"Оюутолгой"-н хэлэлцээнд оролцогчдын боловсрол

Хуучирсан мэдээ: 2021.04.23-нд нийтлэгдсэн

"Оюутолгой"-н хэлэлцээнд оролцогчдын боловсрол

"Оюутолгой"-н хэлэлцээнд оролцогчдын боловсрол

Засгийн газрын Ажлын хэсэг, "Оюутолгой"-н хөрөнгө оруулагч тал болох “Рио Тинто”-гийн төлөөлөгчдийн хэлэлцээ эхэлсэн. Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн "Рио Тинто", "Туркойс Хилл Ресурсес" компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжсэн талаар уржигдар (2021.04.21) мэдээлсэн. Тодруулбал, Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өгчээ.

Энэхүү яриа хэлэлцээнд "Рио Тинто" компанийг төлөөлж, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцож байгаа. Харин Монголын талаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Т.Доржханд, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нар оролцож буй. Ажлын хэсэгт багтсан, хэлэлцээд Монголын талыг төлөөлөн оролцогчдын эзэмшсэн боловролын талаар танилцуулъя.

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын төгссөн сургууль, мэргэжил:

  • 1988-1989 МУИС-ийг Германы инженерийн хэлний бэлтгэлд сурч байсан.
  • 1991-1993 онд Монгол Улсын Политехникийн их сургуулийн Геологийн факультетэд хоёр жил сурсан. 
  • 1991-1994 он Кемерево хотын Уул уурхайн их сургуулийн Геофизикийн инженер техникийн ухааны магистрт сурч байсан.
  • 1996-1998 онд Хамерсмит Вест Лондон коллежийн HND бизнес, санхүүгийн удирдлагын ангид сурч байсан.

Ерөнхийдөө дээрх сургуулиудад сурч байснаас төгсөөгүй гэдгээ 2016 онд телевизийн ярилцлагын үеэр хэлж байсан удаатай. "Би дээрх сургуулиудыг төгссөн гэхээсээ илүү суралцаж байсан гэж анхнаасаа хэлж бичдэг байсан. Би сурч байсан гэж бичихээсээ хэзээ ч ичиж байгаагүй. Ер нь тэгээд би сургуулиа төгсөж чадалгүй ирснээр Монгол юу алдсан юм бэ" хэмээн тайлбар хийж байв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн төгссөн сургууль, мэргэжил:

  • 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль.
  • 1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
  • 1983-2010 онд Биеийн тамир, спортын "Хүч" нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга.
  • 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
  • Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш дөрвөн удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
  • Хууль зүйн ухааны доктор. Орос, англи хэлтэй.

Харин түүний намтрыг Ерөнхийлөгч Х.Баттулга “Б.Бат-Эрдэнийн намтар худлаа шүү. Орос, англи хэл байхгүй. Бөх барилддаг хүн сургуульд сурна гэж байдаггүй. Би гэхэд их сургуульд зургаан удаа орсон. Хамгийн удаан суусан нь нэг сар л болсон” хэмээн 2013 онд буюу УИХ-ын гишүүн байх үедээ өгсөн ярилцлагадаа хэлж байжээ.

Сангийн сайд Б.Жавхлангийн төгссөн сургууль, мэргэжил:

  • 1982-1990 онд Дархан хотын 17-р дунд сургууль.
  • 1990-1992 онд Сүхбаатар аймаг 1-р дунд сургууль (бүрэн дунд боловсрол)
  • 1992-1997 онд МУИС, Эдийн засгийн сургуульд банкны эдийн засагч.
  • 2007-2008 онд АНУ, Калифорнийн Их сургуулийн Риверсайдын хэлний сургууль.
  • 2008–2009 онд АНУ, Индианагийн Их сургуульд тус тус суралцсан. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонгын төгссөн сургууль, мэргэжил:

  • 2007 онд Унгар улсын Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийн Хууль зүй, улс төрийн шинжлэх ухааны сургууль.
  • 2010 онд Их Британийн Дандийгийн их сургууль.
  • 2015 онд АНУ-ын Харвардын хуулийн сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй бөгөөд англи, унгар хэлтэй.  

УИХ-ын гишүүн Т.Доржхандын төгссөн сургууль, мэргэжил:

  • 1995 онд Нийслэлийн Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн 2 дугаар дунд сургууль.
  • 1999 онд МУИС, төрийн санхүүч, бакалавр.
  • 2004 онд Японы Хитоцубаши их сургууль, төрийн эдийн засгийн бодлого, магистр.
  • 2010 онд АНУ, Харвардын их сургууль, “Дэд бүтэц дэх төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” сэдвээр магистр.
  • 2012 онд Их Британи, Оксфордын их сургууль, “Санхүүгийн онол” магистр.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын төгссөн сургууль, мэргэжил:

  • 1996 онд 48 дугаар дунд сургууль.
  • 2000 онд Орхон их сургууль, эрх зүйч (бакалавр)
  • 2002 онд Орхон их сургууль, Боловсрол судлалын магистр.
  • 2008 онд Цагдаагийн академи, (Хууль сахиулахын Их сургууль) Хууль зүйн ухааны магистр
  • 2012 онд Удирдлагын Академи, Төрийн удирдлагын докторант.
  • 2017 онд Хууль сахиулахын Их сургууль, Хууль зүйн ухааны докторант.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн төгссөн сургууль, мэргэжил:

  • 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр.
  • 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр.

УИХ-ын О.Цогтгэрэлийн төгссөн сургууль, мэргэжил:

  • 1994 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль.
  • 1998 онд ТИС-ийн Компьютерын техник менежментийн сургууль, эдийн засагч.
  • 2008 онд Удирдлагын академи, докторант.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төгссөн сургууль, мэргэжил:

  • 1972-1982 онд Дорнод аймгийн 10 жилийн дунд сургууль.
  • 1982-1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, агрономич мэргэжлээр тус тус төгссөн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн төгссөн сургууль, мэргэжил:

  • 1983 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль.
  • 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль.
  • 1995 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт Бизнесийн удирдлага.
  • 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургууль, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн

"Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтын төгссөн сургууль, мэргэжил:

Ц.Түмэнцогт нь эрчим хүч, электроникийн инженер мэргэжлээр ОХУ, АНУ-д боловсрол эзэмшсэн, General Electric-ийн Монгол дахь салбарын Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Дэлхийн банкны дэд бүтцийн асуудал хариуцсан төслийн багийн удирдагч хийж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж