирчдын өдөр тутмын бэлтгэл сургуулилалтад зориулсан спортын хувцсыг Японы "Mizuno" брэнд бүрэн хариуцахаар гэрээ байгуулсан. Ийнхүү "Токио-2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын өмсөх спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг гаргахаар тооцоолж, “Токио олимп сан”-гаас санхүүжилтийг нь шийдвэрлэх аж.

Michel & Amazonka брэндийн хамт олон олимпийн эрх авсан тамирчдын үс засалт, нүүр будалт зэрэг дээр зөвлөгөө өгч, тамирчдаас биеийн хэмжээг нь авч тааруулан хийх ба бүрэн хэмжээгээр нь малгай, толгойн гоёл, гутал, оймс гэх мэт цогц байдлаар шийдэх юм байна.

Рио-2016

"Рио-2016" олимпийн наадамд Монголын баг тамирчдын өмссөн ёслолын хослолыг Шилмэл загвар компанийн дизайнер Д.Өнөболор урласан. Тухайн үед Ариунаа Сүри, н.Цэлмэг, Н.Үнэнбат, Д.Ариундэлгэр, Д.Өнөболор тэргүүтэй загвар зохион бүтээгчдийн дунд сонгон шалгаруулалт явагдаж, өмнө нь хоёр удаагийн олимпийн наадамд Монголын тамирчдын хувцас дээр ажилласан туршлагатай Д.Өнөболорын загвар шалгарсан юм. Мөн Японы "Asics" брэнд спорт хувцсыг хариуцан ажилласан билээ.

"Рио-2016" олимпийн наадмын ёслолын хувцасны урьдчилгаа 114,660,000 төгрөгийг Шилмэл загварт, олимпийн баг тамирчдын спортын хувцасны урьдчилгаа 135,844,580 төгрөгийг "Asics" компанид, олимпийн наадмын баг тамирчдын чемоданы 33.3 сая төгрөгийг "Мийт экспорт интернейшнл" компани руу тус тус шилжүүлжээ. Үүний дараа долдугаар сард ёслолын хослолын үлдэгдэл 39.1 сая төгрөгийг дахин "Шилмэл загвар" руу шилжүүлсэн аж.

Лондон-2012

"Лондон-2012" олимпийн наадамд Монголын баг тамирчдын өмссөн алтан шаргал хувцасны загварыг "Шилмэл загвар" компанийн дизайнер Б.Цогтгэрэл урлаж байжээ. Тухайн үед Б.Цогтгэрэл дизайнер “Алтны туяа ногоондуу шаргал өнгөтэй байдаг. Тийм учраас алтан медалийг бэлгэдэж завсрын шаргал өнгө сонгосон" гэж байв.

Б.Цогтгэрэл дизайнерын бүтээлийн нэгэн онцлог нь ороолтны загвар байсан бөгөөд төрийн далбааны улаан, цэнхэр, өнгийг хослуулсны зэрэгцээ дээр нь монгол хээ хатгасан билээ. Малгайны хувьд XX зууны эхэн үед дэлгэрч, эргээд тухайн зун моодонд орж байсан “Booter hat” загварыг сонгож байв.

Өмнө нь 11 удаа олимпийн наадамд оролцохдоо огт алтан шар хувцас өмсч үзээгүй Монголын баг, тамирчид 2008 оны Бээжингийн олимпод медалийнхаа өнгийг өөрчилнө хэмээн бэлгэдэж, шар өнгийг сонгосон. Бэлгэдэл ёсоор болж 2008 онд хос алтан медаль, ихэр мөнгөн медальтай ирсэн түүхтэй.

Улс орнууд  ч эхнээсээ "Токио-2020" олимпийн наадамд өмсөх ёслолын болон спортын хувцсаа танилцуулаад байна.

"Polo Ralph Lauren" болон "Nike"-ийн урласан АНУ-ын баг тамирчдын ёслол болон спортын хослол

"Aoki Inc" компанийн урласан Японы баг тамирчдын ёслолын хослол

Заспорт брэндийн урласан Оросын баг тамирчдын ёслол болон спортын хослол

Levi Strauss & Co компанийн урласан Канадын баг тамирчдын ёслолын хослол

Asics брэндийн урласан Австралийн баг тамирчдын спортын хослол

EA7 брэндийн урласан Италийн баг тамирчдын спортын хослол

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-04-23 122.201.23.28

УЛС ОРОН ХЯМАРЧААД БХАД ЮУН 400 САЯ ҮНЭТЭЙ ХУВЦАС ВЭ ГОЛ НЬ МЕДАЛ АВАХ ЧЮМУУ ЗҮГЭЭР Л ШОРТ ФУДВОЛК Л ӨСМҮҮЛ

Avatar

Зочин 2021-04-23 82.135.30.192

Wow goyo bolj ee. Ug ni zuv yumiig demjih yostoi l doo. Bugdiig l haluulah gej yadsan humuus baih yum

Avatar

Irgen 2021-04-23 133.62.186.54

Engiin begeed nydend dulaahan haragdah hengen mayagiin huvtsas hiij bolohgyi yu?
Fashion modnii uraldaan bish, yne ihtei hynd engiin, navsalzsan yum hereggyi sh dee. Tegeed boginohon ulsuud.
Hyamd ynetei Engeleg, zunii haluund tohirosn baival zygeer.

Mongolchuudiin ediin zasag doordoo orson ulsuud neg ih ynetei huvtsas emssen ch gesen hudlaa gangaraa gedgiig bygd oilgono.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.93.11

Tsar tahlaat ene zardlaasaa tatgalzaad hun arddaa vaktsin avahad ni nemerlevel zugeer yumsan orkuud daanch tegehgui l dee. ih zardla gargaj yavchihaad avsan ch yum baihgui irvel onigoo shuu

Avatar

Урд тал нь цагаан өнгтэй байвал дээр байсан байх 2021-04-23 192.82.74.132

Ерн ь бол таалагдахгүй байна. Гоё харагдахгүй нь ойлгомжтой

Avatar

Zochin 2021-04-23 87.66.142.201

Arai ungulug gegeetei huwtsas hiihguu de, mongolchuud bugd zuzaan bor aristai humuus shu de, baraan ungiin huwtsas bur l sur baraagui haragduulaad namhan pagdgar humuus chin gazraar neg huglursun yum yawah baih da

Avatar

зочин 2021-04-23 192.82.75.238

Эмэгтэй нь Улаан хивсны ёслолын хувцас шигг.

Avatar

Зочин 2021-04-23 61.72.135.172

Эмэгтэй хувцас нь өндөр нарийхан тамирчид ок
Харин манай намхан хэдэн бор охидуудад хэцүүл юм шиг байна
Бодоод үздээ бөхийн боксын тамирчид өмсөөд алхвал яг Вьетнам Лаос Камбож хүн шиг харагдаж байна кккккккк

Avatar

Зочин 2021-04-23 96.51.170.216

х***а,вьётнам хувцас шиг харагдаж байна.Загвар спортлог харагдах хэрэгтэй шдээ

Avatar

Irgen& 2021-04-23 122.201.31.89

Ulsiinhaa eneegiin baidlaa anhaaraachee olimpiig enjij zardlaa hemnetsgee e

Avatar

Уншигч 2021-04-23 202.9.46.165

Ийм цаг үed ингэж хөөрцөглөөд хэнд ч сайхан харагдахгүй

Avatar

Зочин 2021-04-23 103.26.193.246

Болохгүй олимпод ийм их мөнгө дэмий үрэхээр вакцанаа л ав

Avatar

Зочин 2021-04-23 192.82.70.128

Амжилт хүсье

Avatar

Зочин 2021-04-23 192.82.70.128

Хөөе малаа Олимп. Болно

Avatar

Зочин 2021-04-23 64.119.21.35

Гоё л байна шд

Avatar

Зочин 2021-04-23 66.181.164.175

Уучлаарай би загвар зохион бүтээгч биш гэхэдээ миний нүдээр ингэж үнэлэгдэж байгаа юм чинь загвар зохион бүтээгчид юү гэх болоо Ямар муухай хар хувцас вэ тамирчдын хувцас биш загварын хувцас байна эгэл жирийн донжтой спорт тал зуу чиглэсэн өнгөлөг хувцас баймаар даавуун энгийн монгол цамц өмд хиймээх юм

Avatar

ДОРЖ 2021-04-23 66.181.180.159

ТОКИОГИЙН ОЛИМП ЦУЦЛАГДАЖ МАГАДГҮЙ ТУЛ НААД 400 000 САЯ ТӨГРӨГӨӨ ЗҮГЭЭР Л УСТГАЖ ХЭРЭГГГҮЙ ШҮҮ. ЯМАРЧ МЕДАЛЬ АВЧРАХГҮЙ БАЙЖ ЭНЭ ТАМИРЧИД ГЭЖ ХӨЛДҮҮ ТОЛГОЙТОНГУУДЫГ БҮҮ ДАВРУУЛ.

Avatar

Зочин 2021-04-23 192.82.70.128

Чамаас л дээр

Avatar

Зочин 2021-04-23 202.126.88.182

Загвар өмсөгч нарт зориулсан хувцас бна. Тамирчдийн биеийн хэлбэрт зохихгүй.

Avatar

Зочин 2021-04-23 66.181.179.83

7 сард японд ямар халуун байхыг мэдэж байж хийхгүй дээ. Наад паарайсан хар хуюцасыг чинь яаж өмсөнөө

Avatar

Зочин 2021-04-23 202.126.88.187

ГАНЦ НЭГ ОДОН МЕДАЛЬ ЗҮҮЖ ИРЧЭЭД ХҮНИЙ ТОЛГОЙ ХАГА ЦОХИОД ЯВААД БАЙВАЛ ЯМАР ОЛИГ БАЙДЫН….

Avatar

Зочин 2021-04-23 139.5.216.66

Zgr engiin zagvar hiihgui! Hyatadiin luuhaanii deel shig haragdaj b

Avatar

жпн 2021-04-23 113.144.55.15

Энэ Вьетнам хувцас өмсөх гэж бгаа юм уу

Avatar

Зочин 2021-04-23 202.126.90.76

Хятад маягийн юмуу

Avatar

Зочин 2021-04-23 192.82.70.128

казак шиг

Avatar

Зочин 2021-04-23 202.55.180.58

бусад улсынх шиг энгийн байж болдоггүй юм уу. иргэн бид ч худалдаж авч өмсөж болохоор хийчихэд яадаг байнаа .

Avatar

Сайтын захиргаанд 2021-04-23 78.173.73.216

Та нар веб сайтад тавих зургийн стандарт хэмжээнд анхаарна уу. Гар утасаар орж үзэх ямар ч боломжгүй. Зурагнууд огт нээгдэггүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж